Дэд хурандаа Д.Гансүх Цагдаа хэдэн хүн эрүүлжүүлснээр нь биш, хэдэн хүн гэрт нь хүргэж өгснөөрөө ажлаа дүгнүүлнэ

Энэ хугацаанд гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг асуудлын нэг болоод байна. Архидан согтуурсан, халамцуу иргэдийг эрүүлжүүлэхэд тусалдаг байгууллага ганцхан манай оронд байдаг ч гэдэг. Энэ байр нь эрүүлжүүлснийхээ төлөө нэг хүнээс 4500 төгрөг авдаг.

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн цэргийн баяраар нийт 676 хүн эрүүлжүүлэгдсэн тоо гарсан. Үүнийг логикоор бодоод үзвэл эрүүлжүүлэх байр гурван сая төгрөгийн орлого олсон байж болох. Гэвч энэ хэр бодиттоо болох, энэ олсон орлогоо яаж, зарцуулдаг талаар НЦГ-ын ОНХХ-ын архидан согтуурах, мансууралтай тэмцэх тасгийн дарга Д.Гансүхтэй ярилцлаа.

-Эрүүлжүүлэх байр ганцхан манай улсад л байдаг гэсэн. Тэгэхээр ийм байр байх нь зайлшгүй шаардлагатай гэж үү. Тэр тусмаа цагдаа эрүүлжүулнэ гэхээр их сонин санагддаг л даа.

-Манайд эрүүлжүүлэх байр хэрэгтэй. Архичин гэдэг маань өвчин, донтсон гэсэн үг. Энэ донг эрүүл мэндийн салбар л эмчилнэ үү гэхээс цагдаагийн байгууллага эмчлэхгүй. Бид эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн яаманд өгөх саналтай байгаа. Энэ саналаа удаа дараа ХЗЯ-наас аваад бүх зохих шатны байгууллагад тавьсан.

-Тэгээд яагаад Эрүүлжүүлэх байр Цагдаагийн харьяанд байдаг юм бэ. Туркт л гэхэд согтуу хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлээд бүрэн утгаар нь эрүүлжүүлдэг гэсэн. Харин манайд арай л өөр эрүүлжүүлээд байх шиг?

-Манай хуулинд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай заалт байдаг. Энэ хуулийн дагуу л байгаа. Нэгэнт гарсан хуулийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ хууль санаачлагч дээд байгууллагаас Эрүүлжүүлэх байр-ыг Эрүүл мэндийн яаманд өгнө гэвэл бид ёстой дуртайяа өгнө. Нөгөө талаасаа энэ их архидалт, зодоон цохион, нас баралт, согтуугаар гэмт хэрэг үйлдээд байгаа асуудлыг ямар нэгэн байдлаар таслан зогсоохын тулд эрүүлжүүлэх ажиллагаа заавал хэрэгтэй. Бид дуудлага аваад очиход ухаангүй согтуу нөхөр нь авгай, хуүхдээ зодож, агсам согтуу тавьж байдаг. Тэр хүнийг чинь хааш нь аваачих билээ, ямар гэртээ авчралтай биш. Тавиад явуулахаар буцаж очоод авгайгаа зодцог. Тэгэхээр яалт ч үгүй Эрүүлжүүлэх байр-нд хийх хэрэг гардаг Нэг биш зургаан дүүргийн өч төчнөөн хүн агсам согтуу тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна шүү дээ. Тийм учраас Эрүүлжүүлэх байр зайлшгүй хэрэгтэй.

-За тэгвэл эрүүяжүүлэх байр хуулиараа байх ёстой байдаг байж. Тэгвэл хүн эрүул цэвэр орчинд амьдрах ёстой гэсэн хуулийн заалт зөрчигддөг нь Эрүүлжүүлэх байр-уудын ариун цэврээс харагддаг шүү дээ?

-Мэргэжлийн байгууллагууд удаа дараа шалгаад Эрүүлжүүлэх. байр ариун цэврийн болон ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хүний эрхийн хорооноос Эрүүлжүүлэх байр-ыг хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Энэ дүгнэлт зөв гэдэгтэй санал нийлж байгаа. Үнэхээр зөрчиж бай¬гаа. Өвчтэй хүнийг цагдан хорих гэдэг бол дапхийд хаана ч байхгүй.

Гэхдээ ахуйн нөхцлийг сайжруулах үүднээс бид засвар хийж байна. Гэсэн ч подвалд байрлалтай Эрүүлжүү¬лэх байр засвар хийсэн ч зургаан cap болоод л мууддаг. Эрүүл мэндийн яамнаас тогтоосон ариун цэврийн стандартанд яав ч хүрэхгүй.

