Ажиллагсад хувьцаа эзэмшигч болно

Энэхүү аргыг Монголд хэрэгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн бүтэц, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо хамтран танилцуулах уулзалт, сургалтыг өчигдөр зохион явууллаа. Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн дэд захирал С.Даваасамбуугаас энэ талаар тодруулахад

-Энэхүү хөтөлбөр нь аливаа компанийн ажиллагсдыг өмчтэй болгох, тэдний орлогыг нэмэгдүүлэх, ажилдаа хандах

хандлага, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй. Улмаар компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж, компанийн үйл ажиллагаа, удирдлага ажиллагсдын хоорондын харилцааг сайжруулах ач холбогдолтой чухал асуудлын нэг юм. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжсэнээр тухайн компанийг засаглалыг сайжруулахад тус дөхөм болно гэв. Уг уулзалт, семинарт 100 гаруй ажиллагсадтай хувьцаат компаниуд оролцсон бөгөөд цаашид ХХК-иуд ч оролцох бүрэн боломжтой гэж үзэж бэйгаа юм байна. Тус уулзалт компанийн төлөөлөлд хөтөлбөрийн ач холбогдол, давуу тал, хэрэгжүүлэх арга механизм, гадаад орнуудын туршлагыг танилцуулсан юм.

Монголын мэдээ сонин 055 /2087/

Ж. Батцэрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button