Б.Ганбууш Хүний амьдралд сексээс өөр ямар ч эмчилгээ хэрэггүй

Түүнийг өрөвдөөд байх нь юу юм. Гэхдээ тэр энэ хувь заяандаа сэтгэл хангалуун явж, нэг удаа ч гэсэн чин сэтгэлээсээ инээж үзсэн болов уу. Тиймээс би түүнтэй бусдын адил ядарсан зүйл асуумааргүй байна. Амьдралыг нь утгачилж өгсөн зөвхөн сексийн талаар яриа өдлөө.

-Ганбуушаа би чамтай өнөөдөр зөвхөн сексийн талаар ярихаар шийдлээ. Яагаад гэвэл Ганбууш гэдэг нэрийг сексийн холбогдолтой яриа үргэлж дагадаг?

-Секс байхгүй бол амьдрал утгагүй. Хүн ажил, гэр хоёрын хооронд зүгээр л яваад байвал амьдрал ямар ч утгагүй, эрч хүчгүй болно. Зарим хүүхнүүд Гамбууш өдөр бүр секс хийдэг, аймаар юм гэж ярьдаг. Харин би ганц хоёр cap ч хүнтэй унтаагүй гэдэг эмэгтэйчүүдийг гайхдаг. Удаан хүнтэй унтахгүй байвал хүн ядаргаанд орно, хатна, царай нь өнгөгүй, уур уцаартай, ажиллах эрч хүчгүй болж амьдралд итгэх итгэлгүй болно. Хүн өөрөө өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тийм болохоор гэр бүлтэй эсвэл байнгын харилцагчтай байх ёстой. Миний хувьд ханийн тэнгэр, гэр бүлийн аз жаргалтай болно гэсэн найдлагагүй. Хажуудаа нөхрөө дагуулаад, үр хүүхэдтэй болно гэж байхгүй болохоор тэр тухай бодох ч хэрэгггүй. Гэхдээ би ганцаараа амьдарч байна гээд өвдөгөө тэврээд хэвтэлтэй нь биш. Намайг хүмүүс дандаа жаахан банди нарыг сонирхдог гэж боддог. Би жаахан банди нар сонирхохоо больчихсон. 25-аас доош насныхан секс сайн мэддэггүй. Тэд нарт секс зааж өгөөд байлтай нь биш. Зааж өгөх цаг, зав нь ч алга. 25-аас дээш насныхны сексийн чадвар нь сайжирчихсан байдаг учраас жинхэнэ эрчүүд болсон байдаг. Тэд амьдралын талаар мэдлэгтэй, сексийн туршлагатай, олон эмэгтэйг үзчихсэн хүмүүс. Тиймээс ямар эмэгтэйд яаж жор тааруулахаа сайн мэддэг. Өмнө нь би баруун зүүнээ мэдэхгүй пацаануудад секс зааж өгөх гэж үйлээ уздэг байсан бол одоо юм үзэж, хал суусан, эмэгтэй хүнд яавал таашаал өгөх вэ гэдгийг сайн мэддэг хүмүүстэй унтах дуртай болсон. Тэртээ тэргүй сэтгэл зүрхээ өгөхгүйгээс хойш тухайн тохиолдолд хоёулаа сайхан байх л хэрэгтэй. Намайг хөгшин хүнд дургүй гээд байдаг. Эцсийн бүлэгт царай зүс, мөнгөтэй, мөнгөгүй гол биш. Эр хүн бол эр хүн л байдаг. Сайхан эр хүнд албан тушаал, хөгшин залуу гэсэн тодотгол байх нь чухал биш. Учирсан эмэгтэйдээ сэтгэлийн цогц таашаал өгч чадах нь гол шүү дээ. Энэ хорвоо дээр бид хэн хэндээ зориулагдаад төрчихсөн хүмүүс. Эрчүүд ихэнхидээ миний эрхтэн жижигхэн, чамайг хангаж чадахгүй шүү дээ гэдэг. Эрхтэн том жижиг, бүдүүн нарийндаа байдаггүй. Хосууд ямар нэгэн байдлаар нэг нэгэндээ тохирох ёстой.

