Ховд-Үрэмч, Ховд-Новосибирскийн чиглэлд олон улсын нислэг хийнэ

Мөн үүнээс гадна Мөрөн-Эрхүү, зүүн бүсэд Чойбалсан-Харбин, Чойбалсан-Хайлаарын чиглэлд олон улсын нислэг хийх гэнэ. Тиймээс эрхзүйн орчныг бий болгох, нисэх буудлын болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг өргөжүүлэх ажлууд хийгдэж эхэлсэн байна. Уг олон улсын нислэгийн үед Ховд, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нисэх буудалд хил гааль, хилийн мэргэжлийн хяналт гадаадын иргэний харьяатын асуудал эрхлэх албаны хяналтыг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ. Мөн дээрх хяналтыг явуулахад шаардлагатай барилга, байгууламж талбай, тоног төхөөрөмжөөр хангахыг ЗТАЖЯ, ИНЕГ-т үүрэг болгосон аж. Түүнчлэн Хөвсгөл, Байгаль нуурын сав газар, говь нутагт дээрх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

Монголын мэдээ сонин 055 /2087/

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button