Өнөөдөр Наурызийн баярын өдөр

Наурыз гэдэг Перси гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Тус баярыг Дундад Азийн орнууд болох Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнуудад тэмдэглэдэг аж.

Наурызийн баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биендээ зочилж, идэж ууж, дуулж хуурдана. Бие биендээ Улыс он болсын, ак мол болсын гэж ерөөж мэндэлнэ. Мөн хүүхэд залуус нь үндэсний тоглоом болох Алтыбакан дээр тоглож, эрчүүд нь Көкпар булаалдана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button