Т.Энх-Амгалан алтан медаль хүртлээ

Тэмцээний 96 кг-ын жинд зодоглосон спортын мастер Т.Энх-Амгалан бүх өрсөлдөгчөө ялж алтан медалийн эзэн болов. Тэрээр аваргын төлөөх барилдаанд Буриадын бөхийг ялжээ.

Энэ тэмцээнд Монголын бусад бөхчүүд ч амжилттай барилдсан байна. 66 кг-д зодоглосон П.Өнөрбат, 74 кг-д Д.Гомбодорж, 84 кг-д Б.Батжаргал нар хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс О.Насанбурмаа, С.Алтантуяа нар хүрэл медалийн эзэн болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button