Ерөнхийлөгч Yндэсний бүтээмжийн шагнал гардууллаа

Эрин интернэшнл ХХК-ийг өнгөрсөн оны шагналт байгууллагуудаар шалгаруулсан байна.

Энэ арга хэмжээг Yндэсний бүтээмж, хөгжлийн төв зохион байгуулж шалгаруулдаг бөгөөд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай юм.

Шагналаа гардах үеэр Улаанбаатар дулааны сүлжээ компаний захирал Д.Бямба-Очиртай уулзлаа. Тэрээр,

Манай компани Yндэсний бүтээмж, хөгжлийн төвтэй бүтээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр 2001 оноос хамтран ажиллаж байна. Yүний үр дүнд манай хамт олны хөдөлмөрийн бүтээмж 60 гаруй хувиар дээшилж дулаан хангамжийн чанарын үзүүлэлт 40 гаруй хувь өслөө.

2004 оноос Азийн болон Европын орнуудын туршлага, ISO 9001 стандартын дулаан хангамжийн орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж ажилласнаар компани ч, хэрэглэгчид ч тодорхой үр дүнд хүрлээ.

Тухайлбал, халаалт доголддог байсан хорооллуудын орон сууцны халаалтын системд ISO 9001 стандартын автомат ажиллагаатай дулааны зангилаа суурилуулж халаалтын чанар 30 гаруй хувь дээшилсэн.

Гадна агаарын температураас хамааран хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ тохируулан эрчим хүчээ ашиглах болсноор дулааны зардлаа жилд дунджаар 250-300 сая төгрөгөөр буюу 20 хүртэл хувь хэмнэх бодит нөхцөл бий болсон.

Мөн 2005 оноос Хэрэглэгчдэд үйлчлэх төв-ийг шинээр нээж хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон болон шинээр холбогдох хэрэглэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэн өгөх үйлчилгээг үзүүлж байна гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button