Монгол Японы төв ирэх 5 жилийнхээ үйл ажиллаганыхаа тухай зөвлөлдөж байна

Монгол-Японы Төв нь энэ оны 1-р сарын 21-нд 5 жил үргэлжилсэн 1-р үе шатны үр дүнг улам цааш нь баталгаажуулан сайжруулахын тулд 2012 он хүртэл дахин 5 жилээр сунгаж, шинээр 2-р үе шатны үйл ажиллагаагаа эхлүүллээ. Монгол улсад хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийн хэрэгцээнд тулгуурласан олон талын шаардлагыг хангахад Монгол Япон төвийн үйл ажиллагаа чиглэгдэнэ гэнэ.

Хөгжиж байгаа орнуудад Японы засгийн газраас үзүүлж байгаа хөгжлийн албан

ёсны тусламж нь Японы хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжин Япон төвийн явуулж байгаа үйл ажиллагаа нь байгаа үндсэн цөм нь, Японы нүүр царай болсон хамтын ажиллагааны гол xэлбэp нь болж хэрэгжиж байгаа юм. Одоогоор Дундад Ази, Энэтхэг Хятадын хойгийн орнууд, Украин зэрэг нийт 9 улсад 10 Япон төв ажиллаж байгаа гэсэн.

Тухайн улсын эдийн засгийн суурь болсон хувийн хэвшлийн байгууллагуудын дийлэнх нь болох ЖДҮ-ийн эзэд ба удирдагч нарт зах зээлийн эдийн засгийн мэдлэг, ур чадвар суулгахын тулд төрөл бүрийн бизнес курсүүдийг зохион байгуулах замаар хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тус төвүүдэд бизнес курсын зэрэгцээ, Япон хэлний сургалт, тухайн улс ба Японы хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой соёлын төрөл бүрийн арга хэмжээ, олон нийтийг хамарсан лекц, яриа хийх зэрэг үйл ажиллагаанууд явагддаг байна.

Энэ талаарх Монгол Япон төвийн захирал ИНАГАКИ Томиказүгийн ярианд анхааралаа хандуулна уу

үideo1

Монгол Япон төийн ажилласан өнгөсөн 5 жилийн хугацаанд бизнес курст 1,650 хүн, Япон хэлний сургалтанд 5,074 хүн, компьютерийн сургалтанд 1,820 хүн хамрагдан

төгссөн ба номын сангаар үйлчлүүлэгчид, Японд сургуульд элсэх тухай мэдээлэл авах, Япон хэлний түвшингийн шалгалт өгөх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцохоор Япон төвөөр үйлчлүүлсэн нийт хүний тоо өнгөрсөн оны 10-р сарын 26-ны өдөр 500 мянгад хүрч энэ арга хэмжээг бид дурсгал болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Өнгөрсөн 5 жилийн үйл ажиллагааны бодит үр дүн маш таатай, гүн сэтгэгдэл төрүүлэхээр байна. Үүний үндэс бол, огт оргүй зүйлээс, МУИС-ийн хамтын ажиллагааны үр нөлөөгөөр өнөөгийн бодит үр дүнг авчирахад зайлшгүй шаардлагатай байсан бүтэц, хамтын ажиллагааны тогтолцоогоор бий болсон аж.

2004 оноос хойш жил бүр ЖДҮ-ийн 60 удирдагч нар төгсч, тэдгээрээс хамгийн амжилттай суралцсан 4 хүнийг Японд нэг сарын хугацаагаар явуулж Японы удирдлагын туршлагыг биетээр үзүүлэх ажиллагааг зохион байгуулж иржээ. Энэ сургалтыг өнгөрсөн 5 жилд 230 хүн төгссөн бөгөөд тэдэнтэй харилцаа холбоогоо улам бэхжүүлж, дагалдах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх нь хөгжлийн албан ёсны тусламжийг бодит үр дүнтэй болгоход маш чухал ач холбогдолтой аж.

Энэхүү бизнес курсыг бататгах, нөгөө талаас Монголын зөвлөхүүдийг ажиллуулах гэдэг байр сууринаас богино хугацааны 2 сургалтыг Шинээр бизнес эрхлэгчдийн

сургалт ба залуу эздэд зориулсан сургалтыг зохион байгуулсан байна.

Дархан зэрэг үйлдвэр хөгжсөн орон нутагт нэг өдрийн сургалт зохион байгуулах ажлыг 2003 оноос эхэлж хийж ирсэн. Орон нутагт явуулж байгаа сургалтын хэрэгцээ маш их байгаа бөгөөд Дарханд зохион байгуулсан семинарт нэг удаа 30 гаруй хүн оролцож байжээ. Хэдийгээр нэг өдрийн богино сургалт боловч орон нутгийн үйлдвэр дээр дадлага хийж, зөвлөгөө өгч ажилласан нь их өндөр үнэлгээ тэдний зүгээс авсан явдал энә арга хэмжээг цаашид тус төвөөс дараагийн шатанд явуулахү ажиллагааны нэг хэсэг болгох нь зүйтэй гэнэ.

Цаашдаа Япон төвийн бие даасан чадавхийг дээшлүүлэхийн тулд МУИС-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, улам илүү бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба тус сургуулийн мэдлэг, туршлагын арвин нөөцөөс суралцна. Төрөл бүрийн богино хугацааны семинар, сургалтаар дамжуулан засгийн газар, хувийн хэвшлийн хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дээшлүүлэхээр болоо байгаа.

Одоог хүртэл дээрх чиглэлээр ажиллаж ирсэн Япон төв нь гадны байгууллагатай хамтран ажиллах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үр дүнг улам сайжруулах нь зүйтэй гэж бодож байгаа гэсэн.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button