Үсрээд л ажлаас халуулна биз

Төрийн албан хаагчдын буянаар нурсан байшин, тонуулсан трактор үнэд хүрдэг болжээ. Улаанбаатараас 100 гаруй км-ийн цаана байх нурсан байшин хотын төвд байрлах хоёр давхар обьектоос ч илүү үнэд хүрсэн байх юм.

Гайхалтай байгаа биз. Чухам юуны учир хүний нүдэнд ч торохооргүй болсон эдгээр зүйлс ингэтлээ үнэд хүрэх болов.

Өнгөрсөн жилээс эхлээд Сүхбаатарын талбайд өдөр өнжихгүй шахам жагсаал цуглаан болж тэр болгонд Төр бидний өмнө буруутай, Бидний ард олон хүн байгаа, бид тэднийг яаж тэжээх вэ, Төр учруулсан хохирлоо хурдан барагдуул, Луйварчдыг шударгаар яллаж, хариуцлага тооц гэсэн утга бүхий уриа лоозон барьсан хүмүүс жагсдаг болов.

Төрөөс нэгэнт хууль батлаад Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) хэмээх ерөнхий нэртэй аж ахуй нэгж байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлчихсэн юм чинь эдгээр хүмүүс өөрт учирсан хохирлоо төрөөс барагдуулах гэж ийн тэмцэхээс биш яахав. Үнэндээ төрийн баталсан цоорхой хуулийг хэдхэн хүн овжноор ашиглаж олон хүнийг хохироосон шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй төр буруутай.

Гэтэл бас энэ нь багадаад төрийн хариуцлагагүй албан хаагчид энэ хүмүүсийг давхар хохироож эхэлсэн бололтой. Тухайлбал,нийслэлийн Засаг даргын дэргэдэх Үнэлгээний комиссынхон. Уг нь эрх бүхий дээд байгууллага нь энэ комиссыг байгуулахдаа дампуурсан ХЗХ-ноос хурааж битүүмжилсэн эд хөрөнгийг шударгаар үнэлэн, хохирогчдын хохирлыг тал хагас ч болов барагдуулахад тусал гэж байгуулсан баймаар. Гэтэл дээрх газар лав энэ үүргээ умартсан бололтой юм. Дээрх байгууллагын булхайтай үйл ажиллагааны талаар дампуурсан зөвхөн ганцхан ХЗХ-н дээр жишээ авъя. Уг нь тус комисс өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Баян-Өндөр сан ХЗХ-ны эд хөрөнгөд үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд тус хоршооны битүүмжилсэн хөрөнгийн тоонд Борнуурын сангийн аж ахуй ордог.

Цагтаа дээрх сангийн аж ахуй Төв аймагтаа байтугай улсдаа томоохонд орж байсан. Гэвч ган төмөр л биш бол ямар ч зүйлд цаг хугацааны элэгдэл гэж гардаг. Энэ сангийн аж ахуй хувьд ч мөн адил, 1970-аад онд шаваа тавьж түүнээс хойш байшин барилгад нь өнөөд-рийг хүртэл ганц ч шохой, будаг хүргээгүй мөн машин техник хэрэгслээ огт шинэчлээгуй гэхээр тус сангийн аж ахуйн өнөөдрийн дүр төрх төсөөлөгдөж байгаа байх. Гэтэл уг Үнэлгээний комисст энэ бүх байдал арай өөрөөр харагдсан бололтой. Бүр хоёр ч удаа үнэлсэн бөгөөд эхлээд 7,5 тэрбум төгрөгөөр үнэлж байсан бол үүнээс хоёр сарын дараа дахин үнэлгээ хийхдээ өмнөх үиэлгээгээ бараг нэг дахин өсгөж 12,7 тэрбум төгрөгт хүргэжээ. Чухам яагаад ингэж үнэлэх болов. Тус хоршооны хохирогчдын ярьснаар эхний үнэлгээг хийх үед нь уг хоршооны гүйцэтгэх захирал Р.Баярмаа нь битүүмжилсэн эд хөрөнгийнхөө ерөнхий үнэлгээг гаргаж өгөөд урьдчилан хорих төвд хоригдож байсан гэнэ. Харин хоёр дахь үнэлгээг хийх үед тэрээр батлан даалтаар шоронгоос гарсан байжээ. Тэрээр гармагцаа зарим эд хөрөнгийг дутуу үнэлсэн байна хэмээн Үнэлгээний комиссийг дагуулан Борнуурын сангийн аж ахуй руу авч явжээ. Хачирхалтай байгаа биз.

