Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат Би казино тоглодог, гэхдээ мөнгө хулгайлж тоглохдоо хүрээгүй

Монголын банк санхүүгийн системийг сайн мэдэхийн хувьд та энэ талаар юу хэлэхсэн бол?

-Энэ талаарх албан ёсны хариултыг би биш, Монгол банк өгөх ёстой. Харин хувь хүнийхээ хувьд ямар санаа бодолтой явж байгаагаа л хэлье. Хадгаламж банкнаас их хэмжээний мөнгө алга болсон явдал манай санхүүгийн зах зээлийг жаахан цочроолоо л доо. Уг нь үнийн дүн нь нэг их биш. Монголын банк санхүүгийн зах зээлд нэг их нөлөө үзүүлээд байхааргүй. Харин Хадгаламж банкны хувьд 12 сая доллар гэдэг нийт активынх нь / Хадгаламж банк 50-60 миллиард төгрөгний активтай. / тавны нэг хувийг эзэлж байгаа гэдгээрээ бага зүйл биш. Үүсээд байгаа нөхцөл байдалд Засгийн газар, Монгол банк-ны зүгээс их зөв арга хэмжээ авч байна гэж би бодож байна. Тухайлбал хүүхдийн мөнгө болон бусад тэтгэврийн мөнгийг Хадгаламж банкаар дамжуулан, мөнгө байршуулж энэ банк болоод санхүүгийн зах зээлээ тогтворжуулах бодлого баримтаиж байна. Монгол 6анк- наас клирингийн болоод тогтворжуулах зээлийг Хадгаламж банкинд өгсөн гэсэн сураг би сонссон. Ороод бичиг цаастай нь холилдохгүй байгаа болохоор яг ямар шийдвэр гаргаж байгааг нь мэдэхтүй. Гэхдээ энэ мэтчилэн төр засгийн зүгээс анхаарал тавьж байгаа болохоор Хадгаламж банк болон манай банкны салбар дампууралд орох ямар ч үндэс байхгүй. Өнгөрсөн оны 11-р сарын нэгэнд намайг ажлаа өгөхөд манай арилжааны банкнуудын нийт баланс сайн гарч, тэлбөрийн чадвартай харагдаж байсан. Ийм хурдан хугацаанд муудах ямар ч үндэслэл байхгүй. Ерөнхийдөө мөнгөний орчин сайн хэвээрээ, гаднаас их хэмжээний мөнгө Монголд орж байгаа нь манай эдийн засгийн, ялангуяа санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад сайн нөлөө үзүүлж байгаа.

-Энэхүү дуулиан таныг Монгол банк-ны ерөнхийлөгч байх үеэс эхтэй нь тогтоогдоод байгаа. Их хэмжээний мөнгө дутчихаад байхад яагаад арга хэмжээ аваагүй юм бэ?

-Мөнгө алга болсон явдал нэлээн дээр үеэс эхлэлтэй юм шиг байна. Уг нь Монгол банкны зүгээс ч тэр, гадаад дотоодын аудитууд хэд хэдэн удаа шалгасан. Хадгаламж банк дотоод шалгалтаа ч байнга явуулж байсан. Гэтэл энэ шалгалтуудаас бүгдээс нь бултуулж чадсан байгаа юм.

-Таныг Монгол банк-ны Ерөнхийлөгч байхад шалгалтаар нэлээд их хэмжээний мөнгө дутсан байсан шүү дээ?

-Өнгөрсөн оны 5-р сард Монгол банк-наас хийсэн шалгалтаар дансны зөрүү гарсан юм. Би тэрийг их сайн санаж байна. Монгол банк-ны захирлуудын зөвлөлийн хурлаар оруулаад Ерөнхий захирал байсан Базарт, Танайх төлбөрийн зөрүүтэй байна, үүнийхээ учрыг олоод Монгол банкинд мэдэгд гэсэн тоот бичгийг 2006 оны 7-р сард явуулсан. Мөн төлөөлөн удирдах зөвлөл Төрийн өмчийн хороо Сангийн яаманд тиим захидлуудыг явуулж байсан юм. Тэрнээс хойш арга хэмжээ аваад 9-10 сард Монгол банкинд мэдэгдэх ёстой ч тэр үед ямар нэг хариу ирээгүй. Магадгүй Монгол банк-ны шинэ Ерөнхийлөгчийн асуудал Их хуралд орчихсон, энэ тэр байдлаас болоод тэгсэн байх.

-14,2 тэрбум төгрөгийг нэг дор бөөнд нь гаргах боломж байхгүй шүү дээ. Шалгалтуудыг яаж аргалж байсан юм бол?

