Итгэмээргүй юм!

Хэдэн нөхдүүд урагшаа явж Өвөр-Монгол Хятад ороод иржээ. Тэд бизнесийн түнш хайж ашигтай бизнес судлах зорилготой явсан юм санж.

Гэтэл уулзсан Өвөр-Монгол, хужаа болгон шахуу *Монголоос охид хүүхнүүд зуучилж оруулж ирваа, нэгийг нь 10.000-100.000 юаниар аббаа, тэд нарыг ажлын байраар хангаж өндөр цалин өгнөө, манайд маш их дэлгэрч байгаа хамгийн ашигтай эрсдэлгүй бизнес энэ шүү* гэж байх юм гэнэ. Жаахан охин байх тусмаа үнэ ханш бүр ихээр өснө шүү гээд шивэж байна гэнэ. Өөрөөр хэлбэл хүний наймаа хийе, Монгол охидоо аваад ир энд биеийг нь үнэлүүлье гэж.

Бас болоогүй монголд хэд хэдэн бараа /охид хүүхнүүдийг/ нийлүүлдэг нөхдүүд нь байдаг гэнэ. Тэд нь сардаа ядаж ганц бараа /хүүхэн/ илгээх цаашлаад тэр нь тогвортой сайн ажиллавал тэрнээс нь хувь буюу шагнал хүртэж суудаг тухай сайрхаад авч.

Тэгээд тэднийг бас нэг салбар нийлүүлэгч маань болооч ээ гэж санал тавьсан юмсанж.

Ийм л юм сонсоод ихэд зэвүүцэн эргэж ирсэнээ тэд ярив.

Ер нь нутаг буцаж байгаа Монгол хүн болгонд шахуу л араас нь *сайн найзаа ганц нэг боломжийн охид хүүхнүүд олж авчирч өгч тус болооч их мөнгө өгнө шүү* гэж гуйж байх юм гэнэ. Ийм л эрээ цээрээ алджээ.

Бас ийм юм сонсоод алга хавсран ашиг харж анд гардаг арчаагүй амьтад ч манайхан дунд цөөнгүй байдаг гэнэ. Тэдний гол ажил нь охидыг хуурч өндөр цалинтай ажилд зуучлана гээд л хятадуудад худалдах. Ингэж амар аргаар мөнгө олох

Гэхдээ хамгийн гол нийлүүлэгчид нь буюу хүний наймааны эх булаг нь энэ Монгол улсад маань байдаг бололтой. Энд хамгийн түрүүнд дурдахад эртнээс Монголд суурьшисан хятад иргэд, мөн Монголд ирж түр бизнес эрхэлж байгаа хятадууд, Монгол иргэн болчихсон хужаа нар охид хүүхнүүдийг уургалаж урхидаж уран үгээр хуурч урагш нь хил давуулж зарах ажлыг хийдэг аж. Ийм сүлжээ болсон байдаг гэнэ.

Тэд ихэвчлэн Монголд баар саун цайны газар зочид буудал оёдлын үйлдвэр гэх мэт үйлчилгээний газар ажиллуулдаг бөгөөд энэхүү ажил бизнесээрээ далимдуулж ажлын зараар голчлон охид хүүхнүүдийг ажилд авч ар амьдрал уг хүнийг нь судалж байгаад л тохирохыг нь эх нутагруугаа сэмхэн худалдаж орхидог гэх.

Энд манай Иргэний бүртгэл мэдээллийн төв-ийн ажилчид ч татагдан оролцдог бололтой. Ахиухан хэдэн төгрөг чулуудах юм бол тэд цагийн дотор ч хамаагүй юуг ч бүтээж өгдөг гэнэ лээ. Бүүр хятад иргэд өдгөө Монголд ирээд бүр Монгол иргэн болох моод дэлгэрч байна гэнэ. Нэгэн авгай нөхөр хоёр хужаа саяхан Монгол иргэний үнэмлэхтэй, сайхан монгол овог, нэртэй, бүр боржигон овогтой болчихсон тууж явахтай таар ч мэл гайхаж цэл хөхрөв. Нэг хужааг жихэнэ цэвэр монгол болгоход дор хаяж 2 сая төгрөгтэй байхад л бүх юм ок гэнэ. Гурван үеийн намтартайгаа, төрсөний гэрчилгээтэйгээ, жинхэнэ Монгол гэсэн иргэний үнэмлэх гараад ирдэг гэнэ шүү

За ямар ч атугай энэ мэт итгэмээргүй зүйлс дуулдаад бүр өрнөөд байна гэнэ шүү таминь.

Манай хууль хяналтынхан болоод тагнуулынхан энд юу хийж юу бодож байдгийг бүү мэд. Иргэний бүртгэл мэдээллийн төв хавьцаа л хэд хоног эргэлдэж, нэг утасны үзүүр олоод л хөвөхөд их юм гарах бий вий. Учир нь хуурамч бичиг баримт хийлгэх гэсэн хужаа нар тэр хавиар нэг зөндөө дээр нь монгол охид хүүхнүүдийг хужаа руу гаргах гээд гадаад паспорт гаргуулах гэсэн сэжиг бүхий этгээдүүд ч тэр хавиар зөндөө. Тэдний нийтлэг нэг дүр төрх нь яаралтай бас хахуультай

За за үг олдов байна.

Жирийн иргэн мань мэтэд дуулдаад л сонсогдоод л бүр дайралдаад байна шүү тагнуулчидаа

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button