Төрт улсын тухай

– Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.

– Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш, харин амьд органик, нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг, инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.

– Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн. Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.

Улс төрийн философийг Платон, Томас Гоббс, Жон Локки, Жон Стюарт Милл, Карл Маркс зэрэг хүмүүс өөр өөрийнхөөрөө авч үзсэн байдаг. Түүнээс Платоны улс төрийн философи-ийг авч үзье. Хэн захирах ёстой вэ? гэдэг улс төрийн философийн нарийн асуудлыг Тусгай бэлтгэгдсэн бүлэг сэтгэгчид нийгмийг жолоодох ёстой гэж Платон үзсэн байдаг. Платон хүмүүс өөр хоорондоо эв түнжинтэй сууж, хүн бүр хүч чадлаа бүрэн тодруулж чадахуйц нийгмийг дүрслэхийг оролдсон.

Энэ нь Хэрэв адбиш нийгмийг байгуулж амжвал тэр нь юутай төстэй байхсан билээ? гэсэн асуулт тавихад хүргэжээ. Үүний хариулт нь ийм нийгмийг хэн удирдаж болохсон билээ гэдгээс үлэмж хэмжээгээр шалтгаалж байсан гэж Платон төсөөлж байв. Платон ийм нийгмийг дүрслэхдээ тухайн үеийнхээ сэтгэл судлалын ба биологийн онолуудын нөлөөг үлэмж хэмжээгээр амссан юм. Иймээс тэрээр хүн ба түүний амьдарч буй нийгмийн хооронд төгс байдаг гэж бодож байжээ.

Цор ганц ялгаа нь хэмжээнд л байсан юм. Нийгэм бол олон дахин нэмэгдсэн бодгаль мэт санагджээ. Хэрэв тийм биш бол адбиш нийгэм юутай төстэй байх ёстой вэ? асуултыг Адбиш хүн ямар байх ёстой вэ? гэсэн асуултаар сольж болно. Тэгээд ч сүүлчийн асуултын хариулт нь Платоны үеийн сэтгэл судлалын ба биологийн онолуудаар зарим талаар тодорхойлогдсон байв. Платон хүний сэтгэл гурван хэсгээс бүрэлддэг гэж үзэж тэдгээрийг сэтгэн бодох, оюун санаалаг, зовогч элемент гэж нэрлэж байжээ.

Сэтгэн бодох элемент гэдэг нь үзэгдлүүдийн шалтгааныг тогтоох, батлах, ирээдүйн төлөвлөгөөг зохиох боломж олгодог сэтгэлийн хэсэг юм. Оюун санааны элемент нь хүнийг эрэлхэг юмуу хулчгар болгож зоригийн хүчийг нь тодохойлдог. Зовогч элемент нь өлсөх, цангах, хурьцал үйлдэхтэй холбоо бүхий хүсэл, дуршлыг хамаардаг.

Платон сэтгэлийг гурав хуваасан нэр томъёондоо хэрэв сэтгэлийн энэ 3 элемент нь зохицолдоотой оршин үйлчлэх юм бол бие хүний бие эрүүл байдаг гэж баталжээ. Философи буюу Платоны нэрлэж байснаар диалектик-ийг судлах нь жолоодлогыг чиг үүргийг биелүүлэхэд шаардагдах болон онолын бэлтгэлийн төгсгөлийн цэг болдог байлаа. Яагаад гэвэл философийг судлах нь эцсийн бүлэгтээ суралцагчдыг бүрэн төгс төгөлдөрт хүргэх ёстой байв.

Эрх баригчид бүх сорилтыг дуусгасны дараа нийгмийг жолоодох ажилд шууд орохыг зөвшөөрдөг байв. Амины эрх ашгийг нийгмийнхээс дээгүүр тавих өчүүхэн ч боломж олгохгүйн тулд тэдэнд гэр бүлтэй болох ч, хувийн өмч буюу капитал эзэмших ч боломж олгодоггүй байжээ. Гэр бүлээ тордох эрх ашиг баяжих эрмэлзэл нь алагчлахгүй шудрага захирахад туйлын ноцтой 2 саад тотгор болно гэдгийг Платон мэдэж байв.

Гагцхүү нийгмийн сайн сайхны тусын тулд ажиллахад саад болдог эдгээр өгүүлбэрийг арилгамагц нийгмийг удирдах хэмээгүй эрх мэдлийг л эдлүүлж болох байжээ. Ингэхдээ Доод ангиудын төлөөлөгчид эрх баригчдаас ялгаатай нь энэ салбарт мэдлэггүй учраас тэдгээр ангийн нэг нь төлөөлөгчид засгийн газрын захиргааны үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөггүй байжээ. Платон төр баригчдад хэмжээгүй эрх мэдэл олгох нь зайлшгүй гээд, жолоодлого нь анагаан эмчлэх ур чадварын нэгэн адил тийм нарийн ур чадвар мөн гэдгээр түүнээ үндэслэж байв.

Хүн үр ашигтай жолоодохын тулд зохих ёсоор бэлтгэгдсэн байх ёстой. Хүний юу эрүүл буюу адбиш болгодог вэ? Гэсэн асуултад өгсөн Платоны хариу ийм буюуХэрэв хүний сэтгэлийн бүх элемент зохицолдоотой харилцан үйлчилж байвал бодгаль эрүүл байдаг. Платон төр баригчдыг хэрхэн шилж авах, тэд сонгогдсоныхоо дараа нийгмийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр сахисаар байх баталгааг хэрхэн хангах тухай нарийн тодорхой жагсаан бичжээ.

Бүх хүүхэд охид хөвгүүд барагцаалбал 18 нас хүртлээ төрийн дотуур байранд хүмүүжих ёстой. Дараа нь 2 жилийн туршид янз янзын туршилтын аргаар хур эрдэм чадалтай эрх баригчид тодрох ба цэрэг эрс болох юмуу, уран дархны ажил эрхлэхэд бэлтгэх хүмүүсээс тэд тусгаарлагдсан байх болно. Туршилтын явцад бие бялдарын бэлтгэл түүнээс гадна оюун ухаан, ёс суртахууны бэлтгэл шалгагдах ёстой.

Хэрэв хүн ёс суртахууны хувьд сайн байж чадахгүй бол амин хувийнхаа хэрэгцээг хангах зорилгоор 87 нийгмийн эрх ашгийг золиосолдог. Ийнхүү Платоны фиософи бол ардчиллын эсрэг, авторитар үзлийг үндэслэдэг юм. Энэ нь ард түмэнд зориулсан захиргаа мөн боловч ард түмэн өөрснөө хэрэгжүүлдэггүй захиргаа юм. Эмч хүн мэргэжлийн бус эмчлүүлэгчид ямар курс эмчилгээ өөрт нь хэрэгтэй түүнээс илүү сайн тодорхойлж чаддагтай адил эрх баригчид улс төрийн ямар бодлого, ямар хуулиуд ард түмний эрх ашигт дээд зэргээр нийцэхийг сайн мэдэх болно гэж найдаж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button