Гемодез битгий хийлгээрэй

Би буруу эмчлээд байгаа юм болов уу. Өөр ямар эмчилгээ хийлгэж болох вэ?

-Хоолойны махнаас арчдас өгөхөөр вирус гарна гэж байхгүй, беттастрептококк нян байх л даа. Тэр нь зүрхэнд нөлөөлдөг. Жи пенициллин хийж байгаа нь сайн байна. Гэхдээ хоёр жилийн турш 21 хоногт нэг удаа хийгээд байхад хоолой өвдөөд байгаа бол хоолойны махаа авахуулахаас өөр аргагүй гэсэн үг. Хоолойны махаа авахуулсны дараа ч ахин нэг жил жи пенициллин хийлгэсний дараа өвчин зүгээр болж, бусад эрхтэнд нөлөөлөх нь гайгүй болно.

-Манай охин цус задрал гэдэг өвчтэй. Преднизолон ууж байгаад ходоодны шархтай болсон. Одоо ходоодны шархны эсрэг эмчилгээ хийж бантан, кааш л иддэг. Ийм хоолоор цус нь төлжихгүй байна. Охин маань одоо 17 настай, сарын тэмдэг нь ирэх болж байна. Яах вэ?

-Ходоодны шархны эсрэг эмчилгээгээ л хийх хэрэгтэй. Өмнө нь би ходоодны шархыг 4-5 долоо хоногийн дотор эмчилж байгаа тухай хэлсэн. Дан хоолоор ходоодны шархыг эдгээхэд хэцүү. Преднизолон удаан хугацаагаар ууж байсан бол ходоодны шарх үүсгэхээс гадна хүний бэлхүүс, мөр, өгзгөөр таргалах, дал, мөрөөр үс ургах, гар, хөлийн үзүүр нарийсах гэх мэт гаж нөлөө, хүндрэлүүд гардаг. Yүнээс сэргийлэхийн тулд дасгал сайн хийх хэрэгтэй. Хоолны зөв дэглэм баримталж, мах, төмснөөс бусад ногоо, хар талх идэж, ус сайн ууж шээж, хөдөлгөөн сайн хийхгүй бол гоо сайхны, цаашилбал эрүүл мэндэд нь гаж нөлөө үзүүлж хүндэрнэ.

-Улаан хоолой дээр хатуу зүйл торох нь өөрт мэдрэгдээд байна. Энэ нь ангинатай холбоотой юу?

-Ангинатай ер холбоогүй. Улаан хоолойд хатуу юм торох нь магадгүй хавдрын шинж байж болох. Хэдий хэр настай хүн юм бол. Хэрэв 40-өөс дээш настай хүн бол шохой ууж рентгенд харуулах, дурандуулах зэргээр шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хавдар биш бол улаан хоолойд байдаг гурван хэсэг цагираг булчингууд агшаад байх тал бий. Энэ нь стресстэй холбоотой бөгөөд залуу хүмүүст их тохиолддог. Мөн өөр шалтгаан байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

-Хоёр хөл хааяа хэсэг хугацаагаар бадайраад мэдээгүй болчих шиг болох юм. Энэ юутай холбоотой вэ?

-Яг ямар үед бадайраад байдаг юм бол. Хөлөө нугалаад удаан суувал ямар ч хүнийх бадайрдаг. Нугалсан үеэр мэдрэл дайрч дарагдвал нэг хэсэгтээ мэдээгүй болно. Түүнээс биш зүгээр байгаад тэгж байгаа бол магадгүй захын мэдрэл ямар нэгэн байдлаар вируст өртсөн юм уу, өөрийнх нь бүрхэвчүүд гэмтэх өвчин байдаг. Тийм учраас мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Титэм судасны нарийссан хэмжээг яаж тогтоох вэ?

-Нэгдүгээрт, зүрхний бичлэг хийлгэ. Хоёрдугаарт, зүрхний ачаалалтай бичлэг хийлгэх хэрэгтэй. Зүрхний зарим хэсэгт цусан хангамж дутагдаж байна уу, зарим судас хангалттай биш байна уу гэдгийг тогтоолгох. Мөн зүрхний ЭХО хийлгэ. Эндээс зүрхний зарим ханын хэсэгт цусан хангамж дутагдалтай, зүрхний агшилтын үзүүлэлтүүд хэвийн байна уу гэдгийг тогтоох ёстой. Энэ бүхэнд өөрчлөлттэй байвал зүрхний титэм судасны зураг авах шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Yүн дээр зүрхний титэм судас руу будагч бодис цацаад, аль судсан дээр хэдий хэмжээний нарийсалтай байна гэдгийг тогтоож болдог. Yүнийг гуравдугаар эмнэлэг дээр хийдэг.

-Манайхан хавар болохоор тамир тэнхээгээ сэргээнэ гэж эмнэлэгт хэвтэж баахан дусал хийлгэдэг. Энэ зөв үү?

-Өмнө нь ч дусал хийвэл зүрхэнд нөлөөлөх үү гэж асуусан байсан. Манай эмнэлгүүдэд ч, бас хүмүүсийн мэддэг цөөхөн дусал байдаг. Полиглюклиныг зөвхөн даралт багассан үед, шооконд орсон хүнд л цусны эзлэхүүнийг нөхөх зорилгоор хийх ёстой. Хоёрдугаарт, полиглюклиныг хийлгэхдээ хүмүүс халаагаад байдаг. Халаавал реакц өгдөг. Бусад үед зүгээр.

Реополиглюклин, гемодез хоёрын тухай би хүмүүст битгий хийлгэж байгаарай гэж сониноор зарлах гээд байна л даа. Дэлхийн практикт эмчилгээнээс хасагдсан. Яагаад гэвэл, энэ нь нэлээд том молекултай полисахаридын нэгдлүүд байдаг. Хүний цусан дотор хогийн машин шиг макрофаг гэдэг эсүүд байдаг. Энэ эсүүд гаднаас орж ирж байгаа болон хүний биеийн задралын илүүдэл хогуудыг залгиж устгадаг юм. Тэгэхээр энэ нь цусыг цэвэрлэгч маш хэрэгтэй эс. Гэтэл реополиглюкин болон гемодезын бүрэлдэхүүнд байгаа өндөр найрлагатай полисахаридыг залгиад макрофагууд нь цадчихдаг учраас үндсэн үүрэгт ажлаа хийж чадахгүй болдог. Энэ хоёрыг бусад оронд хэрэглэхээ больчихсон.

Энэ гурваас гадна 09 натри хлорид, таван процентын глюкоз гэж нэг нь давсны, нөгөө нь чихрийн уусмал бий. Энэ хоёрыг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Тамир тэнхээ олох, ядаргаа тайлах, дархлаа сайжруулах ямар ч үйлчилгээ байхгүй. Ялангуяа 400 гр таван процентын глюкозыг хийлээ гэхэд 96 хувь нь хүний биеийн эс рүү ороод өөх болж хувирдаг. Дөрвөн хувь нь энергийн зарцуулалт болоод гарчихна. Хоёрхон цагийн дотор хүний биеэс алга болдог. Тэгэхээр нөөцөлж, тамир тэнхээгээ сайжруулна гэсэн ойлголт байхгүй.

09-ийн юм уу, рингерийн уусмалыг харин эмчийн заавраар шингэн алдсан үедээ бусад эм тариа, уусмалтай хийх шаардлагатай үед хэрэглэдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button