Ж.Гүррагчаа Цэргийн мэргэжил сонгоогүй бол сансарт нисэхгүй байсан болов уу

Түүний төрсөн Булган аймгийн Гурванбулаг сумынхан бяцхан талбай байгуулж, тэндээ энэ шөнө нойргүй хонож, хожим түүнийгээ Нисгэгчийн талбай гэж нэрлэсэн тухай гэгээн дурсамжийг одоо ч хуучилдаг. Өдгөө төр түшилцэж, түмэн олныхоо Сайхан ирээдүйн төлөө оюун бодлоо уралдуулж суугаа сансрын нисгэгч, УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаатай улстөржөөгүй сэдвээр хөөрөлдлөө.

-Монгол хүн сансарт ниссэний 26 жилийн ойн баярын мэнд хүргэе. Жил болгоны энэ агшинд та юу бодож, болгоож суудаг вэ?

-Баярлалаа. Он цаг довтолгон өнгөрч нэг л мэдэхэд 26 жил болжээ. Өнгөрсөн жил бид сансрын хамтарсан нислэгийн 25 жилийн ойг хоcр орны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Хоёр орны хэмжээнд хамтарсан нислэгийн ойг тав, таван жилээр тэмдэглэж байхаар тогтсоны дагуу ийн өргөн тэмдэглэсэн. Хамтарсан нислэгийн багийн хамт олон, дасгалжуулагч багш нар цугларсан нь ховор сайхан агшин байлаа. Цаашид 30 жилийн ой тэмдэглэхэд гадна, дотны зочид найз нөхдөө урих нь зүйтэй юм гэсэн бодолтой үлдсэн. Гэхдээ тэр ой бас л хол байна. Интерполне програм¬мын хүрээнд хамтарч ажилласан олон нөхдөө урихсан, баяраа хамт тэмдэглэхсэн. Зөвлөлтийн нөхдөө ч гэсэн мартаж орхих ёсгүй. Энэ утгаар сансрын нислэгийн ой өргөжиж байх учиртай гэж бодож явна. Нэг голын усанд хоёр дахин орж болддогтүй шиг цаг хугацаа эргэж давтагддаггүй. Тиймээсжил бүрийн энэ агшинд сансарт ниссэн түүхэн үйл явдал, мартагдашгүй гэгээн дурсамж сэтгэл хөглөж, шинэ үө, цаг тутам түүхийг өөрөөр харж, бодож, сэтгэж суудагдаа.

-Саяхан нэг сониноос таны Саранд очиж үзэхсэн гарчигтай ярилцлагыг уншсан. Үнэхээр та саранд очихсон гэж бо¬дож байгаа юм уу?

-Оюун сэтгэлээрээ бол олон удаа очоод ирсэн.

-Ойрын жилүүдэд монгол хүн сансарт нисэх болов уу?

-Сансарт нисэх хүмүүсийн боломж нэмэгдээд байх шиг байна аа. Сансрын онолыг анх бүтээсэн хүн бол ОХУ-ын иргэн К.Э.Циолковский. Тэр хүн ХIХ зуунд дээрх онол зүйг тогтоож байхдаа Сансрын нислэг хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээний зүйл болж, сансарт нисэх явдал хүнд бэрхшээлтэй байдлаас гарна. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн бичгээр сансарт гарах боломжтой гэж хэлсэн. Үнэхээр тийм боломж, ирээдүй харагдаж байгаа. Хүмүүс мөнгөө төлөөд сансарт нисч байна. Тэгэхдээ өндөр төлбөртэй учраас олон хүн нисч чадаагүй ч цаашид ямар нэг ирээдүй бий гэдэг нь ойлгомжтой. Ер нь сансрын хөлгүүд цаашид улам боловсронгуй болно. Сансарт хүн ажиллаж, амьдрах таатай боломж бүрдэнэ. Сансрын хөлгүүдийн зардал ч хямдарна. Энэ утгаараа сансарт нисэх хүмүүсийн бололцоо, боломж өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Ингэхэд дэлхийн хэмжээнд хэдэн хүн сансарт ниссэн бол?

