Баярын цаазлалт

Хусейны хамтран зүтгэгч агсанд эхлээд бүх насаар нь хорих ял өгенөё дараа нь цаазаар авах ялаар сольсон юм. Эцэст нь Холбоотны цэрэг Иракт нэвтрэн орсны дөрвөн жилийн ойн едөр түүнийг цаазлав.

Цаазын ялыг гүйцэтгэсэн тухай Иракийн Ерөнхий сайдын нэрээ хэлээгүй эх сурвалж анх мэдээлсэн байна. Мягмар гаригийн өглөө Рамаданы хүү Ахмад эцгийгээ цаазлуулсан гэж Аль-Жаазира телевизээр батлан хэлэв. Тэрээр болсон явдлыг улс төрийн аллага гэж нэрлэсэн бөгөөд эцгийгээ өкгөрсөн арванхоёрдугаар сард цаазлагдсан Саддамын шарилын дэргэд Тикрит хотноо оршуулна гэлээ.

Рамаданыг цаазалсан нь нэг ёсондоо үзүүлэн болов. Саддамын дэглэмийг унагасан дайн эхлэсний дөрвөн жилийн ойн өдер цаазлах үйлдлийг хийлээ. Жорж Буш энэ өдөр найман минутын яриагаар америкчуудад хандлаа… Сануулахад террорын эсрэг эвслийн цэргийнхэн 2003 оны гуравдугаар сарын 20-ны өглөө үүрээр Иракт нэвтрэн орсон юм. Тэр үеийнх шигээ л энэ удаагийн үгэндээ Иракийг цэцэглэсэн, тогтвортой орон болгох нь АНУ-ын зорилт гэж Ж.Буш хэлэв.

Дайн эхэлсэн ойн өдөр нөгөө талаар Рамаданыг цаазалсан өдөр Ерөнхийлөгчi Буш үндэстэндээ хандахдаа Америкийн цэргийг Иракаас гаргах нь сөрөг үр дагавартай гээд Иракийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө дөнгөж хэрэгжиж эхлээд байна. Үр дүн нь хэдэн сарын дараа харагдана гэжээ.

Цаазлуулахгүй байх магадлалтай байсан ч Таха Ясин Рамадан дүүжлүүлэв. Иракийн шүүх түүнийг Эд-Жужейл тосгоны оршин суугчдыг үндэслэлгүйгээр барин хорьж, тамлан зовоосон буруутан гээд бүх насаар нь хорих ял өгсөн юм. Гэвч ял өгений дараа даван заалдах шүүх түүний ялыг хөнгөдсөн гээд цаазаар авах ял болгожээ. Цаазын ялыг гүйцэтгэхэд байсан нэрээ хэлээгүй гэрчийн яриагаар өмнөх хүнийг цаазлахад гарсан тохиолдлыг давтахгүйн тулд дүүжлүүрийн олсны урт богиныг сайтар хэмжин тааруулсан гэнэ.

Иракийн дэд Ерөнхийлөгч агсан Эд-Жужейль тосгоны 148 оршин суугчдийг хоморголон устгасан хэргээр цаазлуулсан Иракийн хуучин удирдлагын дөрөв дэх том тушаалтан боллоо. Экс Ерөнхийлөгч Саддам Хусейныг арванхоёрдугаар сарын 30-нд цаазалсан билээ.

Нэгдүгээр сарын 15-нд Саддамын эцэг нэгт дүү, тагнуулын албыг толгойлж байсан Барзан ат-Тикрити, Хувьсгалт шүүхийн дарга агсан Авада аль-Бандар хоёрыг цаазлав. Шүүх хурлын явцад Рамадан өөрийгөө буруутан гэж үзээгүй. Цаазыг зогсоохыг өмнө нь Америкийн хүний эрхийн байгууллага Иракийн эрх баригчдаас шаардсан ба тэдний мэдэгдэлд Рамаданы гэм буруутайг бүрэн тогтоож чадаагүй гэсэн байлаа. Рамадан 1938 онд тариачны гэрт төржээ. Саддамын Баас намд элсэх хүртлээ банкинд ажиллаж байв. Рамадан 2002 онд ер бусын санал гаргаж, Саддам, Буш хоёрыг дуэлийн замаар асуудлаа шийдэх хэрэгтэй гэж байлаа. Тэд тулалдах зэвегээ өөрсдөө сонгох ёстой гэж Рамадан санал болгож байсан юм.

Ардын эрх сонин 55 /587/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button