Итгэл бэлэглэж сэтгэл гонсойлгосон хөдөлмөрийн яармаг

11.30 цаг гэхэд ажилд зуучлагдах хүсэлтэй иргэдээр уг төвийн I, II давхардүүрсэн байлаа.

Энэ давхруудад Номин холдинг, Цахилгаан тээвэр зэрэг компани, аж ахуйн нэгж ажлын байрныхаа мэдээллийг дэлгэжээ. Хөдөлмөрийн яармагийг Монголын оюутны холбоо, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/ Policy төв, Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулж байна.

Яармагт дүүргүүдийн дэргэдэх 10 гаруй хөдөлмөрийн бирж, 20 гаруй ажил олгогч, мөн тооны сургалт үйлдвэрлэлийн төв, таван банк хоёр өдрийн турш 3000 гаруй ажлын байранд иргэдийг зуучилна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг 17 аж ахуйн нэгж, байгууллагын 300 гаруй, Баянгол дүүрэг 23 аж ахуйн нэгж, байгууллагын 213 төрлийн 516, Чингэлтэй дүүрэг 300, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл 80 аж ахуйн нэгж, байгууллагын 54 төрлийн 324, Монголын оюутны холбоо 250 ажлын байрны захиалгатай.

Хотын захиргаанаас судалгаа хийхэд өнгөрсөн онд 38 мянган шинэ ажлын байр нэмэгдүүлжээ. Тиймээс энэ жил 40 мянган ажлын байр нэмэгдүүлэх зорилт

дэвшүүлсэн байна. Тэгэхээр сард 3000 гаруй ажлын байр нэмэгдүүлснээр дээрх зорилтоо биелүүлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар мянга гаруй иргэн ажлын байртай болсон гэнэ.

Хөдөлмөрийн яармагт оюутан залуучуудаас илүү ахимаг насныхан сонирхон ирсэн байлаа. Тэдний дийлэнх нь ажил идэвхитэй хайгч юм, I, II давхраар нэг бүрчлэн явлаа. Бүгд л 40-өөс дээш настай бол ажилд авахгүй гэх юм. Би залуу хүн, ажил хиймээр байна хэмээн гомдоллон урам хугарсан байдалтай гарч яваа иргэн олон харагдсан.Үүний зэрэгцээ урьд нь ажилд орж чадахгүй байсан иргэд ажилтай болсондоо баярлацгааж, зарим нь доголон нулимс хүртэл унагаад амжив. Иргэдтэй цөөн хором санал хуваалцсанаа хүргэе.

Ашгүй ажилтай боллоо

Хан-уул дүүргийн III хорооны иргэн Ж.Оюунчимэг

-Та урьд нь ажил хийж байв уу

– Байсан. Нарийн ногооны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг Дэвшил трейд компанид найман жил ажилласан. Ажлаасаа гараад хоёр жил болсон. Сая Гоёо компанид ажилд орлоо.

-Ямар мэргэжлээр?

-Ноолууран бүтээгдэхүүн савлагчаар.

-Та үүнээс өмнө ажил хайж үзсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Одоо чинь ажилд ороход хэцүү болсон цаг. Ерөөсөө ажил олдохгүй байсан чинь ашгүй ажилтай боллоо.

Сайн ажиллавал цалин нэмнэ гэсэн

Ц.Оюунтуул

-Ажилд оров уу?

-Эко констракшн компанид барилгын туслах ажилчнаар орлоо.

-Урьд нь ямар ажил хийж байсан бэ?

-Ажил хийж байгаагүй. Групптэй байдаг учраас ажил ерөөсөө олддоггүй байсан.

-Одоо хэдэн настай вэ?

-27-той.

-Цаашид ажиллахад хэр боломжийн санагдав?

-Зүгээр ээ. 60 мянган төгрөгийн цалинтай гурван cap дагалдангаар ажиллана. Сайн ажиллавал цалин нэмнэ гэсэн.

Энэ жил 29576 оюутан төгсөнө

МОХ-ны оюутны хөдөлмөрийн биржийн мэргэжилтэн

-МОХ 250 ажлын байр¬ны захиалгатай гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюутны хөдөлмөрийн бирж оюутан эалуусыг хичээлийн бус болон амралт чөлөөт цагаар нь хөдөлмөр эрхлүүлэх, төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу ажиллуулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажилд зуучилна. Жишээ нь, ШУТИС-ийн эрчим хүч, барилгын ангийн төгсөх оюутнуудыг MCS компани авч ажиллуулах хүсэлтэй байгаа.

-Оюутнууд хичээлийн бус цагаар ажил хийх сонирхолтой байдаг. Цагийн ажил бий юу?

-Бий. Гэхдээ тийм ч олон биш.

-Энэ хавар хэдэн оюу¬тан төгсөх вэ?

-Энэ онд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудыг 29576 оюутан төгсөнө,

-Одоо 16 цаг болж байна. Хэдэн оюутан ажилд зуучлагдав?

-200 гаруй оюутан бүртгүүлээд байна.

(Нийгмийн толь 066/158)

Б.МЯГМАНСАНЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button