Монгол Улсын сайд Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ноос нэг тэрбум 750 сая төгрөг авсан нь тогтоогдлоо

Бүтээн байгуулалт хөгжлийн сан-гийн хохирогчид тус хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан хүмүүсийн нэрсийг гаргаж өгөхийг шаардаж байж энгийн иргэдийн зээлсэн хэд гурван төгрөгтэй жагсаалтыг олсон юм байх. Гэтэл тэдэнд санамсаргүй байдлаар ХЗХ-ноос их хэмжээний мөнгө зээлсэн УИХ-ын гишүүдийн зээлсэн мөнгөний баримт олджээ.

ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах түр хорооноос мэдээлэл хийхдээ Тагнуулын ерөнхий газарт мөнгө зээлдэгчийн нэр байгаа бөгөөд үүнийгээ тэд ил гаргахгүй дарж байгаа тухай мэдээлж байсан. Харин тэдний дотор ажилладаг нэгэн УИХ-ын гишүүд болон төрийн байгууллагад ажилладаг өндөр албан тушаалтан, Улсын дээд шүүхийн ажилтан гээд олны танил цөөнгүй хүмүүсийн нэр жагсаалтад байгааг нүдээрээ харсан хэдий ч ил гаргахаас айж нэгнийх нь ч нэрийг хэлээгүй гэсэн. Хэрэв эдгээр зээлдэгч төрийн түшээдийн нэрийг хэлбэл хоолноосоо салж магадгүй хэмээн хаширлаж байгаагаа ч нуугаагүй юм байна. Харин саяхан эдгээр олны танил зээлдэгчдээс зөвхөн УИХ-ын гишүүн гурван нөхрийн зээлсэн мөнгөний тоо хэмжээ болон нэр усыг баттай эх сурвалж мэдээллээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүдээс хамгийн их нь нэг тэрбум 750 сая төгрөгийг ҮШН-ын гишүүн нэгэн сайд авсан гэсэн бол хамгийн бага нь хоёр сая төгрөгийг МАСЗХ-ны удирдах зөвлөлийн эрхэм гишүүн зээлдсэн гэнэ. Эдгээр нэр бүхий эрхэмүүд мөнгөө буцааж төлөөгүйгээр барахгүй хүүг нь нэг ч удаа хийгээгүй байжээ.

(Нийгмийн толь 55/120)

Ж.Нарангарав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button