ЦЕГ-ын дарга М.ГАНБОЛД Надад баг бүрдүүлээд байх шаардлага байхгүй

-Хэн нэгэн даргын албан тушаалд томилогдоод л халаа сэлгээ хийдэг нь ёс мэт болж. Та ч үүнийг тойрсонгүй.Тиймдээ ч өөрийн багаа бүрдүүлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа?

-Миний хувьд ЦЕГ-ын даргаар томилогдоод хагас жил орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд баруун солгойгүй халаа сэлгээ хийлээ, өөрийн багаа бүрдүүлж байна гэсэн хэл ам гарч, хардлага сэрдлэг ихэссэн. Гэтэл надад баг бүрдүүлээд байх шаардлага байхгүй. Цагдаа, дотоодын цэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр олон жил зүтгэсэн, зүтгэж буй боловсролтой, чадалтай боловсон хүчин олон бий. Ийм баг байхад дахин бүрдүүлнэ гэж суух шаардлагагүй. Тиим цаг зав ч хомс байна.

-Та цагдаагийн алба хаагчдыг сэлгүүлэн томилж байгаа. Энэ нь нэг албыг удаан хашсанаас сөрөг үр дагавар гарна гэж болгоомжилсноос болов уу?

-Би энэ албанд томилогдсоноосоо хойш хэрэг бүртгэгч, төлөөлөгч, байцаагч гэх хэдхэн хүнийг хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, албан тушаал дээ-рээ удсан алба хаагчдыг сэлгэн томилсон. Энэ хүн уг албан тушаал, ажилд илүү үр дүн гаргах болов уу гэж бодсоноос уг томилгоог хийсэн.

-Та юунаас ажлаа эхлэнэ гэж бодож байв?

-Цагдааг иргэншүүлэх, иргэдэд ойртсон, тэдний хүч туслалцааг авдаг тиим байгууллага болгохоос ажлаа эхлэх ёстой гэж бодсон. Иргэдээ хүндэлсэн эелдэг, зарчимч харилцаатай, мэдлэг боловсролтой, дайчин чанарыг эзэмшсэн цагдаагийн ажилтныг иргэд хүсч байна. Ийм супер цагдаатай болохын тулд боловсон хүчнийг шилж сонгох, судлах, сургаж бэлтгэх, эрүүл мэнд бие бялдрыг нь хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллана хэмээн төлөвлөн ажилдаа ороод байна.

Хүмүүс болгоомжгүйгээсээ эд зүйлээ алдвал таны хохь, хүчирхийлэлд өртвөл таны буруу гэх мэтээр гэмт этгээдүүдийг өөгшүүлэх явдал цагдаагийн байгууллагын бодлого байж хэрхэвч болохгүй. Эрхийн актууд боловсруулж байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх шаардлага их бий. Зарим нэг өөрчлөлтийг хийснээ ч дээр хэлсэн.

-Сүүлийн үед зохион байгуулалттай, харгис хэрцгий үйлдэлтэй гэмт хэрэг гарах нь олширсон. Гэтэл манай цагдаагийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсрол, цаашлаад техник хэрэгслийн хувьд ч дутмаг байх шиг санагддаг?

-Үнэхээр гэмт хэрэг төрөл, арга хэлбэрийн хувьд улам зохион байгуулалттай, хэрцгий харгис үйлдэлтэй болж байгаа. Гэлээ ч цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, хангалт, үйлчилгээний хувьд эрс сайжирсан. Гэвч үүнд сэтгэл ханаж болохгуй юм. Цаашид үйл ажиллагаа, сэтгэлгээний хувьд, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажилд шинэчлэлт хийх шаардлага байгаа. Цаг үе ч үүнийг хүсч байна.

-Техник хэрэгслийн хувьд сайжирсан ч цагдаагийн ажилтнуудын нэр хүнд тааруухан хэвээр байна. Иргэдтэй этээ л хэрэгтэн мэт харилцдаг гэсэн гомдол тасардаггуй. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

-Гэмт хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийн ажилтан тодорхой хүрээ, хязгаарт үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл өнөөдөр өөрийн хийх ёегүй зүйл рүү өнгийж, бусдын ажилд хутгалдан орсноос хардлага, сэрдлэгт өртөх, хуулийг гажуудуулах явдал гарсаар байна. Хэв журмын цагдаа иргэдтэй дээ-рэнгүй харилцах, зэвегийн чанартай зүйл илрүүлэх нэрээр бусдын халаас, хармааг хамаа намаагүй нэгждэг ухдаг, халамцуу хүнийг эрүүлжүүлэх гэж өдөж хоргоодгоос цагдаагийн ажилтны нэр төрийг унагаж, ард иргэдийг гомдоох явдал байсаар байна. Тиймдээ ч тусламж хэрэгтэй байгаа хүнд цаг алдалгүй, чин сэтгэлээсээ үйлчилж чаддаг цагдаатай болоход голлон анхаарч ажиллана. Энэ тал дээр их ажил хийхээр төлөвлөөд байгаа. Ард, иргэддээ жинхэнэ ёсоор үйлчилж чаддаг цагдаагийн байгууллагатай улс гэвэл Япон байна. Тэдний туршлагыг дэлхийн олон орон хэрэгжүүлдэг. Манай улс ч хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

-Гэмт хэргийн өсөлт, бууралтаар цагдаагийн байгууллагын ажлыг дүгнэдэг. Тогтсон хэвшмэл энэ байдлаасаа хэдийд гарах юм бол?