-1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл сансарт ердөө л 460 гаруй хүн нис¬сэн. Тиймээс энэ бол хүн төрөлхтний, тэргүүн хөгжилтэй орнуудын хамгийн түрүүнд өмнөө тавьдаг зорилт. Сансрыг эзэмших үйлст улс орон бүр зорьж, зүтгэж буй боловч 40-өөд жилд 400 гаруй хүн гэдэг бас л өдөр болгон хийгдээд байдаг жирийн ажил болтлоо цаг хугацаа шаардсан үйл явдал байжээ гэдгийг батлах мэт санагддаг. Цаашид хүн төрөлхтөн өөрсдийнхөө хүч бололцоог энэ чиглэлд чиглүүлэх хэрэгтэй болов уу. Үүнд хамтарч ажиллаж буй олон орон бий. Орос, Америкийн сансрын хамтын ажиллагаа, ОХУ, европын холбооны улсуудын ололт, амжилт үүнийг харуулж байна. Олон улсын сансрын станц нэртэй байгууламж сансрын тойрог замд ажилладаг. Энд зөвхөн ОХУ-ын буе АНУ, Европын холбоо бусад орнуудын сансрын нисгэгчид хамтран ажиллаж байгаа. Мөн энэ станцын өргөтгөлийг хамтарч хийж байна. Европын сансрын агентлаг, АНУ-ын Үндэсний сансар судлалын төв, Япон болон бусад хөгжингуй орнууд хүч бололцоогоо нэгтгэн сансрын орон зайг судалж эзэмшихээр ажиллаж байгаа сайхан жишээ олон. Өнөөдөр сансрын орон зайг судалж эзэмших нь хөрөнгө мөнгө, энерги боломж, тухайн орны оюуны чадавхи, чадамжийг шаардсан ажил.

-Сансарт нисэхээр хамт бэлтгэж байсан цаг мөчөөс эхлэн сансрын нисгэгч М.Ганзориг гуай та хоёрын дунд андын сайхан харилцаа тогтсон гэлцдэг. Он цаг улирах тусам нөхөрлөл тань улам батжиж буй биз ээ?

-Бидний харилцаа бол жинхэнэ анд нөхдийнх. Бид хоёр 30 шахам жил үерхэж нөхөрлөлөө. Үр хүүхдүүд минь бидний нүдэн дээр өсч өндийлөө. Бидний найрамдлыг цаг хугацаа, сансрын үйлс гагнаж өгсөн болохоор хэзээч эвдэрч, ан цав гарахааргүй болсон. Насан туршид сайхан нөхөрлөж, андын тангарагтаа үнэнч байх болно. Одоо ч бид дотно найз хэвээрээ. М.Ган¬зориг төдийгүй сансрын хамтарсан нислэгт оролцож, бэлтгэл ажилд сонгогдон оролцсон нөхөд, Сүрэнхорлоо, Сайнцог бүгдээрээ насан туршийн найзууд болсон. Энэ нөхөрлөлийг цаг үе, үйл явдал бидэнд тавьж өгсөн дөө.

-Шинжлэх ухааны салбараас улс төрд шилжиж ажиллах нь танд ямар санагдав?

-1980-аад он буюу сансарт ниссэний дараачаас миний амьдрал улс төрөөс холдоогүй. Улс орньгхоо улс төрийн үйл явдалд оролцож өдийг хүрсэн утга учир нь нийгмийн амьдралд аль болох өргөн оролцох. Энэ боломжийг улс төр олгосон. Тэр утгаар улс оронд хэрэгтэй шийдвэрүүд гаргахад гар бие оролцож ирсэн. 1990-ээд оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн Засгийн газарт ч алба хашиж явсан.

-Өнөөдрийн улс төр 1990-ээд оны өмнөхөөс юугаараа ялгаатай вэ?

-Огт өөр. Ер нь олны танил болно гэдэг утгаараа өнөөдөр бидний байгуулж буй шинэ нийгэмд олон хүний нүдэн дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хараанд амьдардаг учраас алхам бүрийг нь анзаарч, бичиж, заримдаа шүүмжилж байдаг бололтой. Улс төрчийн хувьд өнөөдөр сонин хэвлэлд анхаарал тавьдаг. Сонин хэнд анхаа¬рал тавьж байна вэ гэвэл улс төрчид урлаг, спортын ододын амьдрал, ахуйг сонирхож янз бүрийн мэдээ бичих юм. Энэ нь ч намайг тойроогүй. Сансрын нисгэгчийн, улс төрчийн хувьд янз бүрийн л сэдвээр со¬нин, хэвлэлийнхний хараанд өртдөг. Олны нүдэнд тэгж ил байх нь хүний хүсээд байх зүйл биш болов уу. Гэхдээ үүнд дуртай хүн бас байдаг л биз. Бүхний нүдэн дээр хамаг юмаа дэлгэсэн амьдрал таатай санагддаггүй. Гэлээ гээд яая гэх вэ, энэ нийгмийн амьдрал ийм л юм чинь. Нийгэм өөрийнхөө урсгалд хэнийг ч гэсэн урсгаад аваад явчихдаг.

-Та чөлөөт цагаараа юу сонирхдог вэ. Цаг, зав гардагуу?

