Зургаан талт хэлэлцээрээс үр дүн хүлээх хэрэггүй

Энэ талаар тус хэлэлцээрт БНСУ-ыг төлөөлэн оролцож буй Чхон Ен У мэдэгдлээ..Өнөөдөр хэлэлцээр өндөрлөнө. БНХДУ-ын төлөөлөгчид тус хэлэлцээрт оролцогч бусад улс орнуудын төлөөлөгчидтэй тусгайлан уулзана. Үүний дараа нэгдсэн хуралдаан дахин хийснээр хэлэлцээр өндөрлөнө гэж БНСУ-ын төлөөлөгч ярьжээ. Өнгөрөгч мягмар гаригаас зургаан талт хэлэлцээрийн явцад саад учрах болсон юм. Учир нь Макаогийн Delta Asia банкнаас тусламж болгон хойд Солонгост шилжүүлэх ёстой 25 сая ам.долларыг АНУ олгохгүй байхыг шаардсан билээ.

БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Сан Мин Сун Бээжинд болсон тус хэлэлцээрийг тун ширүүн уур амьсгал дунд явагдсан хэмээн тодорхойлсон юм.

(Нийгмийн толь 066/158)

CNN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button