Ил хаан Аргунаас Францын хаанд илгээсэн захиадал эх нутагтаа ирлээ

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч ноён Жак Ширакийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Бүгд Найрамдах Франц Улсад 2007 оны 2 дугаар сарын 21-25-нд албан ёсоор айлчилсан. Энэ айлчлалын үеэр ноён Жак Ширак тус захидлыг Монгол улсын ерөнхийлөгчид бэлэглэсэн байна. Тус захидлыг 1289 онд Перстийг байлдан дагуулж байсан Ил хаан Аргун тэр үеийн Миссир буюу Египетийг эзэлж, Мамулякуудын гарт байсан Сирийг хүч хавсран ээзлж авья хэмээн нилээн тулгасан байдалтайгаар илгээжээ. Мөн захианд хүч хавсарсаны төлөөсөнд эзэлсэн газар нутгаасаа Иерусалимыг өгье хэмээсэн байдаг байна.

Энэ талаарх ахмад диполматч, түүхч Т.Төмөртогоо ийн ярьж байна

үideo1

Мөн энэ захиатай үнэ цэнээрээ тэнцэхүйц Аргун хааны хүү Өлзийт хааны мөн л Францын хаанд илгээсэн захиа байдаг байна. Тус захиа олдсон нь тэр үедээ эрдэмтдийн дунд асар их шуугиан тарьж байжээ. Захидал 1824 онд Абеле Резумэ Францын архиваас чулуун бараар хуулан авч анх гаргаж ирсэн бөгөөд 100-аад жилийн туршид дэлхийн хамгийн шилдэг гэгдэх 10 эрдэмтэн судлаад тайлж чадаагүй байна. Гэтэл 1950-аад оны үеэр Ордос нутагт амьдарч байсан Каталогийн шашныг түгээн дэлгэрүүлэгч Мостерт гэгч, америкийн эрдэмтэн Клерктэй хамтран хамгийн үнэн зөвөөр орчуулжээ.

Тус орчуулга 100 жилийн туршид ганцхан үгийн утгыг тайлж чадаагүйгээс болоод нуугдмал байдалтйа байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хуучин монгол бичгээр жигүүрээ дэлгэн гэснийг тэр үед үтэр түргэн довтолгох гэсэн утгыг олсон байна.

Тус захиа нь Монгол хэл бичиг үүсэхэс өмнөх олдвор бөгөөд түүхийн талаасааа сонгодог монгол бичиг үүсэхээс өмнөх үед хамрагдах ажээ.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий тэргүүн хадагтай Цолмон тус захидлыг монголд авчирахад голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нээлтэн дээр ч хүрэлцэн ирж үг хэлсэн.

Ийнхүү Сонгомол монгол бичгийн өмнөх үед хамрагдах түүхийн чухал баримт эх нутагтаа буцаж ирсэн нь энэ талын судалгааг улам нарийсгахад тус болох бизээ.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button