Ж.Гүррагчаа Сансарт ниссэн өдөр гээд хэрдээ хөөрхөн баярладаг

Ж.Гүррагчаа

-Өдер, шөнө тэнцдэг, болон монгол хүн сансарт ниссэн энэ онцгой өдөр жил бүр тохиох юм даа. Ард түмэн маань монгол хүн сансарт ниссэн өдөр гэдгийг өдий болтол марталгүй тэмдэглэж байдагт нь талархаж явдаг юм. Энэ өдөрт зориулж Ирээдүй цогцолборт шатрын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн, 53 дугаар дунд сургуульд сагсан бөмбегийн аварга шалгаруулах тэмцээн, 26 дугаар дунд сургуульд хөл бөмбөгийн Од тэмцээнийг зохион байгуулсан нь өнөөдөр дүнгээ гаргана. Эдгээр сургуулиудад очиж түрүүлсэн тамирчдад шагналыг нь гардуулна. Мөн хамтарсан нислэгийн бэлтгэл хийж байсан найз нөхөдтэйгээ уулзаж, хийж байсан зүйлээ дурсаж яриад хэрдээ хөөрхөн баярладаг даа.

Ардын эрх сонин 55 /587/

Г.Буян

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button