Сургууль завсардсан сурагчдыг сургуульд нь эргүүлэн авчээ

Энэ гомдлын мөрөөр УМХГ-ын боловсролын хяналтын улсын байцаагч Өнөржаргал очиж шалгалт хийсэн байна. Энэ тухай түүнээс тодруулахад

-Г.Уянгыг цагаан цамц өмсөөгүй, С.Түвшинтогтохыг үсээ засуулаагүй гэсэн шалтгаанаар хичээлдээ сууж байхад нь сургалтын менежер Л.Цэрэнжав хөөж явуулснаас сургууль завсардсан. Энэ сурагчдын сургууль завсардуулсан явдал нь боловсролын тухай хуулийн Монгол Улсын иргэн бүх шатны боловсролын хуульд заасан журмын дагуу, сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон юм.

-Сургууль завсардуулсан холбогдох хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-Сургалтын менежер Л.Цэрэнжав, захирал хоёрыг сарын цалингийн 20 хувиар торгосон.

-Одоо энэ хүүхдүүд эргээд сургуульдаа явж байгаа юу?

Т.Уянга өөр сургуульд шилжсэн, С.Түвшинтогтохыг буцааж сургуульд нь авахыг тус сургуулийн захиралд үүрэг

болгосон гэлээ.

Монголын мэдээ сонин 055 /2087/

С.Уугансүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button