-Тэгэхээр өөрөө жирийн эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн сексийн амьдралын талаар илүү мэдлэгтэй байх. Эрчүүд бүсгүйчүүдээс яг ямар сексийг хүсэмжилдэг юм бол оо?

-Янз бүрийн байрлал гээд байдаггүй. Секс хийх үедээ хүүхнүүд маань сэтгэлээрээ хандахад ямар ч эр хүн баярлана. Эрэгтэй хүн гэдэг яг л хүүхэд шүү дээ. Эрэгтэй хүнийг ходоодоор нь удирдана гэж дээр үед ярьдаг байсан. Гэхдээ ходоодоор нь нэг их удаан удирдахгүй байх гэж би боддог. Бас эмэгтэй хүнийг орондоо янхан шиг, зочдын өмнө хатан хаан шиг, гал тогоондоо тогооч шиг бай гэдэг. Миний хувьд

орондоо янхан шиг байна гээд янз бүрийн байрлалд ороод байдаггүй. Зөвхөн их монголддог гэх үү дээ.

-Тэр нь ямар байрлал юм бэ?

-Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн их монголдоно гэдэг байрлал юм. Гадаад, дотоодын бүх л эрчүүд энэ байрлалд дуртай байдаг. Би бүх л эрчүүдтэй энэ байрлалаар үздэг. Түүнээс биш Камасутраг гүйцээх гэж байгаа биш төрөл бүрийн байрлалаар сексдэх шаардлага байдаггүй. Их монголдоно гэдэг эрэгтэй нь дээрээ, эмэгтэй нь доороо үндсэн байрлал юм шүү дээ. Гэхдээ эрэгтэйгийнхээ хөлийг эмэгтэй нь хөлөөрөө могой шиг ороох ёстой. Дээр үед манай монголчууд эцэг, эхийнхээ дэргэд гэртээ секс хийнэ гэх биш. Өвөл ч байсан мөс, цасан дээр дах, дэгтий дэвсээд хийхэд боломжийн байрлал. Ямар ч үед тохиромжтой гэж болно.

-Хүүе ээ, чиний яриаг сонсоход дэндүү тачаангуй юм шиг санагдлаа. Чи ч гэсэн үүнтэй санал нийлэх байх?

-Би өдөр болгон сексддэг. Өглөө 10 цагт ажилдаа яваад, орой долоо гэхэд үндсэндээ дуусдаг. Харин долоогоос хойш өөрийнхөө хувийн амьдралдаа цаг заваа зарцуулдаг. Мэдээж уулзсан залуучуудаа өөрийнхөө буудалд авчирдаггүй. Өөр газар юм уу, найзындаа аваачдаг. Хүн сексийг заавал тансаг газар, үнэтэй буудалд хийх албагүй. Сексийг ямар ч нөхцөл, байдалд хийж болно. Секс хийх хүсэл надад яагаад ийм дэврүүн байдгийг би сайн мэдэхгүй. Ямартаа ч уулзсан залуугийнхаа хэлийг унжтал секс хийж чаддаг.

-Хүүхэд гаргасан хэрнээ нөхрөөсөө таашаал авч үзээгүй олон эмэгтэйчүүд байдаг. Харин чи учирсан залуу болгоноосоо таашаал авч чаддаг уу?

-Үгүй. Учирсан залуу болгоноосоо таашаал авч чаддаггүй. Гэхдээ таашаал аваагүй ч таашаал авсан юм шиг царай гаргаж чаддаг. Эмэгтэй хүн эрчүүдийн доор жүжигчин байж чадсаны эцэст өөртөө татдаг. Би ханаагүй гээд хэвтвэл хороо цэргээр нь оруулдаг янхан гэж бодно биз дээ. Тиймээс одоо больё, чи намайг баясгаж чадлаа гэж худлаа ч гэсэн хэлвэл эрчүүд баярладаг. Бас эмэгтэй хүн орондоо янаг өнгөөр дуугарч, айлгүйтэж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр эмэгтэй хүн бүдүүн, нарийн байж болно, Унтлагын хувцас болон дотуур хувцас өмссөн ямар ч эмэгтэй хүн гоё тансаг харагддаг. Ер нь миний бодлоор эрчүүд ихэвчлэн тэвэрхэд тэвэр дүүрэн, махлаг эмэгтэйд дуртай байдаг. Харах юмтай эмэгтэй хүн гэдэг шал өөр шүү дээ.

