Ардчилал 18 жил эссе, илтгэлийн уралдаан эхэлнэ

Уг бичлэгийг залуучууд, оюутан, сурагчид монгол-англи хэлээр бичнэ. Шилдэг 18 эссе бичигчийг шалгаруулж тэдний дунд илтгэлийн уралдаан зарлах аж. Түүнчлэн шилдгийн шилдэг илтгэгчийг тодруулна.

Энэхүү уралдаанд оролцож буй оюутан, залуус нь 1990 оноос өмнө, хойшхи нийгмийн өөрчлөлтийг харьцуулан, ардчиллын түүхэн сургамж, ололт амжилтыг судлан шинжилгээ хийх юм. Мөн дэлхий нийтийн ардчиллын хөгжил, төлөв байдлыг Монголын ардчиллын өнөөгийн дүр төрхтэй харьцуулан шинжлэх, ардчилал эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад саналаа дэвшүүлсэн, үнэн зөв, бодит мэдээллийг ашигласан байх шаардлагатай. Илтгэгчид илтгэлээ 500-1000 үгэнд багтаан ирүүлэх ажээ.

(Нийгмийн толь 066/158)

Б.ОЮУН-ЭРЦЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button