Бүжгийн спортын бяцхан тамирчид маань ДАШТ-д оролцох гэж байна

Шинэ тутам хөгжиж байгаа спорт гэхэд манай баг тамирчид л олон улсын тавцанд өөрийни гэсэн байр суурийг эзлээд байгаа ажээ. Үүний нэг илрэл болж бүжгийн спортын өсвөрийн тамирчид Сингапурт болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

Латин америк, стандарт бүжгийн төрөлд таван хос оролцсон бөгөөд Латин бүжгийн төрөлд 5,7-р байр, Стандарт бүжгийн төрөлд хүрэл медаль болон шагналт 4, 5 –р байр эзэлсэн байна. Ийнхүү манай Монгол улсын бүжгийн шигшээ багийн тамирчид Азийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцсон байна.

Тэмцээний талаарх мэдээллийг эндээс үзнэ үү

үideo1

Азийн нээлттэй тэмцээнээс 1 медаль, 4 шагналт байр эзэлсэн өсвөрийн тамирчид ирэх 7-нд Москва хотод болох Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болоод байна. ДАШТ-д Монгол улсын өсвөрийн шигшээ багаас 2 хос оролцуулахаар болоод байгаа ажээ. Бүжгийн спорт монгол улсад хөгжихөд хүндрэлтэй асуудалд бага байдаг ба хэрэглэл материад бага шаарддаг учир амжилт гаргах боломжтой гэнэ.

Бүжгийн спорт хүний гоо сайханд тухайлбал, бие бялдрын зөв хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдалд онцгой нөлөөлдөг байна. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх түгээмэл аргын нэг болдог аж. Энэхүү спорт нь цэнгээнт бүжгийн үдэшлэгүүдээс эхтэй гэнэ. Бүжгийн тэмцээн нь хоёрхон өдөр болж, нэг зэрэг олон газар явагдах боломжтой. Мөн хүйсийн эрх тэгш байдлыг сахидаг онцлогтой. Бүжгийн спорт хөгжим, хөдөлгөөн, сэтгэл хөдлөл ихтэй учир сэтгэл татам, бүх насны хүмүүс хичээллэх боломжтой аж. Анхлан хичээллэгчдэд тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалт гэх зардал багатай байдаг давуу талтай. Харин тодорхой тоо, хөдөлгөөн, байрлал зэрэг техник талаасаа цэнгээнт бүжгээс ялгаатай гэнэ.

ДАШТ-д оролцох баг тамичдын ярианд анхааралаа хандуулна уу

үideo2

Монголд бүжгийн спортын холбоо байгуулагдан өнгөрөгч 2003 оны 12 дугаар сард анхдугаар тэмцээнээ зохион байгуулжээ. Тэмцээнд оролцогчид хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалд стандарт, латин америк, 10 бүжиг, хамтлаг гэсэн төрлүүдээр өрсөлддөг байна. Ингээд тэмцээний төрлүүдийн талаар товч сонирхуулъя.

Стандарт бүжгийн төрлүүд

Вальс 1910-1914 онд Лондон хотын төвд орших Савой зочид буудлын Бостон клубт вальсын түрүү үе болох Бостон вальс бүжиглэх гэж олон олон хүн цугларцгааж байжээ.

Танго Өмнөх үедээ Милонга нэртэй бүжиг байжээ. Милонга нь танго шиг нам тайван хөдөлгөөн дундуур гэнэтийн огцом мөр болон толгойн хөдөлгөөн хийдгээрээ адил байсан.Тангог хэт эротик бүжиг гэцгээж, эсэргүүцэж байснаас Лондонд 1907 онд л хүлээн зөвшөөрсөн ажээ.

Венийн вальс Венийн вальс нь анх Альпын хавийн Германы мужийн хойд хэсгээс гаралтай ажээ. ҮIII зууны турш Веллер, Вальцер болон Ландлер бүжгүүд гарч сүүлийн Ландлерээс Венийн вальс үүсэлтэй.

Удаан фокстрот Удаан фокстрот нь Европт дэлхийн I дайны өмнөхөн үүсчээ. Европын бүжгийн багш нар Фокстрот бүжгийн зэрлэгдүү шинжид нь таатай ханддаггүй байлаа.

1922 оноос 1929 онуудад Франк Форд Удаан фокстротын одооны хөдөлгөөнийг бий болгож 1927 онд хамтрагч Молли Спэинтэй Фокстротын энэ хувилбараар Оддын аварга шалгаруулах тэмцээн-д ялж байжээ.

Куикстеп буюу хурдан товшилтот Куикстеп Фокстротоос гаралтай. Хориод оны үеэр бүжигчид удаан Фокстротыг хэт хурдан бүжиглэж, англичууд Чарльстон бүжгийг хөлний тийрэлтгүй бүжиглэж эхлэн энэ хоёрын холимог төрлийг үүсгэсэн байна. Английн хос Фрэнк Форд Молли Спэйн хоёр 1927 оны Оддын аварга шалгаруулах тэмцээн дээр Хурдан Фокстрот, Чарльстоны өвдөгний хөдөлгөөнгүй холимог бүжгийн хувилбарыг анх үзүүлснээр Куикстепын эхлэл ирсэн юм.

Латин бүжгийн төрлүүд

Самба Самба Африкаас гаралтай боловч Бразилд хөгжиж одоо үндэсний бүжгийн хэмжээнд хүрчээ. Тухайн үед самбаг бүжгийн тэмцээний нэгэн төрөл гэж тооцдог байсан ч жинхэнэ хүндлэлээ 1939 оны Нью-Йоркийн Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр олж авсан байна.

Ча-ча-ча Ча-ча-ча нь хүмүүсийн эн түрүүнд сурахыг хүсдэг Латин бүжиг, мамбо бүжиг хоёроос гаралтай. Өвөрмөц нэрийг нь куб бүсгүйчүүдийн шаахайн товшилтын дуугаар дүйцүүлэн өгсөн гэдэг. Анхлан Америкт түгж, аажимдаа Европт орж иржээ.

Румба Энэхүү бүжгийг Африкийн боолуудаас Америкт орж ирсэн гэж үздэг. Дэлхийн II дайны дараахан Пьер болон Дорис Лавелл хоёр Куб Румба бүжиг гэж олонд танилцуулжээ.

Пасо Добл буюу Давхар Пасо Пасо Добл нь Африкаас үүсэлгүй цорын ганц латин бүжиг юм. Түүний үүсэл нь Испаниас гаралтай аж.

Дэлхийн II дайны дараагаар Добл Пасог уралдаант бүжгийн төрөлд албан ёсоор оруулжээ.

Жив Африк, Америкийн айзамт болон Рок&Ролл бүжгүүдийн аль аль шинжийг нь агуулсан айзам хэмнэлтэт бүжиг. Нью-Йоркийн Харлемээс үүсэлтэй ажээ.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button