-Ингэхэд Ганбуушаа өөрийгөө хэдийнээс секс мэдрэмжээрээ бусдаас содон төрсөн гэж мэдсэн бэ?

-Манай эмээ маш ухаантай эмэгтэй байсан. Чи нэгэнт ингээд төрчихсөн учраас амьдралд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ирээдүйн амьдрал чинь бүгд чамаас шалтгаална гээд наад захын хоол хийх, хувцас оёх зэргийг зааж өгдөг байлаа. Ингээд долдугаар ангид байхад манай хажуу айлын нэг эгч надад бас нөлөөлж эхлэсэн. Тэр эмэгтэй дандаа гадаад хүмүүстэй явдаг байсан юм. Тэгээд намайг нэг гадаад эртэй танилцуулж, би онгоноо өгсөн. Ер нь бол хүн бүхэнд өөрийн гэсэн сэрэл, мэдрэмж байдаг. Нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ.

-Энэ жишээ секс ярианд арай тохирохгүй юм шиг?

-Миний бодлоор тохирно гэж үзэж байна. Сексийг бид бүгд л суралцдаг. Их сурах, бага сурах нь тухайн хүнээс шалтгаална. Би ганцаараа сексуалный амьтан биш. Го нь би байнга янз бүрийн эрчүүдтэй харьцаж байсан болохоор илүү суралцсан байх. Хүний амьдралд секс гэдэг хамгийн чухал. Би өнөөдөр 50 насыг аль хэдийнэ гарчихсан хэрнээ дөнгөж 30 гарч яваа юм шиг харагддаг нь секстэй холбоотой. Миний үеийн, цагтаа улаан коммунист царайлдаг байсан эмэгтэйчүүд өнөөдөр ямбийсан авгай нар болсон байна. Хүний амьдралд сексээс өөр ямар ч эмчилгээ хэрэггүй.

-Чи бид хоёрын яриаг уншиж байгаа хүмүүст сексийн хажуугаар ДОХ хэмээх айдас бодогдож байгаа нь мэдээж. Үүнд өөрөө ямар бодолтой явдаг вэ?

-Тийм ээ. Сексийн хажуугаар ДОХ хэмээх аймшигт өвчин гарч ирлээ. Тэгэхээр яалт ч үгүй резинээр үрүүлэх шаардлага гарч ирж байна. Би үүнээс сэргийлж, байнгын харьцаанд ордог залуучуудтайгаа л резингүй сексддэг болсон. Тэр тусмаа гэр бүлтэй хүмүүс илүү итгэлтэй. Хаа хамаагүй, учирсан бүхэнтэйгээ унтах асуудал байхгүй л дээ. Гэхдээ би саяхнаас ДОХ-ын шинжилгээний хуудсаа түрүүвчиндээ хийж явах болсон. Шинжилгээний бичиг миний нэрийн хуудас л болоод байна. Тэгэхгүй бол хүмүүс намайг харахаараа бөөн секс гэж төсөөлдөг юм чинь айх байлгүй дээ. Гэхдээ резинтэй сексдэх амтгүй байдаг. Эр хүний шингэнийг авч чадахгүй болохоор надад ашиггүй болчихдог. Тэрийг авч байж л залуу, сайхан байгаа юм шүү дээ.

