Орост гуравдугаар сарын 21-нийг гашуудлын өдөр болгон зарлажээ

Энэ оны гуравдугаар сарын 19-нд Кузбассын Ульяновская уурхайд осол гарч 106 хүн үрэгдсэн бол гуравдугаар сарын 17-нд Самарт Ту-134″ онгоц осолдож, зургаан хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан билээ. Харин гуравдугаар сарын 20-нд Кубанийн хөгшчүүдийн асрамжийн газар гал гарч, 63 хүн амь үрэгдсэн байна. Зарлигийг бүрэн эхээр нь хүргэвэл

2007 оны гуравдугаар сарын 17-20-нд Кемерово мужийн Ульяновская уурхайн осол, Самар хотын зорчигч тээврийн Ту-134″ онгоцны осол, Краснодарын хязгаарын хөгшчүүдийн асрамжийн газар гарсан түймрийн үеэр олон хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн билээ.

Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, тогтоол гаргах нь

1.2007 оны гуравдугаар сарын 21-нийг ОХУ-д гашуудлын өдөр болгон зарлах,

2.Гашуудлын өдөр тус улсын бүх нутаг дэвсгэрт ОХУ-ын төрийн далбааг бөхийлгөх,

З.Телевиз, соёлын байгууллагуудад цэнгээний арга хэмжээ, нэвтрүүлгүүд явуулахыг хойшлуулах,

4.0ХУ-ын Засгийн газар Самар, Кемеров муж, Краснодарын хязгаарын төрийн захиргаатай хамтарч осол гарсан шалтгааныг тодруулах, нас барагсдын гэр бүлд тусламж үзүүлэх комисс байгуулах,

5.Энэхүү зарлиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна гэжээ

(Өглөөний сонин 55/120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button