Дээрэм булаалтын хэрэг буурахгүй байна

Тухайлбал, өчигдөр Баянгол дүүргийн ҮIII хорооны 29 дүгээр байрны ойролцоо явж байсан X гэгч эмэгтэйн 300 мянган төгрөг болон бичиг баримттай цунхийг үл таних этгээд булаан зугтаажээ. Хэрэгтнийг эргүүл тусгай хамгаалалтын дэд ахлагч Т.Батхүү уйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна. Гэмт хэрэгтэн Сүхбаатар дүүргийн IҮ хороонд оршин суух ажилгүй А.Алтангэрэл гэгч болохыг тогтоожээ. Мөн өдөр Чингэлтэй дүүргийн иргэн ажилгүй, 20 настай Б.Гүррагчаа гэгч иргэн А-гийн 7000 төгрөгтэй түрийвчийг булаасан байна.

Баянзүрх дүүргийн II хороо Дарь Эх-д амьдардаг 21 настай Д.Билгүүн тус дүүргийн иргэн О-гийн SAMSUNG маркийн гар утсыг булаан зугтсаныг эргүүлийн цагдаа хөөж баривчилжээ.

(Нийгмийн толь 066/158)

А.НЯМ-ӨЛЗИЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button