40 хоногийн дараа ФИДЕЛЬ эргээд ирнэ

Түүний тун ойрын хүн гэгддэг Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес энэ тухай мэдэгдсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Гэхдээ Эво Моралес хэнээс тус мэдээллийг авснаа тодорхой хэлеэнгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгелүүдээр цацагдсан мэдээгээр бол дөрөвдүгээр сарын 28-нд Фидель Кастро албан ажилдаа орох ажээ. Хэдхэн хоногийн өмнө түүний дотны нөхөр Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубын Ерөнхийлөгчийн бие эре сайжирч байгаа тухай мэдэгдээд Мөдхөн ажилдаа орно гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. Харин үүний дараахан Эво Моралес Кастро хоёроос гурван долоо хоногийн дараа ажлаа эхэлнэ гэж ярьсан. Мән Кубын Үндэсний ассамблейн тэргүүн Риккардо Алеркон удирдагчийнхаа биеийг сайжирч буй тухай мэдээлсэн удаатай.

Энэ мэтээр Фидель эргэн ирж буй тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд эрчимтэй цацагдаж эхэлеэн нь улстөрчийнх нь хувьд бараг оршуулчихаад байсан зарим улс төр*чдөд гэнэтийн таагүй бэлэг болж буй төлөвтэй. Фидель Кастро жин нэмж, өглөө бүр биеийн тамирын дасгал хийж буй сураг бий. Гэхдээ эмч нар түүнийг ажилдаа орох тухай ярихад арай эрт байгаа гэж мэдэгдэж байгаа. Гэвч 2008 оны гуравдугаар сард явагдах парламентын сонгууль гэхэд Фидель Кастрогийг бие бүрэн эдгэрэх хандлагатай байгаа гэнэ. Хэрвээ тэрбээр үнэхээр бүрэн эдгэрч чадвал дахин Улсын зөвлөлдөх хорооны даргаар улиран ажиллуулах саналыг тавихаа Риккардо Аларкон мэдэгдсэн билээ.

(Нийгмийн толь 066/158)

APN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button