Азид байхгүй мэс заслын тоног төхөөрөмжтой боллоо

Манайхан муу, тоног төхөөрөмж байхгүй. Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлд оруулж ирсэн орос ах нарын багажнаас өөр орчин үеийн нарийн тоног төхөөрөмж аваагүй юм гэнэ лээ хэмээн бидний халаглах өчигдрөөс эхлэн ард хоцорлоо. Эмгэг өвчин тусаад эдгэрэхгүй гэсэн оношлуулаад аргаа барахдаа анагаах ухаан хөгжсөн гэгддэг зоосны нүхээр бүхнийг хэмжсэн харь оронд оношлуулдаг цаг үүгээр эцэслэсэн гэнэ, амлая. Хүйтэн мэс биедээ хүргүүлэхээр хүний нутгийг зорьдог зовлонт монголчууд золоор үүнээсээ салах ньээ, ашгүй. Тэр дундаа мэдрэлийн мэс засал урд, хойд хөрш бус ази, цаашлаад дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх боломж бүрдлээ. Эргэж тээнэглэзэв. Эндүүрэл биш, энэ үнэн.

Ачлал эмнэлгийн Монгол Улсын төрийн соёрхолт, анагаах ухааны доктор, пропессор А.Нота-гаар ахлуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийнхан энэ бүхний эхлэлийг тавьлаа. Хамгийн түрүүнд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд номер нэг үйлдвэрлэгчид гэгддэг ХБНГУ-ын Mueller Wedel фирмийн бичил мэс заслын дуран авиаг танилцуулъя. Энэхүү дуран авианы тусламжтайгаар энгийн нүдээр харах боломжгүй бичил мэс заслыг хийх үед эд эрхтний бичил хэсгийг хэдэн мянга дахин өсгөн алган дээр тавьчихсан мэт харуулах боломж бүрдсэн гэнэ. Харин дараагийнх нь Aesculap фирмийн тархи, нуруу нугасны бичил мэс засалд хэрэглэгддэг цахилгаан өрөм бүхий иж бүрдэл, тархины эндоскопи зэргээс гадна LG ба Асоmа фирмийн унтуулгын аппарат, хяналтын монитор гээд орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн цоо шинэ багаж тоног төхөөрөмжөөр хангагджээ. Эдгээр тоног төхөөрөмжийн зөвхөн дуран авиа нь гэхэд 400 мянган еврогийн үнэтэй юм гэнэ лээ. Харин нийтдээ хэдэн төгрөг болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм билээ. Учир нь ирэх дөрөвдүгээр сард хоёр дахь хөрөнгө оруулалтыг хийх учраас нийт хэдэн төгрөгийн багаж, тоног төхөөрөмж авах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Төр дийлээгүй хөрөнгийг гаргасан ачтан нь харин Пума констракшн. Тэдний ачаар мэдрэлийн мэс заслын бүх эмгэгийг дотооддоо дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хийх боломжтой болсон аж.

Анх 10 хүний ортойгоор мэдрэлийн мэс заслын тусламжииг хийж эхэлсэн энэ тасаг өдгөө 40 хүний ортой азид байхгүй шинэ тоног төхөөрөмжөөр хангагдсан нь энэ.

Ингэснээр бид бус тэд, тэдний бус манай орныг зорьж мэдрэлийн мэс засал хийлгэх цаг иржээ. Шинэ тоног төхөөрөмжөө танилцуулах үеэр нь Ачтан эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч А.Нотатай товч ярилцсан юм.

Манайд нуруу, нугасны эмгэг хэр байдаг юм бэ. Нөхцөл байдлаас үүдээд ихэнхдээ гадаадад эмчлүүлдэг байх тийм үү?

-Бидний axү/й амьдрап. эрс тэс уур амьсгал, идэж буй хоол хүнснээс болоод энэ төрлийн эмгэг их байдаг. Гадаад руу явж эмчлүүлэх нь нэг их биш. Яагаад гэхээр гадаадад энэ төрлийн мэс засал маш өндөр үнэтэй. Зөвхөн бэхэлгээ гэхэд л барууны оронд 30-40 мянган ам.доллар байдаг. Тэр мөнгийг май гээд өгчих хүн байхгүй шүү дээ. Тиймээс санаа байсан ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод цөөхөн хүмүүс л гадаадыг

зорьдог. Ер нь ховор доо.

-Мөнгөгүй болоод тэгээд байна уу, эсвэл хүнд нөхцөлтэй ч гэсэн манай эмч нар эмнэж чадаад байна уу. Шинэ тоног төхөөрмжтэй болсон юм чинь тэр их зардал хэд дахин буурах вэ?

-Бид байгаа тоног төхөөрөмжийнхөө хэмжээнд бүхий л нөхцөл бололцоогоо дайчлаад ажиллаа ч гэсэн зарим тохиолдолд зайлшгүй орчин үеийн нарийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Үнэнийг хэлэхэд бусад орныг бодвол хамгийн хоцрогдсон салбар шүү дээ, энэ салбар. Одоо харин бид бүх эмчилгээг хийх бололцоотой болсон. Харин үнийн хувьд гадаадынхаас хэд дахин хямд байна гэж хэлж чадахгүй. Улсаас мөнгийг гаргаад өгчихөөгүй болохоор тоног төхөөрөмжийн мөнгийг олох хэрэгтэй. Дээр нь түрүүн хэлсэнчлэн багажнаас гадна нурууны мэс засал ашиглагддаг эд анги их үнэтэй байдаг учраас хямдхан үйлчлэе гэсэн ч биднээс хамаарахгүй зүйл их байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямартай ч эх орондоо эмчлүүлэх боломжтой боллоо шүү дээ.

Дээрх тоног төхөөрөмжөөс гадна хамгийн сүүлийн үеийн багажтай болсон юм билээ. Мэс засал хийх үед хүний эд эрхтэнд хүрэх болгонд анхааруулж дохио өгдөг гэсэн, шинэ багаж нь. Гадаадын энэ ийм багаж ашигладаг эмч нар мэс засал хийснийхээ төлөө минутад 25-30 евро авдаг гэнэ лээ. Гэтэл унтах нойроо хугаслан хар элгийн хүнийг хэл дээр нь босгосон тэдэнд манайд ямар хөлс төлдгийг бид мэднэ. А.Нота эмчтэй уулзаж суухад Өвдөж шаналсан өвчтөнүүдээ өрөвдөн 40 жил энэ багажийг мөрөөдсөн гэнэ лээ. Одоо харин түүний мөрөөдөл биелсэн болохоор өвдөж шаналсан өвтөнгүй болох биз ээ.

Ардын эрх сонин 55 /587/

Л. Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button