-Тэр үед 5.9 тэрбум орчим төгрөгийн зөрүүтэй гарч байсан. Үүнийгээ Зөвлөлүүдийн хурал дээр ерөнхий захирал Базар Банк хоорондын төлбөрийн баримт ирээгүйгээс дутчихлаа. Заримдаа хожигдоод ирдэг юм, маргааш нь хүрээд ирнэ гэсэн хариулт хэлж байсан шиг санагдана. Ерөнхий нягтлан Чимэдцэрэн нь өөрөө 5,9 тэрбумын кредит бичээд гүйлгээнд хийх маягаар аргалдаг байсан байж болох талтай. Би яг тэрнийг нь харж шалгадаггүй болохоор мэдэхгүй байна. Ер нь клирингийн дансны зөрүүг банкнаас ирсэн баримтанд нь тулгуурлаж тэгшитгэдэг. Хулгай хийчихсэн мөнгөнд банкны баримт ирэхгүй юм чинь өөрөө баримт бичээд, тэгшилчихдэг байсан байх.

-Банк санхүүгийн системд анх удаагаа ийм томоохон хэрэг гарч байна. Энэ хэргээс болоод иргэд их хэмжээгээр хадгаламжаа татаж байгаа дуулдсан. Байдал даамжирвал Хадгаламж банк нүд аних аюулд хүрэх үү?

-Хадгаламжаа татна гэдэг банкинд муу үйл явдал. Гэхдээ Монгол банк, Сангийн яам цаг хугацаанд нь зөв мэдэгдэл хийж, зөв арга хэмжээ авч байгаа учраас иргэдийн мөнгө, хадгаламж шатна гэсэн ойлголт байхгүй л дээ. Би ганцхан тоо хэлье. 90-ээд онд манай арилжааны банкууд хүнээс 100 төгрөгний хадгаламж аваад 75-80-ыг нь зээлэнд өгчихдөг байсан. Үүнээс болоод зээл төлөгдөхгуй байх эрсдэл үүсч банкууд шил шилээ даган дампуурсан гашуун түүх бий. Харин өнөөдөр 100- аас 50-ыг зээл өгч ухамсартай, болгоомжтой эрсдэл хийдэг болсон. Ер нь мөнгө зувчуулсан том, жижиг хэргүүд банкууд дээр зөндөө л гардаг. Энэ бол анхны их том хэмжээний хэрэг гэж болно. Энэ нь арилжааны банкууд хөрөнгө мөнгөн дээрээ нарийн хяналттай байхгүй бол болохгүй юм байна, төрийн өмчийг бушуухан хувьчлах нь зүйтэй юм байна гэдэг сургамж боллоо. Бид Хадгаламж банкийг хэдэн жилийн өмнөөс хувьчилъя гэсэн санал тавьсан шүү дээ. Хойшлуулж байх хооронд төрийн өмчийг хүмүүс дураараа завшиж зарцуулчихсан байна. Хувийн банкуудыг яваад үзээрэй. Маш нарийн хяналттай. Өөрийнх нь мөнгө алга болчих гээд байгаа учраас хүмүүст их сайн анхаарал хандуулж ажиллаж байна. Гэтэл төр чадахгүй байна шүү дээ. Ер нь төр бизнестэй хутгалдах шаардлагагүй. Зөвхөн Монголд ч биш, гадаадад ч төр нь ийм аж ахуйн менежмент хийхээрээ буруутаад л, дампууралд хүрдэг. Сүүлийн үед манай төр энэ аж ахуйгаасаа гарч байгаа ч бас бүрэн гарчихаж чадахгүй байна. Ихэнх том аж ахуйн үйлдвэрүүд төрийн мэдэлд байж л байна. Тэр бүгдэд л муу хяналттай, муу менежмент явагдаж байна гэж ойлгож байх ёстой.

-Хадгаламж банкны шинэ эзэн Оросын мафитай холбоотой талаар шуугьж байна. Та С.Громов гэгч эрхмийн талаар хэр мэдэх вэ?

