Олон эмэнд дасалтай сүрьеэ нэмэгдэх төлөвтэй байна

Уг өдрийг тохиолдуулан ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Глобаль сан, Сүрьөэгийн тандалт судалгааны алба хамтран өчигдрөөс эхлэн сургалт, семинар зохион байгуулж байна. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн оролцоо сэдэвт сургалт оролцогчдын сүрьеэ өвчний талаар мэдлэгийг шалгах, сүрьеэ өвчний тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилкээний онцлогийн талаар мэдээлэл өгчээ. Дэлхий дахинд болон манай улсад Сүрьеэ өвчний тархалт, нөлөөлж буй хүчин зүйл-ийн тухай Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас лекц уншсан байна. Тус сургалтыг зохион байгуулагчид Сүүлийн жилүүдэд сүрьеэ өвчний илрүүлэлт сайн байгаа ч олон эмэнд дасалтай сүрьеэ ихэссэн нь сэтгэл зовоож байна. Мөн хүүхдүүдийн дунд энэ өвчин өсөх хандлагатай боллоо. Сургалтыг гол зорилго дээрх зүйлд чиглэж байгаагаараа онцлог гэж мэдэгдлээ.

(Нийгмийн толь 066/158)

Ж.БАЙГАЛЬ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button