Иргэний хөдөлгөөн иргэдээсээ мөнгө сааж эхлэв

Уг мэдээллийн гол зорилго нь тус фронтынхон бүтэн сарын турш Сүхбаатарын талбайд ажлын цагаар сууж ард түмний дунд МАХН, МАСЗХ-г тараах олон нийтийн санал авах тухай байв. Гэтэл тэдний зорилго өөр бололтой.

Санал асуулгаа хэрхэн явуулж буйг өчигдөр сонирхоход тэдний ярьснаас огт өөр байдал угтав. Бүтэн сарын турш явуулах эл олон нийтийн санал асуулгын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн хэмээн уг фронтын гишүүн залуу хэлэв.

Санал асуулга явуулж байгаа юм бол яагаад хандивын хайрцаг ажиллуулж байгаа эсэхийг асуухад,

-Бид мөнгөгүй бол яаж юм хийхэв дээ. Ядаж автобус унааны мөнгө бидэнд хэрэгтэй байна гэв. Тэгэхээр иргэд саналаа өгөхөөр биш, хандивын хайрцагт мөнгөө хийхээр Сүхбаатарын талбайг зорих, хөдөлгөөнийхөнд бол санал биш мөнгө хэрэгтэй бололтой. Yүнээс гадна тус фронтын тэргүүн Г.Арсланг УИХ-ын гишүүн Ч.Улааны захиалгаар Гаалийн Х.Баатарын гэх зохиомол захиаг олон нийтэд хүргэсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Мөн энэ арга хэмжээг ч түүний захиалгаар хийж байж болзошгүй гэж ажиглагчид хэлж байна. Ийнхүү шударга иргэдийн гэх тодотголтой хөдөлгөөн иргэдээсээ шударга бусаар мөнгө сааж эхлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button