-Чөлөөт цаг хүн болгонд л гардаг. Чөлөө завгүй мундаг ажиллаж байна гэж ярьдаг хүн байдаг л юм. Өөрийнхөө сонирхсон зүйл рүү анхаарал хандуулж чадахгүй, завгүй ажилладаг хүн олон байдаггүй болов уу. Би хөдөө амьтай хүн гэх үү дээ. Ямар нэгэн бололцоо боломж, цаг хугацаа гарвал уул хаданд гарч эрүүл агаар амьсгалахсан, төрсөн нутагтаа очихсон гэдэг бодол яаруулдаг. Хөдөөгийн амьдрал надад их ойр, төрсөн нутгийн минь морь мал өвөлжөө, бууц, зөрөг харгуй бүхэн нүдэнд харагдаж, зүүдэнд үзэгдэж байдаг даа. Ямар ч хүн он жилүүдийг элээх тусмаа төрсөн нутгаа илүү санаж, гүйгүүл морь шиг тэмүүлж байдаг юм болов уу гэж боддог. Болж хөдөө очиж, ус нутгийнхныхаа дунд байх дуртай.

-Таны багын хүсэл мөрөөдөл?

-Бага байхад мэргэжил бүхэн сайхан гэж бидний үед ярьдаг. Үнэхээр ч тийм санагддаг байж. Мэргэжил бүхнээс багшийн мэргэжил илүү сайхан санагддаг байсан даа. Яагаад гэвэл хүүхэд багшаасаа жишээ их авдаг. Ер нь хүүхэд хамгийн ойрын хүнээс үлгэр, дууриал авдаг шүү дээ. Амьдралын арга ухааныг эцэг эхээс сурч, тэдний үйлдлийг харж амьдралд хөл тавьдаг. Эцэг эхийн дараагийн дотно хүн нь багш. Тиймээс тэр балчирхан оюун, тухайн хүүхдийн хувьд хамгийн хүндтэй мэргэжил багш гэж ойлгож, багш болохыг мөрөөдсөн үе бий. Эмч хүний сайхан чанар, ач тусыг эргэцүүлэн бодож эмч болохсон гээд гүйж явсан өдрүүд бий. Хүсэл бүхэн тэрүүгээрээ биелэх биш дунд сургуулиа төгсөөд цэргийн мэргэжил сонгосон. Мөн нисэх онгоцны зөвлөх инженерийн мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ би баярлаж, бахархаж явдаг, Цэрэг, арми,зэвсэгт хүчин намайг хүний зэрэгт хүргэсэн. Амьдралд дуртай, хайртай болгосон. Бэрхшээл туулуулж, хатуужуулсан. Цэргийн алба гэдэг хүнийг хал үзүүлж, халуун чулуу долоолгодог. Хэдий ийм боловч тэрхүү бэрхшээлийг өнгөрсөн хойно дурсдаг хүн үгүй. Цэргийн албаа сайн сайхнаар ярьж, төсөөлж, бодож явдаг. Цэр¬гийн алба хааж, цэргийн албан хаагч болж, энэ мэргэжлийг эзэмшсэн нь өнөөдөр байгаа бүхнийг надад өгсөн. Хэрэв цэргийн алба хаагаагүй бол, цэргийн нисэхийн мэргэжил эзэмшээгүй бол гээд яриад байвал цаана нь сансарт нисэх бололцоо боломж надад олдох байсан уу, үгүй гэдэг асуулт гарч ирнэ. Ингэж л бодож, сэтгэж, цэргийн албаар бахархаж, баярлаж явдаг юм. Цэрэг армидаа би насан туршид халуун сэтгэлээр хандаж явах болно. Цэргийн алба хаасан гэж хэдийгээр диплом олгодоггүй ч амьдралын их сургууль шүү.

-Өнөөгийн нийгмийн тухай та ямар бодолтой явдаг вэ?

-Шинэ бүхэн бэрхшээл¬тэй байдаг болов уу. Бид нийгмийн шинэ харилцааг тогтоох гэж олон жил зүтгэлээ. Харамсалтай нь их хугацаа өнгөрсөн ч нийгэм сайн төлөвшсөнгүй, хүн бүхэн сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байна. Янз бүрийн бэрхшээл, зовлонг урьдчилж тооцон арга хэмжээ авч чадахгүй байгаагаас нийгэм бухимдалтай байгаа. Ийм байгаа нь ард иргэд амар тайван ажиллаж амьдарч чадахгүй байгаагийн илрэл. Энэ бухимдлаас бид гарах ёстой. Үүнд хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй. Зөвхөн төр засгийг харж, нэг том арга хэмжээ авах юм уу, тушаал, тогтоол гаргаад өөрчлөгдөхгүй. Хүн болгон дор бүрдээ хичээж, төр засгаа дэмжиж ажиллавал, болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэдэгт итгэлтэй байна.

(Нийгмйин толь 066/158)

Ч. ҮЛ-ОЛДОХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button