Монгол-Зөвлөлтийн Найрамдлын Ниигэмлэгийн 60 жилийн ой болно

Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын найрамдал хоёр орны жирийн хүмүүсийн чин сэтгэлийн нөхөрлөл, ах дүүсийн харилцаа, үр шим, ач холбогдлыг дурсамж өгүүлэл, нийтлэлийн хэлбэрээр харуулах, олон нийт, ялангуяа өсвөр, залуу үеийнхэнд энэ талаар сурталчлан таниулах зорилготой ажээ.

Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, Монгол-Орос наирамдлын нийгэмлэгээс зохион байгуулж буй тусм тэмцээн нь 2007 оны 3 сарын 15-наас 4 сарын 15 хүртэл явуулах гэнэ. Уралдаанд Монгол орны төр, олон нийт, үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллагсад, оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, өндөр настнууд зэрэг өргөн олон нийт оролцох боломжтой.

Уралдаанд оролцогсдын бүтээл А4 хэмжээний цаасан дээр 5-аас доошгүй хуудас, компьютерээр бичиж шивсэн материал байна. Бүтээл бүхэн тодорхой оноосон нэртэй байх ёстой.

Энэ талаарх Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд тэргүүн Д. Цогзолмаа ийн ярьж байна

үideo1

Мөн энэ үйл ажмиллгааны үргэлжлэл болгон мэргэжлийн дуучид, сайн дурын уран сайханчдын дунд зохион явуулах Сэтгэлд хоногшсон орос дуунууд улсын уралдааныг бас зохион байгуулж байгаа. Бүх насны сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуучид, уран бүтээлч хамтлагууд оролцох бломжтой.

Уралдааныг Мэргэжлийн дуучид, Сайн дурын уран сайханчид гэсэн 2 ангиллаар 2 үе шаттайгаар явуулах уралдааны хоёрдугаар шатанд ангилал тус бүрээс 10 дуучин шалгаруулах ажээ. Оролцогч бүр эхний шатанд бэлтгэсэн 2 дуугаа дуулах бөгөөд хоёрдугаар шатанд шалгарагсад уралдааныг зохион явуулах комиссоос санал болгох дуунуудаас сугалж, таарсан дуугаа бэлтгэн оролцоно. 5. Уралдааныг

ЗХУ-тай тогтоосон найрамдал, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготойгоор 1947 онд байгуулагдсан МОКС нь 1955 оноос Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, 1992 оноос Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл /ННМЭ/ болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. ОХУ болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн /ТУХН/ орнуудын ард түмэнтэй тогтоосон найрамдлыг бэхжүүлэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшил, ард түмний ёс заншлыг дээрх орнуудад өргөн сурталчлах, олон нийт, хувь хүмүүсийн найрсаг, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын төр, засгийн дотоод, гадаад бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэхэд олон нийтээр дамжуулан хувь нэмэр оруулах явдал юм.

ННМЭ-ийн үйл ажиллагааны чиглэл нь

• ОХУ болон ТУХН-ийн орнуудын ижил төрлийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудтай холбоо тогтоох, хамтран ажиллахад зуучлан туслах;

• ОХУ, ТУХН-ийн орнуудын болон Монголын Өдрүүдийг харилцан зохиох, түүхэн тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэх;

• ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, дипломын дараах сургалтанд хамруулах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль төгсөгчдийн диплом, бичиг баримтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулах;

• Орос хэл болон ТУХН-ийн орнуудын хэлийг монголын олон нийтэд сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

• Орос, Зөвлөлтийн дуу дуулаачдын уралдаан, харилцаат орнуудын болон Монгол орны тухай асуулт-хариултын тэмцээн, радио телевизийн нэвтрүүлэг зэрэг нийтийг хамарсан соёл-сурталчилгааны арга хэмжээнүүдийг зохион явуулах;

• ОХУ болонТУХН-ийн орнуудын ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, ярилцлага, семинарыг зохион явуулах, төрөл бүрийн үзэсгэлэн гаргаж сурталчлах;

• Монголын залуучуудыг ОХУ, ТУХН-ийн орнуудын их, дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшихэд нь тус дөхөм үзүүлэх зэрэг болно.

Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн тэргүүн, Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ийн ярьж байна

үideo2

Тус Эвлэл нь Монгол Улс дахь ОХУ болон ТУХН-ийн орнуудын Элчин сайдын Яам, Төлөөлөгчийн газар, Улаанбаатар хот дахь ОШУСТөв, ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны төв, Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн олон улсын зохицуулах Зөвлөл зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажилладаг байна.

ННМЭ-ийн тэргүүнээр Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж. Гүррагчаа, дэд тэргүүнээр X. Бадамсүрэн, Д. Цогзолмаа нар сонгогдон ажиллаж байгаа ажээ.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button