Чингис хаан-ы Д.Жаргалсайхан Оросуудтай хамтран алтны уурхай ажиллуулна

Зөвхөн Монголд ч биш гадны дуучид ч гэсэн орлогоосоо үнэт цаас худапдаж авах юм уу аль эсвэл ямарваа нэгэн бизнес эрхэлж мөнгөө өсгөж мөнхийн орлоготой байхыг эрмэлздэг. Энэ ч жишгээр монголчууд маань ч гэсэн бизнес эрхэлж байгаа. Камертон-ы дөрвөл, Харанга-ын Чука, С.Жавхлан гээд л олон дуучин дуулахын зэрэгцээгээр бизнесийн салбарт хүч үзэж байна. Эдэн дундаасаа арай томхон хөдөлж, ашиг орлого арвинтай байгаа хүн бол Чингис хаан-ы Д..Жаргалсайхан юм. Нийтдээ хэдэн зуун саяар үнэлэгдэх хөөрөгний цуглуулгатай энэ эр хоёр ч алтны уурхай эзэмшдэг гэдгийг мэдэх хүн цөөн байх. Сүүлийн гурван жил алтнаас чамгүй ашиг олсон Д.Жаргалсайхан энэ хавар бүр ч том уурхай ашиглалтанд оруулах гэж байна. Сэлэнгэ аймгийн нутагт байгаа арваад тонны нөөцтэй уг уурхайдаа тэрбээр ОХУ-ын Эрхүү мужаас хөрөнгө оруулж хамтран эзэмшихээр болсон аж.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button