Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр-йиг Монголд хэрэгжүүлнэ

Yүнийг Монголд хэрэгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран танилцуулах сургалт семинарыг өчигдөр зохион байгуулав.

Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нь аливаа компанийн ажиллагсдыг өмчтэй болгох, тэдний орлогыг нь нэмэгдүүлэх, ажилдаа хандах хандлага, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, улмаар компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж, компанийн үйл ажиллагаа, удирдлага ажиллагсдын хоорондын харилцааг сайжруулах ач холбогдолтой гэнэ. Түүнчилэн энэхүү хөтөлбөр нь тухайн компанийн ажилтнуудыг зөвхөн өмчтэй болгоод зогсохгүй хувьчлалыг амжилттай явуулахад түлхэц үзүүлэх, компанийн засаглалыг сайжруулахад тус дөхөм болдог байна.

Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр томоохон хувьцаа эзэмшигчид болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хоорондын ашиг сонирхлыг нэгтгэж, эдийн засгийн болоод нийгмийн чиг хандлагатай хувьцаат компаниуд бий болох юм.

Танилцуулах сургалт семинарын үеэр компаниуд хөтөлбөрийн ач холбогдол, давуу тал, хэрэгжүүлэх арга механизм, гадаад орны туршлагыг танилцуулав. Цаашдаа энэхүү хөтөлбөрийг компаниуд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь тусалж хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button