Шар хадны эмнэлэгт Counter-ийн тасаг нээгдээд байгаа гэнэ

Энэхүү уран сайхны кино өнөөгийн нийгэмд тулгараад байгаа бодит үйл явдалд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд энэ тоглоом гэж нэрлээд байгаа зүйлдээ бид хэрхэнг хөтлөгдөөд байгаа тухай үзүүлэсэн. Хүүхэд залуучууд автомат тоглоом болон PC тоглоомонд хэт улайран тоглож эцсийн үр дүнд хулгай дээрэм хийж гэр орноосоо дайжиж эцэг эхийнхээ амьдралдаа зарцуулах гэж олсон хэдэн бор төгрөгийг хулгай хийж адаг сүүлд нь гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж байна.

Мөн энэ байдлаас болоод шөнө ч унтаж чадахгүй болж араас хүн буудах гээд байна хэмээн хана налаад суучихдаг хүүхдүүд олшороод байна. Хамгийн эмгэнэлтэй нэгэн бяцхан хүү 6 давхарын цонхноос Go go гэж хашгираад үсэрч үхсэн тухай мэдээлэл ч байдаг байна. Өнөөдөр нийгэмд маань чимээгүй ирж байгаа энэ аюулыг цэцг эхчүүд соргогоор мэдэрч үр хүүхдээ ирж болзошгүй аюулаас зайлуулах хэрэгтэй болжээ.

Тоглоомонд хэт автсанаас болоод сэтгэцийн хэт ачаалалд орж, шар хаданд хүргэгдээд байгаа олон хүүхдүүд байгаа. Тэгээд ч бзхэл бүтэн тасгийн хэмжээнд хүртлээ энэ төрлийн сэтгэцийн гажиг олширно гэдэг нэн аюултай.

Бидний ирээдүй ингэж хүмүүжих ёсгүй гэдэгитйг үзүүлэхээс гадна энэ байдалд мөн бидний дунд хөдөлмөрлөөд сайхан амьдарч байсан хэн нэгнийг тойрохгүй болоод байгааг бас нээн харууласан байна.

Улс орныг минь авч явсан том том сэхээтэн, бизнесмэнүүд КАЗИНО хэмээх бузар тоглоомонд уусч албан тушаал, эд хөрөнгө-дээрээс нь амьдралаа алдаҗ байгаа жишээ бидний нүдэн дээр олон байдаг. Энэ мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийг бид зүгээр хараад суух төвдсөнгүй FACE студын уран бүтээлчид энэ явдлаас сэргийлүүлэх үүднээс энэхүү киног гаргасх тал дээр мэрийн ажилласан байна. Тус киног хийхийн тулд тус студын уран бүтээлчид судалгаа хийж РС тоглоомуудын газруудаар орж байсан бөгөөд энэ үед тамхины утаа суунагласан орчинд бяцхан хөвгүүд хажуудаа шилтэй цуйван тавьчихсан 2 хоногоор үргэлжүүлэн тоглож байгаатай ч таарч байжээ. Хажуудаа тавьсан цуйваннь үнэр орчихсон байхад огтхон ч анзаарахгүй түүнээсээ сэрээдэн идэж, крантны ус уун нүд ам нь улайсан хүүхдүүдийн эцэг эх хаана байна вэ? Гадуур хэсч, элдэв хэрэгт орооцолдож байхаас тоглож байсан нь дээр хэмээн үзэж, өөрсдөө ч бараг хүүхдээ энэ газарт хүргэж өгдөг биз. Гэтэл эндээс хүүхэд амьдралынхаа гарааг тун хараар эхэлж байгааг тус кинонд харуулахыг зорьжээ.

Киноны гол агуулга тоглоомонд донтсон хүүхдүүд улайран жинхэнэ амьдрал дээр хүн алж тоглосноор эцэст нь ямар эмгэнэлтэй байдалд хүрдэгийг харуулсан ба Казино тоглоомонд донтсон хүн хэрхэн амьдралаа алдаж байгаа талаар үзүүлжээ.

Тус студын уран бүтээлчид энэ киног эцэг эх нь хүүхдээ дагуулан ирж хамтдаа үзээрэй хэмээн уриалсан.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button