Yхлийн рекорд

Эдгээр гунигт мэдээлэл сонины хуудаснаа чихцэлдэж байна. Уурхайн ослыг Зууны осол гэж Ведомости сонин нэрлэв. Известия сонин Ерөнхийлөгчид бэлэглэсэн уурхай дэлбэрлээ хэмээн материалаа гарчигласан байв. Дэлбэрсэн, сүйрсэн, хамгийн том осол гэсэн гарчиг бүх сонины хуудаснаа харагдлаа. Орчин үеийн Оросын түүхэн дэх уулын баяжуулах салбарын хамгийн том осол энэ боллоо гэж Коммерсант сонин дүгнэв.

Нуралтын дээд хэсэгт газрын хөндий байсан бололтой. Тэр нь метаны хийгээр дүүрснээр дэлбэрэлт болжээ гэж болсон хэрэг явдлыг уурхайн нэгэн дарга тайлбарсныг уг сонин дурьдлаа. Уурхайд үлдсэн хүмүүст аврагдах найдвар байна уу гэсэн асуултад мэргэжилтэн хариулахдаа Уурхай дахь метаны хийн дэлбэрэлтийг асар том их буутай зүйрлэж болно. Тэр их бууны аманд уурхайчид байгаа гэсэн үг.

Та нар өөрсдеө төсөөлөөд үз гэжээ. Сонинд бичсэнээр дэлбэрэлт 270 метрын гүнд болсон ба дэлбэрэлтийн цохилтын хүч нь асар их хүчтэй байсан бөгөөд нүүрсний тоос уурхайн бүх гарах сүвийг бөглөн газрын гадарга дээр хэдэн метрт дэгдсэн байжээ. Уурхайд байсан хүмүүс бараг бүгд эгшин зуур амь үрэгдсэн ба гарах гарцын ойр байсан хүмүүс хүнд гэмтэл авсан байна. Метан, утааны, температурыг хэмжих багаж байрлуулж байсан Британийн компанийн ажилтан орчуулагчийнхаа хамт үрэгдлээ. Саяхан тэр багажийг бараг дөрвөн сая ам.доллараар худалдан авсан байв. Ульяновскийн уурхайг зургаан жилийн өмнө В.Путины тавин насны ойгоор нээсэн ба бүс нутагтаа хамгийн аюул багатай уурхай гэж тооцогдож байжээ. Болсон хэрэг явдал нь техникийн элэгдлээс болоогүй ажээ. Энэ бүсийн уурхай хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон байлаа. Уурхайн бараг бүх удирдах ажилтнууд амиа алдсан байна. Хэрэв аюулгүйн баталгаа байгаагүй бол дарга цэрэггүй тийшээ орохгүй байсан байх. Кемерово мужийн захиргаа амь үрэгдсэн уурхайчдын ар гэрийнхэнд туе бүр нэг сая рублийн тусламж үзүүлэхээр амлажээ.

Уурхайн ослын дараахан Краснодарь мужийн Камышевацкая суурины хөгшин хүмүүсийн асрамжийн байранд гал гарч 63 хүн амиа алдсан золгүй явдал гарлаа. Асрамжийн газарт 93 хүн амьдарч байжээ. Амь үрэгдэгсдээс бусад 30 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Гал гарсан хэргийн дагуу эрүү үүегэсэн аж. Одоогоор баривчлагдсан хүнгүй, хууль хяналтынхан бүх талын шалгалт явуулж байна. Галын албанаас тогтоосон 30 зөрчлийн зургааг арилгаагүй байсан байна. Мэн галын албаны хамгийн ойр цэг нь 50 км-ын зайд байснаас тэд цагийн дараа гал гарсан газарт иржээ. Ихэнх амиа алдагсад угаарын хийнд цохиулсан байв.

Олон хүний аминд хүрсэн энэ хоёр гамшгаас өмнө Самара хотын нисэх буудалд бууж байсан онгоц унаж тэнд явсан 50 зорчигчийн долоо нь амиа алдсан билээ. Энэ cap Opoc орны хувьд гай далласан cap болж байна.

Ардын эрх сонин 55 /587/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button