-Социализмын үеийн хоцрогдсон энэ арга гэмт хэрэгтэй хийх тэмцлийг сулруулж байгаа. Бодит байдлыг үгүйсгэж, хиймлээр гэмт хэрэг бууруулж байж сайшаал, талархал хүлээх нь улирсан үеийн гаж үзэгдэл юм. Ийм үзэл бодолтой хоцрогдсон дарга олон байна.

-Иргэд хуулийн байгууллагад хандахаасаа төвөгшөөдөг болж, байнгын айдас хүйдэс дунд амьдарч байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бидний хувьд хэрэг илрүүлеэн, таслан зогсоосон гэхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэхийг чухалчилдаг. Үүнд иргэдийн оролцоо хэрэгтэй. Гэтэл иргэд цагдаад хандахаар дахин дахин дуудаад бөөн гай болдог гэх юм уу төвөгшөөдөг. Гэмт явдлыг нуун дарагдуулдаг. Тиймээс бид энэ асуудалд ихээхэн анхаарч ажиллахыг хичээж байна.

Иргэн, хувь хүний эрүүл мэнд, эрх чөлөө, гэр бүлийн эрх ашиг, өмч хөрөнгөд халдаж байгаа бүхэн гэмт хэрэг зөрчил болдог. Цагдаагийн байгууллага нийгмийн энэхүү үзэгдэл буюу гэмт хэрэг, хэв журмын зөрчил бүрийг бүртгэж авья гэсэн зорилттой ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчил бүрийг бүртгэж авна гэдэг нь урьдчилан сэргийлэх том ажил юм. Гэр бүлийн хүчирхий-лэлд байнга өртдөг, байнгын зодуур, доромжлол дор амьдарч байгаа хүн цөөн-гүй байдаг. Ийм амьдрал дунд өесөн хүн цаашдаа хэн болох вэ. Мэн л хүчир-хийлэгч болно шүү дээ.

Эцсийн эцэст төр, зас-гийн бодлого гэж юу юм. Ард, иргэдийнхээ амгалан, тайван амьдрах нөхцөл бололцоог хангах явдал биз дээ. Амьд явах баталгаагүй, байнгын айдас хүйдэс дунд хэн ч баян чинээлэг амьдрах боломж байхгүй. Өнөөдөр төр, засгаас гэмт хэргийг бууруулах талаар олон талын арга хэмжээ авч байгаа боловч ажилгүйдэл, архидалт, эдийн заегийн доройтол, гадаад, дотоод орчны нөлөө, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөн гэх олон зүйлийн нөлөөгөөр гэмт хэрэг буурахгүй ха-рин ч өсөх шинжтэй байна. Үүнд төрөөс дорвитой, цэгцтэй бодлого үгүйлэг-дэж байгаа нь харагдаж байгаа юм.

-ХЗДХ-ийн сайд цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг үүрэгдсэн. Та гаргаж өгсөн үү?

-Ийм шийдвэр гарсны дараахан л мэдүүлгээ гаргаж өгсөн.

-Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид элдэв хэрэгт орооцолдох, нэр холбогдох нь их болсон. Энэ бүгдийн талаархи мэдээлэл танд ирдэг үү?

– Тиим явдал мэр сэр бий. Он гарсаар цагдаагийн 273 алба хаагч гэмт хэрэгт холбогдсон нь өнгөрсөн онтой харьцуулахад өссөн дүнтэй гарсан. Тодруулбал, 1959 алба хаагч сахилгын зөрчил гаргасан бол 37 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, 195 алба хаагчид холбогдох хэрэг хэрэгеэхгүй болсон байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба 41 алба хаагчид холбогдох хэргийг шалгаж байна.

-Цагдаагийн байгууллагын хэд хэдэн даргын үеийг дамжсан талийгаач С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд гадаадын мэргэжилтнүүдээс тусламж хүссэн байгаа. Харин таны хувьд уг хэрэгт хэр ач холбогдол өгч ажиллана гэж бодож байна?

-Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Мэдээж, илрүүлэхийн төлөө ажиллана.

-Цагдаагийнхны толгойг өвтгөсөн асуудлын нэг нь олон хүнийг хохироогоод байгаа хадгаламж зээлийн хоршоодод холбогдох хэрэг. Хэдийгээр цагдаагийнхан энэ хэрэгт шуурхай ажилласан ч хоршооны эздийн нууц, далд хөрөнгийг илрүүлэхэд хойрго хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа?

-Хадгаламж зээлийн хоршоодод холбогдох хэргийг мөрдөн шалгах хэлтсийг байгуулан ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн. Тэгээд ч өнөөдөр хоршоодод холбогдох нэг ч хэрэг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаж ирээгүй. Үүнээс манай ажилтнуудын ажлыг дүгнэж болно гэж бодож байна. Цагдаагийн ажилтнууд хоршоодын эздийн нуугдмал, далд хөрөнгийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа, илрүүлж ч байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button