Yр хөндөлт ихэнхдээ төлөвлөгөөгүй амьдралаас үүдэлтэй байдаг

Буянт ээж эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Д.Баасанхүүтэй ярилцлаа.

Увсын Баасанхүү гэдгээр нь олон эхчүүдийн таних энэ хүн эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажиллахдаа олон мянган үрсийг эх барьж, олон мянган ээжийг эсэн мэнд амаржуулсан алтан гартай эмч юм.

-Миний бодлоор манай эмэгтэйчүүд сүүлийн үед ихэвчлэн хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг болсон санагддаг. Гэвч хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэд хүссэн эмчилгээ, үзлэгийг нь хийх боломж хэр сайн хангагдсан гэж та бодож байна?

-Яахав, эмнэлэг бүр өөр өер байна л даа. Гэхдээ одоо цагт улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд чирэгдэл ихтэй болсон байна. Наад зах нь л олон өвчтөнтэй газар өвчтөнд үзүүлэх халамж дутагдаж байна. Хүн тутамд заавал хүрэх ёстой эмчилгээ хангалтгүй байна гэдэг ч юм уу зарим нэг бэрхшээл улсын эмнэлэгт анзаарагддаг шүү дээ. Би өөрийнхөө эмнэлэг дээр жишээ авахад л манайх эмэгтэйчүүдэд хэрэгтэй бүх л эмчилгээ, үзлэгийг өндөр төвшинд хййж үйлчлэх бүрэн боломжтой. Сүүлийн үед дунд, ахлах насны охидууд эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандах нь ихэссэн байна. Энэ юунаас болж байна гэхээр ерөөсөө л даарснаас болж байна. Нэг хэсэг бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байсан бол одоо өндгөвч, савны үрэвсэл гээд олон өвчний шалтгаан хэтэрхий нимгэн хувцаслаж, даарч хөрснөөс ихээхэн шалтгаалж байгаа.

-Сүүлийн үед бас эмгэгтэй хүүхэд төрөх нь ихэслээ гэх юм. Үүнд чухам юу нөлөөлөөд байдаг юм бол. Эмч нар агаарын бохирдол, сүлжээний эм бэлдмэл гээд л янз бүрээр тайлбарлах юм?

-Энэ талаар албан ёсны судалгаа байдаггүй юм билээ. Тэгэхээр тэрнээс, энэнээс гэж шууд хэлэх боломжгүй юм л даа. Ер нь бол эмгэгтэй хүүхэд төрөх үзэгдэл хэзээний л байсан. Харин өмнө нь бол энэ талаар эмч нар нээлттэй хэлж ярьдаггүй байж. Одоо бол эмгэг, гажигийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй ярьж, бичдэг болсон нь нэг талаар ихэссэн юм шиг харагдуулж байж болох. Энэ тухай ямар нэгэн судалгаагүйгээр ярих асуудал биш л дээ. Гэхдээ миний бодлоор төрөөс эх, нялхсын эндэгдэлд өмнөхөөс илүү анхаарал тавьж байгаа санагддаг.

-Та түрүүн охидууд даарснаас болж үрэвсэлтэй болох нь ихэсч байна гэлээ. Бусад эмэгтэйчүүд, ялангуяа зах дээр худалдаа наймаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хувьд даарч, хөрөх асуудал их гардаг. Гэтэл тэд нар эмнэлэгт хандах нь хэр байдаг юм бол?

-Үнэн л дээ. Гэхдээ тийм эмэгтэйчүүдийн тун цөөхөн нь эмнэлэгт ханддаг. Үүнийгээ завгүй гэж тайлбарладаг. Энэ бол хамгийн буруу хэв маяг.

-Таныг Увсын Д.Баасанхүү гэхээр хүмүүс их андахгүй юм билээ. Та тэнд олон жил ажилласан уу?

-Увсад 30 жил ажилласан. 1973 онд сургуулиа төгсөөд л шууд тэнд очиж байсан юм. Олон жил ажилласан болохоор нутгийнхан ан¬ахгүй одоо ч гэсэн сурж хайж байгаад ирдэг л юм. Би энэ эмнэлэгтээ ажиллаад 3-4 cap болж байна.

-Үр хөндөлт, үргүйдэл гээд л эмэгтэйчүүдийг тойрсон бэрхшээл мундахгүй л дээ. Жишээ нь, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон эмэгтэйчүүд хаана хандахаа мэдэхгүй байх нь олон байдаг юм билээ?

-Үр хөндөлт гэдэг чинь угаасаа л төлөвлөгөөгүй амьдралаас үүдэн гарч байгаа юм. Ялангуяа анхны төрөлтийн өмнө бүсгүйчүүд зайлшгүй шаардлагатай л биш бол үр хөндөлтөөс зайлсхийх хэрэгтэй. Үргүйдлийн тухайд ямар нэгэн эргэлзэж, тээнэгэлзсэн зүйл байгаа бол Эх нялхсын эрдэм шинжил¬гээний төвд хандах хэрэгтэй гэж зөвлөх байна. Тэнд үргүйдлийн кабинет гэж байдаг учир ямар эмчилгээ хийх, цаашид яах вэ гээд бүх асуудлыг шийдэж өгнө.

Ардын эрх сонин 55 /587/

Б.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button