Дуучин Т.Ариунаагийн нөхөр Буяндорж Сингапураас тоног төхөөрөмж оруулж ирэн хөгжмийн TҮ сувагтай болох гэж байна

Мань эр явахдаа бүх компаниа бусдад зарчихсан байдаг. Тухайлбал архи, спиртийн үйлдвэрээ Далай аварга А.Сүхбатын Алтан хүнс групп-т өндөр үнээр зарсан байдаг. Хэдий бүхнээ зарсан ч гэлээ амьжиргааны өртөг өндөртэй Сингад амьдарна гэдэг мэдээж хэрэг бэрхшээлтэй байж таараа. Тэгээд ч олон жил болсон, болоогүй бизнес эрхлээд үзчихсэн Буяндоржид гэрийн ажилтай зууралдаад зүгээр сууна гэдэг үхсэнээс дор санагдаж байгаа нь ойлгомжтой. Үүнээс ч болоод юм уу ямартаа ч Буяндорж Монголдоо ирж шинэ төрлийн бизнес эрхлэх гэж буй тухай мэдээлэл бидэнд олдсон юм. Буяндорж Сингапураас дуу бичлэгийн студи, телевизийн тоног төхөөрөмж оруулж ирэх аж. Ингэснээрээ MTҮ шиг дан хөгжмийн суваг бий болгох юм байна. Сингапураас боловсон хүчнээ ч цөөн тоотойгоор импортлох агаад хөгжмийн зах зээлийг хяналтандаа оруулахаар шийджээ. Энэ нь архи найруулж байснаас нь хамаагүй цэвэр, тэгээд ч салбар нь өөр учраас улс төрд ороход нь дөхөмтэй гэж үзэж байгаа бололтой. Цэн трейд-ээс луйвардсан мөнгө зүсээ хувиргаж телевиз болох нээ.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button