Яагаад 7,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө 12,7 тэрбум болж өсөв өө. Хоёр Үнэлгээг харьцуулж үзлээ. Өмнөх үнэлгээн дээр 1984 онд барьсан 120x72x4 харьцаатай нэг шилэн хүлэмжийг 500 саяар үнэл-жээ. Гэтэл хоёр дахь үнэлгэн дээрээ дээрх шилэн хүлэмжийг өвөл зуны хэмээн зургаан ширхэг болгож, өвлийн хэмээн нэрийдсэн хүлэмжийг 840 сая төгрөг, харин зуныхыг нь тус бүр /таван ширхэг/ 302 сая 400 мянгаар үнэлжээ.

Мөн 1985 онд барьсан уурын зуухыг 40 саяар, тонуулсан гинжит тракторыг 3 сая 200 мянгаар, тонуулж дөрвөн дугуйгүй болсон нэг чиргүүлийг 1,8 сая төгрөгөөр тус тус үнэлсэн байх юм.

Үүгээр ч зогеохгүй тус хоршооны битүүмжилсэн хөрөнгө болох Төв аймгийн Баянчандмань сумын Ходоодны ам хэмээх газарт байх амралтын газарт инээдтэй ч гэмээр үнэлгээ хийжээ. Уг нь тус хоршооны эзэд амралтынхаа газрын пракетин шалыг (1 м2) 58 мянган төгрөгөөр үнэлжээ. Харин үүнийг нь үнэлгээний комиссынхон 15000 төгрөг болгож бууруулсан атлаа эцсийн дүн дээрээ 10м2 шал хэмээн 580 мянга болгоод давуулан үнэлчихсэн байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Мөн тус хоршооны үл хөдлөх хөрөнгө болох Коллектив баарыг доторхи хөрөнгийн хамтаар 168 сая төгрөгөөр үнэлсэн атлаа Даваанбулаг ХХК-ниин нурсан шахуу үнээний хоёр байрыг 700 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Уг нь өнөөгийн зах зээлийн нийгэмд эерэгээрээ баймаар юм. Асуу-дал үүгээр дууссангуй. Учир нь энэ баарыг тус хоршооны эзэн С.Самбалхүндэв 2006 оны долдугаар сарын 17-ны өдөр Р.Баярмаагийн хамаатан болох Г.Эрдэнэтуулд 25 сая төгрөгөөр худалдсан юм байна. Үүнийг тодруулахаар хохирогчид тус баарны зохион байгуулагч гэх Г.Эрдэнэтуулийн төрсөн эгч Г.Эрдэнэтуяатай уулзахад Бид энэ баарыг С.Самбалхүндэвээс 130 сая төгрөг мөн америкаас оруулж ирсэн Ниссан инфенитив машинаараа авсан гэжээ. Энэ бүхэн наад захын жишээ.

Уг нь хохирогчид энэ бүхнийг эсэргүүцэн удаа дараа Үнэлгээний комиссын дарга П.Энхбатын өрөөнд орсон юм билээ. Гэтэл тэрээр Тэгээд та нар яах юм, намайг халуулна биз хэмээн томорсон гэх. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн үг энэ мен гэж үү. Эсвэл үүний цаана өөр асуудал байна уу. Бас нэг хачирхалтай зүйл нь Үнэлгээний комиссоос гаргасан энэ бүх үнэлгээнд УМБГ-ын долдугаар хэлтсийн мөрдөн бай-цаагч, дэд хурандаа Д.Төмөрбаатар гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь хууль номынхоо дагуу тэд энэ. бүх зүйлийг ул үндэотэйгээр хянах ёстой биш гэж үү, эсвэл… Ямартай ч төрийн албан хаагчид энэ мэт бүлэглэн луйварчдыг илт өмгөөлж хохирогчдыг улам хохироож байгаа нь хачирхалтай. Ер нь иймэрхүү байдлаар үнэлсэн жишээ ганц энэ хоршоон дээр биш Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ дээр ч гарч байв. Үүнийг тухайн үед хохирогчид нь эсэргүүцэн багагүй асуудал болгож байв. Гэвч хэний ч сонорт хүрээгүй. Гэтэл энэ асуудал мөн л энэ хоршоон дээр давтагдлаа. Одоо яах вэ. Хохирсон дээрээ хохир гээд энэ хүмүүсийг орхих уу, эсвэл төр засаг нь хариуцлагагүй албан хаагчиддаа хариуцлага тооцох уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button