-Санхүүгийн зах зээлд Оросууд их орж байна гэдэг нэг их муу үзэгдэл биш. Тэдний мөнгөөр монголчууд өөрсдөө бизнес хийнэ, ажилтай, орлоготой болно. Бид гадны мөнгийг л Монголд оруулъя гэсэн бодлого баримталж байгаа. Монголчууд өөрсдийн гэх мөнгөгүй юм чинь гадны мөнгө манайд байршиж байвал бизнес хийгээд, уул уурхайгаа хөгжүүлээд, өөрсдийгөө санхүүжүүлээд явах бололцоотой. Өнөөдөр Швейцарь дэлхийн мөнгөний төв болчихсон байна. Гэхдээ энэ нь Швейцарийн мөнгө биш, Англи, Итали, Америкуудын мөнгө. Тэрэнтэй адилхан Монгол мөнгө хадгалагддаг нэг сайхан төв болчих юм бол бид нарт л амар байхгүй юу. Тиим учраас гадны мөнгө орж ирж байна гэдгээс нэг их айж эмээгээд байх хэрэггүй. Хэвлэлээр бичигдэж байгаа юмнууд үнэний ор багатай. Ямар шалтгаанаар энэ С.Громов гэдэг хүнийг тэгж бичиж байгааг би ойлгохгүй байна. Би энэ хүнтэй нэлээн ойрхон ажиллаж байсны хувьд маш шударга, их ажилсаг, монголчуудыг хүндэтгэдэг, Монголын заншил, хуулийг мөрдөж чаддаг бизнесмен гэж дүгнэдэг. Хэвлэлээр бичээд байгаа шиг, хүн буудсан ч гэнэ үү, эсвэл Монголыг Громовын мафийнхан эзэлж байгаа гэдэг шиг худлаа мэдээлэл байхгүй.

-Хувьчлалаа буцаахгүй гэдгээ С.Громов мэдэгдсэн. Энэ нь бас л Монголыг, биднийг бодсон хэрэг болж таарах нь ээ дээ?

-Чингис хаан банкийг орж ирэхэд Монгол банк Эхний 2-3 жил Монголын иргэдээс хадгаламж авч болохгүй гэсэн нөхцөлтэйгеөр гэрээ байгуулсан. Өөрийнхөө мөнгийг Монголд оруулж ирээд монголчуудад зээл өгч, Монголын бизнесийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Тэрнээс биш монголчуудын мөнгөөр ажилладаггүй юм. Чингис хаан банк хамаг мөнгөө Монголын үйлдвэрүүдэд хийчихсэн байна ш дээ. Тэгэхээр үйлдвэрийг аваад зугтаж чадахгүй. С.Громов үйлдвэрүүдийг санхүүжүүлж, түүний цаана олон зуун Монгол гэр бүл тэжээгдэж байгаа. Тэгээд ч Хадгаламж банкны хувьчлал бидэнд ашигтай хувьчлал. Хамгийн анх Худалдаа хөгжлийн банкийг хувьчлахад Монголыг дэлхийн зах зээл таньж мэдээгүй байсан. Гэхдээ бид тэр үед өндөр үнээр хувьчилж чадсан. Энэ хувьчлал Монголд чинь санхүүгийн бизнес хийж болох юм байна гэсэн мэдээллийг гадаадынханд өгсөн гэж хэлж болно. Дараа нь ХААН банкны хувьчлал амжилттай болсон.Энэ хоёр банк хувьчлагдсанаар гадаадынхан манай банк санхүүгийн орчинд илүү итгэх болсон. Сая Хадгаламж банкны дүнг хар л даа. Тэр хоёроосоо активын хувьд жижигхэн ч илүү сайн үнэ хүрлээ шүү дээ. Энэ нь Монгол улс өөрөө сонирхолтой орчин болж байна гэдгээ л харуулж байгаа юм.

-Хувьчлахаас өмнө монго дутсан байж. Үүнийг С.Громов мэдэж байсан болов уу?

-Хувьчлах бэлтгэл ажил нь миний үед явагдсан. Намайг ажлаа өгснөөс хойш л хувьчлал нь явагдсан байх ёстой. Миний үед Хадгаламж банкийг аль болох сайн ажиллуулах, төлбөрийн чадварыг нь бэхжүүлэх арга хэмжээнүүдийг дэс дараалалтай авч байсан. 2000 онд Хадгаламж банк бараг 20 гаруй миллиард төгрөгийн авлагатай, засгийн бондтой банк байсан. Өнгөрсөн 5-6 жилд Сангийн яам, Монгол банк хоёр хамтарч байгаад бүх бондыг нь жинхэнэ мөнгөөр сольж өгсөн. Энэ нь Хадгаламж банкийг сайн болгож байгаад үнэ хүргэж зарах гэсэн бодлогын арга хэмжээ байсан юм.

-Энэ хэрэгт таны нэр ч холбогдоод авсан. Таныт цагдаагийнхан шалгасан уу?

-Би аваагүй л юм чинь айгаад эмээгээд байх юу байхав. Би ямар мөнгийг нь авчихсан биш. Худал гүжирдлэг 5-6 жил явж байна ш дээ. Би тэвчээртэй уншаад л явдаг. Хүн намайг дөрвөн чихтэй гэж бичээд байхад би, үгүй ээ гээд хашгираад хэрэггүй биз дээ. Чулуунбат хоёр чихтэй гээд хүмүүс харж байгаа шүү дээ. Тиймээс бичиж л байт. Хадгаламж банкны хэргээр намайг асууж шалгасан юм алга. Банкинд ажиллаж байсан гэдгээр шалгах гэж байгаа бол бүх банкны ажилчдыг асуусны дараа л намайг асуух байх.

