Б.Дангаасүрэн Зэвсгээ ч атгаагүй байхад минь тулалдаж чадахгүй гэхэд сэтгэл гонсойдог юм

Намайг дарга болсноосоо хойш Ховдын Манхан сумын баахан захчинаар Авлигатай тэмцэх газрыг дүүргэлээ гэж бичсэн байна билээ. Тэгвэл энэ газарт захчин хүний үнэр ч байхгүй. Ингэж худал хуурмаг мэдээлэл бичих хэнд хэрэгтэй юм бэ. Миний нэр хүнд хамаагүй ээ.

Авлигатай тэмцэх газрын үйл хөдлөл бүрийг олон нийт нүд, чих тавин хүлээж бапна. Гэвч тэрхүү хүлээлтэд хариу барих ямар нэгэн дорвитой алхам тус газрын зүгээс хараахан гарсангүй гэх шүүмжлэл хүчтэй дуулдах боллоо, Өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн, дэд дарга Д. Сундуйсүрэн, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Амарбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд, Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл нар хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцсон юм. Энэ үеэр БДангаасүрэнгээс доорх асуултуудад хариулт авав.

-Та ажиллах багаа бүрдүүлчихсэн үү?

-Хараахан үгүй. Монгол Улсын түүхэнд анх удаа байгуулагдаж байгаа утгаараа бид бүхнийг тэгээс эхэлж байна. Боловсон хүчний хувьд ч цоо шинэ, чадварлаг баг бүрдэх учиртай. Одоогоор батлагдсан боловсон хүчний гуравны нэгийг сонгочихсон. Эхний хагас жилд 40 хүн ажиллахаар цалингийн сан батлагдсан. Тиймд төсвийн тодотголсор цалингийн санг нэмэн батлуулж, 2008 онд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэх болов уу.

-Авлигатай тэмцэх газрын ажил тун удаашралтай байна гэсэн шүүмжлэл таны чихэнд хүрсэн үү?

-Дуулж байгаа. Авлигын тухай анх сөхөгдсөнөөсхойш 12жил өнгөрөв. Ингээд 2005 оноос тусгай хууль батлах, шаардлагатай бол бие даасан байгууллага бий болгох тухай яригдсан. 2006 оны зургадугаар сард Авлигатай тэмцэх тухай хууль батлагдаж, тухайн оныхоо арваннэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш чамгүй хугацаа өнгөрч л дээ. Гэхдээ нэг хэсэг энэ байгууллагад надаас өөр хүн байгаагүй. Харин нэгэнт удирдлагын бүрэлдэхүүн гүйцсэн үеэс ажил эхэлсэн гэж ойлгож болно. Бараг нэг улирал болчихов уу даа.

-Тэгээд энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Бидний үндсэн гол чиглэл маань авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх явдал. Энэ үүднээс аөлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр боловсруулсан. Үүнийгээ Улс төрийн академийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж, сая би нээлтэнд нь очоод ирлээ. Боловсролоор дамжин авлигатай тэмцэнэ хэмээх агуулгатай арга хэмжээ эхэллээ гэсэн үг. Хоёрдугаар чиглэл нь хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгох. Үүнтэй холбогдуулан хөрөнгө орлогын мэдүүлгийгхэрхэн гаргаж өгөх, бүртгэх, хадгалах тухай сургалт явуулах гэж байна. Гадаадын туршлагатай эрдэмтэн судлаачид урилгаар ирж, хичээл заах юм. Гуравт, мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Саяхан Засгийн газрын тогтоол гарч, байнгын ажиллах байрны асуудлыг шийдэж өглөө. Их засварын ажил хийгдэж, ойрын нэг сарын дотор байртай болчих байх. Одоогоор ширээний ард суугаад, ажлаа явуулах нөхцөл тааруухан л сууна.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгавах хугацааг танай газраас хойшлуулсан. Учир шалтгаан нь юу байсан бэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг өмнө нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор авдаг байсан бол энэ жил зургадугаар сарын 15 болгож хойшлуулсан. Манай газар тулгар байгуулагдсан тул дээрх хугацаанд баттай, үнэн зөв гаргуулж авах боломжгүй байсан. Иймд зөвхөн энэ жилийн хувьд ингэж шийдсэн. Монголд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх үүрэгтэй 39 мянга орчим албан тушаалтан бий. Яам, агентлагууд, аймгуудын Засагдаргын Тамгын газрын дэргэд хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцаж гаргуулдаг, бүртгэдэг, хадгалдаг үүрэг бүхий ажилтан байдаг. Энэ бүх ажлыг эхнээс нь хуулийн дагуу зөв гаргах үүднээс л хийсэн алхам.

