Үүнийгээ Малайзын Засгийн газраас асуу

-Саяхан Малайзын цагдаа нар ирээд явсан. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл байна уу?

-Тэд нар цагдаагийнхантай л уулзсан байх. Сонин хэвлэл дээр үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл гараад л байсан шуу дээ. Тэр Цагдаагийн еренхий газрын дарга М.Ганболд гэдэг хүн л мэддэг байх. Тэр цагдаа нар нь ирэх гэж байна гээд л аль хэдийнэ яриад байсан. Уулзаж учирсан хүмүүс нь ярихгүй байхад би юу ярих юм бэ.

-Малайзын цагдаа нар манай зарим улс төрчидтэй нэг зүйл тохирол цох гэж иреэн гэх яриа гадуур гараад байгаа?

-Би яаж мэдэх вэ дээ. Юу ярьсныг нь ямар мэдсэн биш. Юу л тохиролцов гэж. Тэд Та нар шүүх хуралд оролцоорой. Бид шалгах ёстой зүйлээ шалгасан шүү л гээ биз. Өөр юу байв гэж дээ. Мөрдөн байцаагч нар нь ирсэн л гэсэн. Би бол хохирогч.

Хэрэв би тэр хүмүүсийг хүлээж аваад ярьж хөөрсөн бол ямар нэг юм хэлж таарна шүү дээ.

-Талийгаачийн хүүхдээс ДНК-ын шинжилгээ авсан гэдэг нь үнэн үү. Одоо хүүхдүүд нь хаана байгаа вэ?

-Үгүй ээ, шинжилгээ аваагүй. Ээжийнх нь асуудал хамаатай болохоос хүүхэд энд ямар ч хамаагүй. Ернь хүүхдээс юу авдаг юм. Надаар овоглож явдаг. Одоо ч над дээр байгаа.

-Малайзын сөрөг хүчин эрх баригч хүчнийг унагахын тулд талийгаачийн хэргийг шоу болгож байна гэх яриа тарсан?

-Үүнийгээ Малайзын Засгийн газраас асуу. Бид нар яаж мэдэх юм бэ. Энэ хэргийг хийсэн хүмүүсээс нь асуу.

-Талийгаач Малайзын хууль бус наймааны талаар мэддэг байсан учраас золиослогдсон гэж байсан?

-Яагаад алсан бэ гэдгийг шүүх хурал тогтоох ёстой. Яагаад амийг нь хөнөөснийг саяны ирсэн хүмүүсээс асуух ёстой байсан. Малайзын шүүх хурал манайхаас шал өөр нээлттэй болдог гэж сонссон. Бүх хэвлэл мэдээлэл бүгд ордог юм гэсэн.

-Таныг Малайзад очиход юу гэж байх юм бэ?

-Би нэг очих нь очсон. Одоо таньд хэлэх юм алга. Шүүх хурал бүх асуудлыг шийднэ. Мөрдөн байцаах үйл ажиллагааг бид хийж байгаа гэж хэлсэн. Харин миний хувьд зөвхөн үнэн зөв шийдэж өгөөрэй л гэж хүсэх байна.

(Нийгмийн толь 066/158)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button