Ху Жинтао ОХУ-д айлчилна

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн ОХУ-д хийх гурав хоногийн айлчлал хоёр улсын хоорондьгн харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Ху Жинтао улс төр, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай санал солилцохоос гадна Москвад яаагдаж буй Хятадын өдрүүдийн нээлтэд оролцоно. Хятадын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, концерт, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг зуу гаруй ажиллагаанд БНХАУ-ын дарга оролцохоор төлөвлөсөн гэнэ. ОХУ-д хийх гэж буй айлчлалынхаа талаар тэрбээр Манай хоёр улсын дотны андын харилцааг бүрэн илэрхийлэх дуу бий. Подмосковные вечера, Ойцветёт калина зэрэг дууг Хятадын ард түмэн андахгүй. Дэлхийн хоёрдугаар дайнд фашизмы дарахын төлөө мөр зэрэгцэн тэмцсэи үеэс хойш манай хоёр улсын анд нөхдийн харилцаа илт сэргэсэн. Түүнээс хойш бидний харилцаа жилээс жилд сайжирч, улам өргөжин тэлж, бэхжиж байна хэмээн Ху Жинтао ярив.

(Нийгмийн толь 066/158)

Риа Ноаости

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button