-Тэгэхээр өөрийн чинь овор багатай, золбоолог яваа нь энэ бүгдтэй холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Би залуу байхдаа дандаа том ах нарыг сонирхдог байсан. Харин одоо залуу хүмүүсийг сонирхдог болсон. Бас тав зургаан жилийн өмнө бага насны залуучуудыг сонирхдог байлаа. Одоо болохоор тийм банди нарт балбуулж байх утгагүй санагдаж байна. Ер нь би нэгдүгээр үедээ ах нарыг сонирхож, хоёрдугаар үедээ баруун зүүнээ мэдэхгүй ангаахай дэгдээхэй нарыг сонирхож, одоо гуравдугаар үедээ 25-аас дээш насныхныг сонирхож эхэлсэн. Эрэгтэй хүний эрхтэн босох таван байрлал байдаг. Дээшээ, доошоо, эгц, баруун, зүүн гэж байдаг. Бүсгүйчүүдийнх дээр, дунд, доор гэх гурван хувилбартай байдаг. Тиймээс эрхтнийхээ хэлбэрийн дагуу байрлалаар сексдвэл илүү амттай байдаг. Дээр эрхтэнтэй эмэгтэйчүүд босоо байрлалаар, дунд хэлбэртэй нь энгийн байрлалаар, доор байрлалтай нь араасаа хийвэл зүгээр гэж боддог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс секс хийхийнхээ өмнө оршилоо нэлээн сайн тавьж өгвөл зүгээр. Тэр тусмаа гэр бүлийн хүмүүс сексдчихээд унтаад өгөх утгагүй. Илж, таалах гэх таашаалыг нэг нэгэндээ харамгүй өгч байвал бие биенийгээ улам мэдэрнэ.

-Ер нь энхрийлүүлэхийг хүсдэггүй эмэгтэй гэж үгүй. Өөрөө ч гэсэн үүнийг хүсдэг болоод ярьж байгаа байх ?

-Надад тэгж нялуураад, илж таалаад байх шаардлага байхгүй. Хайран алтан цаг. Тэгээд ч насны хань биш юм чинь надад хамаагүй.

-Насны зөрүүтэй олон эрчүүдтэй энгэр зөрүүлж байсан талаараа ярьсан шүү дээ. Тэгэхээр эдгээр эрчүүдээс аль насны эрчүүд сексийн амьдралд төлөвшсөн байдаг гэж үзэж байна вэ?

-23-33 насныхан хамгийн оргил үе дээрээ байдаг. Ид сексийн буцалсан үе нь гэх үү дээ.

-Эрчүүдийн хамар, эмэгтэйчүүдийн уруул зэргээр сексийн тодорхойлолтыг хийж болдог гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Ер нь хүмүүст гаднах төрхөөр нь секс тодорхойлолт хийж болох уу?

-Эмэгтэйчүүдийг сайн хэлж мэдэхгүй юм. Харин шийдэмгий алхаатай, эрч хүчтэй төрхтэй эрчүүд сексдээ сайн байдаг. Би эрэгтэй хүнийг алхаагаар нь шинждэг. Булчинлаг том бөгстэй, жаахан майгадуу хөлтэй, өөртөө итгэлтэй, шийдэмгий алхаатай эрчүүд ер нь гайгүй шүү. Уруул, хамраар нь шинждэг гэдэг худлаа байх аа.

-Тэгэхээр бид хоёрын яриа үүгээр өндөрлөж байна. Өөртэй чинь зөвхөн сексийн талаар ярья гэж бодсон минь энэ. Харамсалтай нь асуулт ч дууслаа. Ер нь Ганбуушаа өөрийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун явна даа?

-Би бол эрийн тэнгэртэй ч ханийн тэнгэргүй. Би амьдралдаа ганц зүйл дээр гутаж явдаг. Намайг яагаад ингэж төрүүлсэн юм бэ гэж асуумаар санагддаг. Би жинхэнэ эмэгтэй хүн байсан бол гэр бүлтэй, ханьтай болж сайхан л амьдрах байсан. Хүний амьдралын хамгийн том аз жаргал бол гэр бүл юм. Ач гучаа хараад сууж байх насан дээрээ ганц бие яваа нь харамсалтай хэрэг. Би ганц олдох амьдралаа ганцаараа үдэх ёстой байж.

(Өглөөний сонин 55/120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button