Согтуу хүмүүст бүтээлэг өгөхөөр ураад тасдаад хаячихдаг. Зургаан шинэ бүтээлэг тавихад хоёр cap ч болохгүй л сэмэрч, урагддаг юм. Манай эрүүлжүүлэхүүдээс ганцхан төмөр замын эрүүлжүүлэх л арай гайгүй. Бусаднь үнэхээр хэцүү. Давчуу өрөөнд, олон хүнийг байрлуулна. Баяр ёслолоор бол нэг эрүүлжүүлэхэд 60 гаран хүн багтаж байна шүү дээ.

-Эрүүлжүүлэх байр нэг хүнээс хоногт 4500 төгрөг авдаг. Энэ ямар учиртай мөнгө юм бэ. Энэ мөнгөөр юу хийдэг, яаж зарцуулдаг нь олны сонирхлыг татдаг?

-Сангийн яамнаас тогтоосон тарифийн дагуу нэг хүнээс 4500 төгрөг авдаг. Энэ мөнгийг эрүүлжүүлж байгаа хүнд үйлчилгээ хийх зориулалттайгаар тогтоосон тариф. Үүнд уе өгөх, эмчилгээ хийх зэрэг орно. Гэвч өнөөдрийн нөхцөлд, олон хүн эрүүлжүүлэгдэж байгаа тохиолдолд ингэж ажиллах ямар ч боломжгүй.

-Тэгээд 4500 төгрөг хаашаа ороод байна?

-Энэ мөнгөнөөс Эрүүл¬жүүлэх байр нэг ч төгрөг авдаггүй. Орон нутгийнтөсөвт өгдөг. Харин эрүүлжуүлэгдсэн мөнгөнөөс энэ байранд бүтээлэг авах мөнгө өгч байвал яасан юм бэ гэсэн санал тавьсан байгаа.

-Цэргийн баяраар 673 хүн эрүулжүүлэгдсэн гэсэн. Нэг хунээс 4500 төгрөг авдаг гэхээр гурван сая гаран төгрөгний орлого олсон байна. Тэгээд энэ их мөнгө ганц шөнийн дотор л ороод байгаа болохоор орон нутаг их баян байх нь ээ?

-Бәян байдаг юм уу, бага байдаг юм уу тэрийг би сайн мэдэхгүй. Надад энэ талаар тайлан тааьдаггүй. Харин бид эрүүлжүүлэхийн эмч нарынхаа авсан мөнгийг яс тооцож орон нутгийн дансанд хийдэг.

-4500 төгрөгөөс гадна, зөрчил гаргасан иргэдээс 5000 төгрөг торгуул гэж авдаг гэсэн. Ингэж авах ёстой юу?

-Зарим хүн эрүүлжүүлэх байранд танхайрч янз бүрийн асуудал гаргадаг. Энэ тохиолдолд түүнд Захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ. Эрүүлжүүлэх байр эрүүлжүүлснийхээ мөнгийг аваад, танхайрсан асуудлыг нь тухайн дүүргийн байцаагчид хүлээлгэж өгсний дагуу байцаагч түүнийг хорих юм уу, торгох тохиолдол байна. Түүнээс Эрүүлжүүлэх байр мөнгө авч байгаа юм биш.

-Манайд баар цэнгээний газар их болжээ. Бааранд орсон хүмүүс их бага хэмжээгээр согтууруулах ундаа уудаг. Харин баарнаас гарах үед эргүүлийн цагдаа нар үг дуугүй барьдаг, барихыг завддаг гэсэн гомдол их гардаг. Энэ зөв үү?

-Тийм шүүмжлэл ер нь байгаа. Зарим тохиолдолд тийм явдал гардаг. Тэгэхээр бид 2007 онд хуучнаасаа арай өөр бодлого баримталж байгаа. Тодруулбал гадуур архи уугаад халамцуу явж байгаа хүмүүсийг эрүүлжүүлэхгүй байх талаар арга хэмжээ

авна. Ийм үүргийг Цагдаагийн ерөнхий газраас доод алба тушаалтнууддаа үүрэг болгосон. Урьд нь хэдэн хүн эрүүлжүүлснээр нь ажлын үзүүлэлтийг нь дүгнэдэг байсан бол одоо хэдэн хүн гэрт нь хүргэж өгенөөр ажлын үзүүлэлтийг дүгнэдэг болсон. Бүр яалт ч үгүй тасраад гудамжинд унасан, гэмт хэрэг хийх гэж байгаа биш бол гэрт нь хүргэж өгч байх үүрэг өгсөн.

(Нийгмийн толь 55/120)

Х.НАМУУН-УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button