Хөх Хотод нурууны хагалгаанд орсон монгол бүсгүйн өрөөсөн бөөрийг хятад эмч нар хулгайлсан нь илэрлээ

Үнэхээр ч хамрын ханиад хүрэв үү, үгүй юу Хятадад одон эмчлүүлэх болсон монголчуудын хувьд Шадар сайдын хэлсэн үг худлаа сонсогдохгүй биз. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эмчлүүлэх гэж очоод эд эрхтэнээсээ салсан нэгэн бусармаг явдал гарсныг баттай эх сурвалжаас бидэнд мэдээллээ. Нурууны гэмтэлтэй болсон нэгэн эмэгтэй оны өмнөхөн Хөх хотод очиж үзүүлжээ. Хятад эмч түүнийг сайтар үзсэнээ эцэст Нутагтаа очоод байж бай. Хагалгаа хийх болохоор дуудна гэсэн юм байх. Өвчтөн ч Монголд ирээд хагалгааныхаа мөнгийг хайж байтал нь тун удалгүй яаралтай хагалгаанд ор гэсэн дуудлага иржээ. Ингээд л байр сав, эд хогшлоо зарж өмнөд хөршид очиж нуруундаа хагалгаа хийлгээд эх орондоо ирэх нь тэр. Цагаан сарын өмнөөс эхлээд шээс нь тасалдаж, бие нь эвгүйрхсэн учраас эмчид үзүүлээд бараг л зүрх нь хаагдах шахсан байна.

ЭХО-д харсан эмч түүнээс Та өрөөсөн бөрөө хэзээ авахуулсан юм бэ? гэж асууснаар баруун бөөрөө хулгайд алдсанаа ойлгосон аж. Золгүй эмэгтэйн нуруунд мэс ажилбар хийсэн хятад эмч нар өрөөсөн бөөрийг нь сугалаад зарчихсаныг хэн ч мэдсэнгүй. Ингээд хүнд байдалд орсон бүсгүй заргалдахаар Хөх хотыг зориод байна. Энэ асуудал өвчтөн болоод ар гэрийхэнд нь маш хүндээр тусч байгаа учраас нэр ус, хаягийг нь болон зарим зүйлийг тодорхой бичиж зүрхэлсэнгүй. Тэгээд ч учрыг нь олсны дараагаар нэг мөр хэвлэлд хандах гэж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад урьд өмнө нь ч ийм бусармаг хэрэг гарч байсан аж.

Өмнөд хөршид хамаг мөнгө төгрөгөө алдсан эр нутагтаа очихоос айгаад Эрээнд архи уух болсон гэдэг. Нэгэнтээ тасраад сэргэтэл өөрт нь хагалгаа хийгээд оёчихсон байсан гэдэг. Эмчид үзүүлж явсаар өрөөсөн бөөрөө алдсан болохоо мэдсэн авч гэмт хэрэгтнийг олж чадаагүй гэдэг. Энэ мэт монголчууд 80 жил хөгжсөн Монголын анагаах ухааныг үл тоон өмнөд хөршид очсоноор эд эрхтэнээ хулгайд алдах нь энүүхэнд болжээ.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button