Виа Гра хоёр гишүүнтэй болжээ

Ольга өдгөө 20 настай бөгөөд биө давхар болж, улмаар удахгүй гэрлэх гэж байгаа аж. Виа Гра хамтлагийн продюсер Дмитрий Костюкийн мэдэгдсэнээр Ольга түүнд өөрөө жирэмсэн болсон тухайгаа хэлээд хамтлагаас гарах хүсэлтээ гаргажээ. Продюсерүүд болон хамтлагийн бусад гишүүд болох Вера Брежнева, Альбина Жанабаева нарын хувьд энэ мэдээ гэнэтийн зүйл байсангүй. Тэд хамтлагийн нэг гишүүн үе үе солигддогт дасчихсан байна. Дмитрийн хэлснээр жирэмслэлт залуу дуучны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гэнэ. Ольга үргэлж л 30 наснаасаа өмнө гэр бүлтэй болж, хүүхэд гаргахгүй гэж ярьдаг байсан. Тэр нэр алдартай болохыг хүсдэг байв. Гэтэл бүх юм өөрөөр эргэлээ гэж Костюк ярив. Жирэмсэн болсноо мэдээд Корягина энэ мэдээг хэсэг хугацаанд нууцлахаар шийджээ. Харин тэр энэ тухай хүүхдийн эцэгт хэлэхгүй байж чадсангүй. Тэр залуу бол Одесса хотын бизнесмэн Андрей юм. Залуу ч өмнө нь Ольгаг тайзаа орхи гэж ятгадаг байсан тул бүр ихээр энэ ятгалгаа хийх болов. Ингэж хайртай хүнийхээ шахалтаар бүсгүй тайзаа орхих шийдвэрийг гаргасан байна. Эхлээд Ольга өөрийгөө жирэмсэн гэдгийг охидод, дараа нь бидэнд хэлсэн. Бид энэ мэдээнд тайван хандсан. Энэ бол түүний хувийн асуудал. Бид зүгээр л үүнээс дүгнэлт хийн, дахиж хэзээ ч бүсгүйчүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулахгүй гэж шийдсэн. Бид гудамжнаас хүн авахгүй. Учир нь, энэ нь хэзээ ч сайнаар төгсдөггүй. Тийм ээ, энэ бидний алдаа байсан. Гал зууханд хоол хийж зогсохын төлөө төрсөн хүн хэзээ ч тайзан дээр дуулж болохгүй. Бид ингэж шийдсэн. Хэрэв бид үнэхээр таарч тохирох бүсгүйтэй тааралдвал түүнийг баяртайяа хамтлагтаа авна. Гэхдээ тэр манай хүн байх ёстой. Тэр болтол Вера, Альбина хоёр хослон дуулах юм гэж Дмитрий нэмж хэлэв. Ольга хамгийн сүүлчийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 16-нд хийх юм. Маргааш өдөр нь гурвал хамтлаг хослол болно. Продюсерүүд нь одооноос энэ тухайгаа тоглолт зохион байгуулагчдад анхааруулж байгаа гэнэ.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button