-Хэрвээ хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргаж өгсөн тохиолдолд хэрхэх вэ?

-Санаатайгаар худал гаргасан бол эрүүгийн хэрэг үүсгэн татах болно. Санамсаргүй байдлаар, эсвэл ойлгоогүйгээсээ буруу бөглөж өгсөн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага хүлээлгэх учиртай.

-Та бүгдийг авлигын хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэх гол ажлаа хийхгүй байна гээд байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Яг мөрдөн шалгах ажиллагаг манай байгууллагын хувьд эхлээгүй. Бусад чиглэлээр ажил хийж байгаа. Авлигын хэргийг мөрдөн шалгах тухайд бид зүгээр нэг сонин хэвлэл, эсвэл гудамжинд яригдаж буй асуудлуудыг шүүрч аваад шалгахгүй. Тийм эрх бидэнд байхгүй шүү дээ. Албан ёсоор манайд мэдээлэгдэж, бүртгэгдсэн хэргийг л бид шалгах юм. Нөгөөтэйгүүр, хууль тогтоох байгууллага манайд мөрдөн шалгах эрх олгоогүй байгаа. Харьяалан мөрдөх хэргийн жагсаалтын тухай хууль энэ хаврын чуулганаар батләгдах болов уу. Хууль хэзээ батлагдаж, хүчин төгөлдөр болно, тэр цагт мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөрдөн шалгаад эхлэх байхаа.

-УИХ танай байгуул¬лагын шалгах хэргийн жагсаалтыг бата лж өгнө гэсэн үг үү. Энэ тохиолдолд мөнөөх хараат бус, бие даасан гэх статус чинь алга болчих юм биш үү?

-Би буруу хэлчихэв үү, эсвэл та зөрүү ойлгочихов уу. УИХ-аас тиим тиим хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгана гэсэн жагсаалт батлах юм л даа. Авлигатай холбоотой найман төрлийн гэмтхэрэгбайдаг. Тэдгээрийн аль алийг харьяалж шалгах вэ гэдгийг л тодотгох шаардлагатай. Түүнээс, УИХ-аас энэ хэргийг шалга, үүнийг харин бүү шалга гэж тогтоож өгнө гэсэн үгбиш. Манай газар бол тун онцгой, өндөр хариуцлагатай байгууллага. Зүгээр нэг мөрдөн байцаах алба биш. Шалгагдах субьект нь төрийн дээд албан тушаалтан ч байх магадтай.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын 76 гишүүн ч байж мэднэ. Хэрвээ энэ нөхцөлд танай байгууллага мөрдөн шалгаад, хариуцлага оногдуулж чадах уу гэдэгт олон нийт эргэлзээд байх шиг ээ?

-Нэг ч хэрэг мөрдөөгүй,үйл ажиллагаагаа бараг эхлээгүй байхад биднийг Эд чадахгүй гэж хэлэх юм. Чадах, чадахгүйн тухай хэлэх эрт байна. Зэвсгээ ч атгаагүй байхад тулалдаж чадах эсэхийг минь ингэж хуумгай дүгнэж байгааг сонсоод сэтгэл гонсойдог юм шүү. Тодорхой хэрэг шалгаадах гэсэн эрх нь бидэнд олгогдоогүй байна. Авлига газар авсан гэх хар нийгэмд эцэс төгсгөлгүй нүүрлэсэн. Гэтэл авлигын хэргээр шийтгэгдсэн нь ганц Х.Баатар. Авлигачдыг шүүх, цагдаа, тагнуулын байгууллагууд илрүүлж чадаагүй. Тэд чадахгүй байснаас ийм байгууллага хэрэгтэй болсон гэж би ойлгож байгаа.

-Та тэгвэл авлигатай тэмцэж чадах уу. Надад зайлшгүй ингэж асуух шаардлага байна л даа?

-Би мэдэхгүй. Яагаад гэвэл, би тэмцэж эхлээгүй байжчадна, чадахгүй гэж хэлэх утгагүй. Нэг нөхөр Б.Дангаасүрэн авлигатай тэмцэж чадахгүй гэж ярьж явдаг гэсэн. Түүний оронд ард олон дундаасаа хэн нэгнийгеонгоодтэмцвэл амжилтад хүрнэ. Тэр нь би ч байж болно шүү дээ гэж хэлсэн байна билээ. Би түүнийг чадна гэдэгт харин итгэхгүй байна.

