Хувийн сонирхолд хөтлөгдөж байна гэлээ

Найман мянгаад иргэд хамрагдсан энэ аяныхаа талаар УИХ-ын гишүүн М.Зоригт, дэд дарга Ц.Ганхуяг, Хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэд авилга хээл хахууль газар авч иргэдийн амьдралд нөлөөлж байна. Тухайлбал, Адуунчулууны уурхайгаас шанага нүүрс авахад 1000 төгрөгийн хахууль өгдөг нь жирийн үзэгдэл болсон. Мөн аймгийн Засаг дарга нь МАХН-ын гишүүн, сумын Засаг дарга нараа унаажуулдаг хэрнээ бусад намын хүмүүсийг гадуурхан ялгаварладаг байна. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд нар хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Мянганы замыг Чойбалсангаар дайруулахгүй болгосон байна. Yүнийг иргэд эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ.

Мянганы замыг Чойбалсангаар дайруулах чиглэлийг өөрчлөн хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэсэн хүмүүс нь Ч.Улаан, Р.Буд, мөн аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар. Тэднээс гадна Дорнод аймагт өндөр хүчдэлийн шугам барих ажлыг төлөвлөсөн хугацаанд нь амжуулаагүй, түүнчилэн малчдыг нарны цахилгаан үүсгүүрээр хангах ажлыг зогсоосон Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт хариуцлага тооцох ёстой гэж ИЗН-ын удирдлагууд үзэж байгаагаа хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button