1.2 мянган ам. доллар залилсан этгээд баригдав

Залилагч Би банкинд ажилладаг. Зээлийн өрөнд хураагдсан байр хямд зарна хэмээн хохирогч эмэгтэйд худал хэлж, түүний 12 мянган ам.долларыг хувийн дансандаа хийлгэсэн байна. Уг хэргийг ЦЕГ-ын Шуурхай албаны төвийн зохицуулагч хошууч Ч.Хүрэлбаатар ахлагчтай хэсэг шалгасны дүнд Сүхбаатар дүүргийн иргэн 18 настай М.Дэлгэрмаа гэгч үйлдсэнийг илрүүлсэн аж. Хэрэгтэн эмэгтэй залилсан мөнгөнөөсөө 1000 ам.долларыг хэрэглэсэн бөгөөд үлдсэн мөнгөө данснаас гаргах гэж байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button