-Ингэхэд тантай хамт ажиллах хүмүүс хэр тунгалаг, нэр цэвэр хүмүүс вэ?

-Манай удирдах бүрэлдэхүүн нэлээн сайн шалгагдсан хүмүүс.

-Ямар шалгуураар?

-Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдийн түвшинд ямар нэгэн шалгуур даваад гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, шигшигдсэн улс. Би боловсон хүчний тухайд нэг бодлого баримтлахаа эхнээсээ л зарласан. Цагдаа, мөрдөн байцаах албанд өмнө нь ажиллаж байсан хүнийг авахгүй ээ гэж. Одоо тийм л байгаа. Урьд нь энэ чиглэлээр ажиллаад чадаагүй хүн Авлигатай тэмцэх газар гэж бий болоход хүрч ирээд чадна гэнэ. Тэр үгүй л болов уу. Боловсрол мэдлэгдутсан, эсвэл сонирхолгүйгээсээ тэд авлигын хэргийг илрүүлж чадаагүй. Харин манай газарт ажиллах хүмүүст ийм зүйл байхгүй.

-Үндсэн хуулийн Цэцээс Авлигатай тэмцэх тухай хуулийн заалтыг өөрчилсөн нь хууль бус гэж дүгнэсэн. Энэ шийдвэр танай байгууллагын үйл ажил лагаанд нөлөөлөх үү?

-Цэц зөвхөн Авлигатай тэмцэх хуулийн заалтыг ч биш, Ашигт малтмалын тухай хуулийн олон эаалт өөрчилснийг буруутгасан. УИХ-аас Авлигатай тэмцэх тухай хуульд.. .тайланг сонсоно гэж баталсныг УИХ-ын дарга Ц.Нямдорж .. .тайланг хэлэлцэнэ болгож өөрчилсөн юм билээ. Энэ нь манай үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ. Гэхдээ хуулийн үг хэллэгийн үүднээс их зөрөө бий гэдэг.

-Цэцийн дүгнэлтийн талаар таны байр суурь ямар байна вэ?

-Цэцийн дүгнэлт зөв байх. УИХ-ын 76 гишүүний баталсан хуулийн үг үсгийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй шүү дээ.

-Та хэвлэлээр гарч буй мэдээллүүдийг хэр уншдаг вэ. Таныг өөрийнхөө дор Ховд аймгийн гаралтай хүмүүсийг сонгон ажиллуулж байгаа гэх юм. Үнэн үү?

-Намайг дарга болсноосоо хойш Ховдын Манхан сумын баахан захчинаар Аөлигатай тэмцэх газрыг дүүргэлээ гэж бичсэн байна билээ. Тэгвэл энэ газарт захчин хүний үнэр ч байхгүй. Ингэж худал хуурмаг мэдээлэл бичих хэнд хэрэгтэй юм бэ. Миний нэр хүнд хамаагүй ээ. Шинэ тутам байгаа байгууллагын маань нэр хүнд хайран байна. Мөн би саяхан хэд хоног эмнэлэгт хэвтсэн. Гэтэл нэг сонин дээр Б.Дангаасүрэнгийн бие маш муудсан, учир нь хортой эм уусан гэсэн байгаа юм. Би тэгж хүн амьтантай нийлээд, архи дарс, тоглоом наадгай эргүүлээд явдаг хүн биш. Бодоход, надад сануулга өгч байгаа нь тэр юм байлгүй. Гадуур хамаагүй явбал үхэл отож байж мэдэх шүү гэж.

-Энэ удаа та хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах талаар санал солилцож байна. Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зөв эхлэл болов уу гэж санагдлаа?

-Тийм ээ. Авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюул хэмжээлшгүй их. Өнөөгийн шатанд авлигатай тэмцэх асуудал бүхний нэгдүгээрт тавигдчихаад байна. Төр хуулийн дагуу ажиллах нөхцөл боломжгүй болжээ. Манайх Монголын нийгмийг идээд байгаа, ажилгүйдэл, ядуурлыг бий болгоод байгаа гол шалтгаантай тэмцэх учиртай байгууллага. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авлигыг үл тэвчин, ул мөргүй устгах зорилготой. Харин манайх бол ийм үүрэгтэй. Тиймээс Авлигатай тэмцэх газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алхаагаа нийлүүлж, нэг дуу, нэг өнгөөр ярих ёстой гэж ойлгож байгаа.

(Нийгмийн толь 066/158)

Д.ДАМДИНЖАВ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button