-Та Чимидцэрэнтэй хамт казино тоглосон юм биш үү? Ер нь та казино тоглодог уу?

-Тоглодог. Америкт байхад бараг гэрийн хажууд казино байдаг байсан. Гэхдээ казинод ордог гэхээр нэг их том мөнгө хожно, алдана гэж ойлгож болохгүй. Манайхан казино гэхээр янхан, архидалт, дээрэм, эрүүгийн хэрэг гэсэн тайлбар өгдөг ш дээ. Миний мэддэг казино бол бөөн урлагиин шоу, спортын шоу, бассейн, тоглоом, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх заал л байдаг. Мөнгө хулгайлж казино тоглохдоо хүрээгүй байна. Ажлаа дөнгөж өгөнгүүт намайг холбож бичсэн. Чимэдцэрэнгийн мөнгөөр Чулуунбат казино тоглосон ч гэнэ үү. Тиим юм хаанаас байхав дээ. Би банкнуудын зохицуулагч байсан. Өөрийнхөө зохицуулдаг доод банкнаасаа би зээл ч авч үзээгүй. Зохицуулагч хүний ёс суртахуун гэж бас байна биз дээ. Төрийн ажилтан тэрийг мөрдөж байх ёстой шүү дээ.

-Чимэдцэрэн, Базар нартай хэр дотно вэ?

-Үгүй дээ. Авгай бид хоёр Солонгост эрүүл мэндийн үзлэгт орсон. Яаралтай нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй болсон юм. Орой нь казинод орж хоол идээд гарахад цаг хагас л болсон байх. Тэр үед Чимэдцэрэн тэнд байсан л гэсэн. Тэрнээс биш түүнтэй казино тоглоогүй.

-УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан Хадгаламж банкны дампуурал араасаа олон банкийг дагуулна хэмээн муу амласан. Үнэхээр тиим байдал нүүрлээд байгаа юу? Шударгаар хэлээч?

-Тиим юм байхгүй. Арилжааны банкнуудын балансаас харахад л дампуурах гээд байгаа юм өнөөдөр алга. Б.Жаргалсайхан гишүүн ямар баланс хараад тэгж хэлсэн юм бол? Анод банк бол сайн менежменттэй, идэвхтэй бизнес явуулдаг сайн банк. Активаараа Монголын дөрвөн том банкны нэгэнд тооцогддог.

-Тэгвэл хадгаламж эзэмшигчдийнхээ тоогоор аль банк толгой цохидог вэ?

-Өмнө нь Хадгаламж банк Улаанбаатарчуудын мөнгө хадгалдаг гол банк байсан юм. Сүүлийн үед Анод, Голомт, банк иргэдийн хадгаламжийн хэмжээгээрээ хамаагүй хол тасарсан. Худалдаа хөгжлийн банк бол компаниудын банк. Том том компаниуд тэнд данстай байдаг бөгөөд харилцах дансны үлдэгдлээрээ том активтай. Харин Анод банк бол хадгаламжаараа нэлээд томд ордог. Хадгаламж өндөр байнаа гэдэг маань тэр банкинд үзүүлж байгаа иргэдийн итгэл өндэр байна гэсэн үг.

-Хадгаламж банкнаас дутсан 12 сая долларыг Монгол банк барагдуулах боломж байгаа гэсэн үг үү?

-Боломжтой байлгүй яахав. Хуулиар Монгол банк ерөөсөө хоёрхон субъектэд зээл өгөх эрхтэй байгаа. Нэг нь Засгийн газар, нөгөөдөх нь арилжааны банкууд. Тэр хуулийнхаа хүрээнд Монгол банк нэг байтугай, нэг хэсэг банкуудыг дампууруулахгүй байлгаж болно. Монгол банк, Сангийн яам хоёулаа хамтрах юм бол маш хүчтэй дэмжлэг байхгүй юу.

-Та ер нь суулийн усд юу хийж байгаа вэ. Өөр бусад банкуудаас таныг захирлаар ажиллаач ээ гэсэн санал тавьдаг уу?

-Хуулиар хоёр, гурван жил Монголын арилжааны банкинд ажиллах ёсгүй байдаг. Ер нь янз бүрийн л юм хийж байна. Одоо гэр орныхоо орлогын тал дээр санаа тавихгүй бол болохгүй биз дээ. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг Монголд оруулах зорилгоор гадаадын том том хөрөнгө оруулалтын банкуудтай Монголын компаниудыг уулзуулж, танилцуулж байна. Монголын компаниудыг гадаадын хөрөнгийн биржүүдээр зарах үйл ажиллагааг хөөцөлдөж байна. Энэ нь ч амжилттай болж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button