Эх орны хишиг- хүртэхээр төсөл боловсруулна

улс орны хөгжлийг түргэтгэх тухай Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлтэй холбогдуулж гарсан Засгийн газрын 2007 оны нэгдүгээр сарын 22-ны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хийх арга хэмжээний талаар ярилцлага өчигдөр Төрийн өмчийн хороонд боллоо.

Уг ярилцлагад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хууль зүйн дэд сайд Ш.Сүхбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нар болон Сангийн яам, НХХЯ, ТӨХ, Хөрөнгийн биржийн төлөөлөгчид оролцож санал бодлоо хуваалцав.

Төрд ногдох ашгаас байгуулах эрдсийн сан, түүний тодорхой хэсгийг иргэдэд Эх орны хишиг хэмээн хүртээх арга хэлбэр, холбогдох хууль тогтоомж журмын төсөл боловсруулах тухай санал солилцов.

Эдгээр асуудлаар холбогдох яам, агентлаг (СЯ, YХЯ, НХХЯ, ТӨХ) ажлын хэсэг байгуулж, төсөл боловсруулж Засгийн газарт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button