Дэлгэрмаа гэгч 12 мянган ам.доллар залилаад баригдав

УИХ-ын гишүүний нэрийг барьж гадаадад гаргаж өгөх нэрийдлээр олон хүний мөнгийг залилсан эмэгтэйг цагдаагийнхан саяхан саатуулж байсан бол 18- хан настай охин 12 мянган ам.доллар залилсан хэрэг гарч олныг гайхшрууллаа. Түүнийг М.Дэлгэрмаа гэдэг бөгөөд тэрээр Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн аж.Залилагч М.Дэлгэрмаа энэ сарын 19-нд Чингэлтэй дүүрэгт байрлах Голомт банкны салбарт үйлчлүүлж байсан Ачтан-Элит эмнэлгийн их эмч Y гэгч эмэгтэйг залилж дөнгөжээ. Тэрээр Би банкны ажилтан. Зээлээ төлөөгүй нэгний хураалгасан байрыг хямд зарна хэмээн худал ярьж итгүүлснээр 12 мянган ам доллар буюу 14 сая орчим төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлүүлсэн байна.

М.Дэлгэрмаа залилсан мөнгөнөөсөө анх 1000 ам.долларыг авч үрсэн байсан бөгөөд дараагийн удаа дахин мөнгө авахаар ирэх үед нь цагдаагийнхан түүнийг баривчлан саатуулсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button