Хан улсад зовсон нэгэн хэнд хандах вэ?

Монголчуудын амьдрал компанийн захирал Б.Түмэнхишигтэй ярилцлаа. Түүний удирддаг Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголчуудын амьдрал компани нь олон улсын тээвэр зуучлал, автомашин, техникийн зуучлалын бизнес эрхэлдэг төдийгуй БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тухайлбал, тэнд хэн нэгэн монгол иргэн үйлдвэрийн осол гэмтлээс шалтгаалж, бэртсэн тохиолдолд эдний хамт олон туслах бүрэн боломжтой ажээ.

-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа хүмүүс үйлдвэрийн осол гэмтлээс болж хохирсон тохиолдол хэр олон байдаг вэ. Ийм хүмүүс танайд хандсан тохиолдолд ямар байдлаар тусладагийг тодруулж өгөхгүй юу?

-Ер нь бол манай Монголчуудын амьдрал компаны агаарын болон газрын.

илгээмж, автомашин, техник зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг л дээ. БНСУ-д байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд туслалцаа үзүүлэхийг зорьдог учир нь би өөрөө Монгол улсаас гадаад орнуудад жижиг дунд үйлдвэрүүдэд ажиллагсдын холбоо болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны БНСУ дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг болохоор энэ чиглэлээр тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст туслахыг хичээдэг юм. Хүний газар ямар нэгэн евчин зовлон тохиолдоход, үйлдвэрлэлийн ослоос болж хэл гараа бэртээхэд манайханд хандах газар бараг байдаггүй л дээ. Мэдээж бэрхшээл олон л гардаг. Наад зах нь хуруу, гараа гэмтээсэн хүн олон. Ийм хүмүүст бид үйлдвэрийн эздээс болон нийгмийн даатгалын байгуулагаас мөнгөн тэтгэлэг гаргуулах асуудлыг нь шийдэж өгөх журмаар тусалж байна.

-Тэр хүмүүс танайд хандсаныхаа төлөө хэдэн төгрөг төлдөг вэ?

-Ямар ч мөнгө төлөхгүй.

-Яагаад?

-Яахав дээ, нэгэнт бид нар тэнд бизнесийн үйл ажиллагаа явуулж олон хүнтэй харьцаж байгаа болохоор хүний газар байгаа монголчууддаа туслахыг хичээдэг. Би хувийнхаа зардлаар тусладаг. Тийм болохоор хандаж ирсэн хүн бүрт тус болж амжихгүй юм л даа. Тэнд гэрээгээр ажиллаж байгаa 2800 гаруй хүн байна. Түүний цаана хууль бусаар ажиллаж байгаа олон хун бий. Гэсэн ч бидэнд хандсан хүн бүрт чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг.

-Үйлдвэрийн ослоос болж хуруугаа тайрууллаа гэхэд нийгмийн даатгалаас хэдий хэр мөнгө олгодог вэ?

-Ийм тохиолдолд Өмнөд Солонгост өндөр үнэлгээ тогтоодог. Жишээ нь би хамгийн сүүлд үйлдвэрийн ослоос болж найман хуруугаа тайруулсан охинд 55 сая орчим төгрөгийн тэтгэмж олгуулж тэнд байх хугацаандаа даатгалын албанаас cap бүр тодорхой хэмжээний мөнгө авах боломжтой болгож өгөөд ирсэн. Энд байгаа гэрийнхэн нь мэдээгүй бай¬гаа болохоор нэрийг нь хэлж болохгүй байна л даа. Осолд орох үедээ охин хараар ажиллаж байсныг нь одоо гэрээтэй болгож өгсөн.

-Ийм тохиолдол олон уу?

-Цөөн гэж ямар ч байсан хэлэхгүй.

-Танайх хувийн компани. Гэтэл танай компани ч юм уу, та хувиараа туслаад байдаг. Төрийн орол-цоотой ямар нэгэн байгууллага байдаггүй юм уу?

-Байхгүйээ. Нэг ёсондоо тэнд ажиллаж амьдарч бай¬гаа хэдэн мянган хүний нийгмийн асуудал тун хүнд байдалд байдаг. Зуучлах товчооны БНСУ дахь бие төлөөлөгч гэж байдаг. Гэтэл тэр хүн ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна лээ.

-Та нар Зуучлах товчооныхонтой гэрээ байгуулаад холбоотой ажиллаж болдоггүй юм уу?

-Хамтарч ажиллах боломж хүндрэлтэй юм шиг санагдсан. Уг нь бол бидний үйл ажиллагааг дэмжээд төр засаг, улсын зүгээс хамтран ажиллах юм уу, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг ямар нэгэн газар байвал зүгээр л байгаа юм. Үнэндээ тийшээ явж байгаа хүмүүс их мөнгө бодоод л эндээс хөдөлж байгаа болохоос биш өөрийнхөө нийгмийн асуудал, эрүүл мэндээ хойш тавьдаг болчихсон байдаг. Тэнд амаар хэн ч ажил ярихгүй, Бүхнийг цаасан дээр хийсэн гэрээ шийддэг. Гэтэл манайхан гэрээнийхээ утга учрыг ч ойлгохгүй гарын үсэг зурчихсан байх нь элбэг. Иймэрхүү байдлаас болоод бэрхшээлтэй зүйл учирдаг байх.

-Танайх автомашин, техник зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Хүмүүст хэрэгтэй байх болов уу. БНСУ-аас машин оруулж ирэхэд ямар үнэтэй байдаг вэ?

-Бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт гээд БНСУ дахь дотоод зардлыг бид өөрсдөө хариуцдаг. Тээврийн хөлсний хувьд ямар машин вэ гэдгээс хамаараад 650-800 ам.доллар болдог.

-Илгээмж явуулахад хэд хоногийн хугацаанд эзэнд нь хүргэх вэ?

-Агаараар бол долоо хоногт нэг удаа авдаг. Үнэ нь нэг кг ачаа 4-6 ам.доллар. Харин газраар явуулах бол 14-20 хоногийн хугацаанд хүрэх ёстой хүндээ хүрнэ. Илгээмжийн үйлчилгээ эрхэлж байгаа олон л газар байдаг. Бараг 60 орчим байгууллага байгаа. Гэхдээ тэдний дунд ганцхан хувьцаат компани байгаа нь Монголчуудын амьдрал компани гэж ойлгож болох юм. Үйл ажиллагаагаа эхлээд дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Тэнд их олон монгол хүнтэй харьцаж байна. Ансанд байгаа монголчуудын бараг 80 хувь нь манайд хандаж байна. Тийм болохоор тэнд ажиллаж байгаа монголчуудынхаа ар гэрийнхэнд хандаж бидэнтэй холбоотой ажиллаарай. Бас хүний нутагт хүнд байдал тохиолдсон, осол гэмтэл учирсан хэн ч байсан манайхантай холбоо бариарай гэж хэлэхийг хүсч байна. Нэгэнт бид тэнд бүхэл бүтэн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор болж өгвөл хүн бүрт тус дэм болохыг хичээн ажиллах болно.

Ардын эрх сонин 55 /587/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button