Бөртэ чоно Чингис хаан киног аль эсвэл хаах уу

Монголын нууц товчоо-ноос сэдэвлэн бүтээсэн гэх боловч нэг л өөр байх энэхүү кино нь Японы үзэгчдэд ямар санагдаж байгааг мэдэхгүй ч Монгол түмэн онц таашаагаагүй гэдэг нь манай сайт дээр гарч буй сэтгэгдэлүүдээс тод харж болно.

Японы талаас 40 сая доллар, Монголын талаас 689 сая төгрөгөөр бүтсэн, 24 мянган хүн нэгэн зэрэг зураг авалтанд оролцсон, киноны арын хүчид монголоос 150 хүн, японоос 180 хүн өдөр шөнөгүй ажилласан гэж их л ам дүүрэн дуугарч байсан цаг саяхан. Тэгвэл энэ олон хүний хүч хөдөлмөр дэлгэцэнд гараад удаагүй байх энэхэн хугацаанд шалдаа унатал дород болж байгаа. Чингис хааны дүрд тоглосон Япон залууд монголчууд амны билэгээс ашдын билэг гэж бодсон ч үнэхээр амнаас нь сайн үг гарахгүй дээрээ тулж байгаа. Эмс охидод толгойгоо мэдүүлсэн, Дэлхийн талыг эзэлж явсан баатарлаг эрийг харуулж чадаагүй… энэ бүхэн Чингис хааныг тойрсон явган ярианы зөвхөн эхлэл нь. Их монгол улсыг байгуулах гэж буй Чингис хаан маань хатнаа сонгох гэж Солонгос савангийн дуурь шиг юм болдог /уншигч та киног үзсэн бол инээсэн байх/.

Бидний өвөг дээдсийн өлмийн шороог үмхэж амьд үлдсэн харь газрын хүмүүс түүхийг хэдэн төгрөгөөр /40 сая доллар/ худалдан авч Монгол түүхийг дэлхийд худал мэдүүлж ч байх гэж. Эрэмгий дайчин монгол эрсийг Япончууд яахан гаргаж чадах билээ. Эмс хатад нь ойрхон ойрхон гишиглэж, элдэв чамин ааш авир гаргаж байгаа нь монгол эмэгтэйн зан мөн билүү. Дэлгэц ширтэн суух үед миний өвөг дээдэс ийм ч байсан юм болов уу гэсэн бодол төрөх юм. Гэвч ЕБС-ийг болон их дээд сургууль Монголын нууц товчоо түүхэн зохиолыг уншиж байсан юм болохоор энэ бодлоос богино хугацаанд салж чадсан билээ.

Монгол улсын дэлхийд сурталчилах бүтээл болсон хэмээн ам уралдан ярьж байсан Д.Жамьян болох туслах найруулагч нарт л сайхан түүх, бодит явдал юм байх. Чингис хаан маань төр улсаа нэгтгэх гэж элд агсаж байсан баймаар гэтэл Бөртэ очно Чингис хаан кинон дээр эмс хүүхнүүдийн араас элд агсаж, тулга тойрсон ярианд хөлбөрч, эр хүний ноён нурууг орилж уйлсан нулимсаар бүрхсэн байгаа нь даанч харамсалтай.

За тэгээд нэгэнт хоёр оронд нээлтээ хийж Монгол эрсийг гозор хэдэн залуучууд ошин алхаатай хатад төлөөлөн харуулсан хойно мянга уйлаад, мянга бичээд ч нэмэргүй болсон нь тодорхой байна. Ямартай ч Тэнгис кинотеатрт энэ сарын 3-нд нээлтээ хийсэн цагаас өдөр ирэх бүр бага хүн үзэж байгаа нь л хамгийн үнэн өчил болж байна.

Уг кинонд Их монгол улсын түүх хийгээд тэр үеийн хаад, хатадын дүр, төрт ёсны тухай үзүүлэхийг зорьсон боловч киночдын мэдлэг дутсан, эсвэл анхааралгүй хандсанаас түүхэн уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн нь өөрийн үүх түүхэээ мэддэг, бас дээдлэн хүндэтгэдэг, үр хүүхдүүддээ түүхээ үнэнээр нь уламжлуулахыг хичээдэг Монгол хүн бүхэнд тун таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа гэдэгтэй уншигч та санал нийлэх бизээ.

Нэгэн бодлоор түүхэн үнэнийг маш их гажуудуулсан ийм кино хийж олон нийтэд цацсаны бурууг Японы уран бүтээлчдээс биш өөрийн орны Yндэсний эв нэгдлийн Засгийн газар, Монгол талын уран бүтээлчдээс нэхэж тайлбар хийхийг шаардах хэрэгтэй ч юм шиг.

Дэлхий нийтэд Чингис хаан гэсэн нэртэй томоос том хуушуур хийн зарж мөнгө олох гэсэн ганц арга заль агуулсан ч юм шиг. Эзэн богд Чингис хаан маань хаан хүнд байвал зохих 35 эрдмийг төгс эзэмшсэн, ганц өөрийн улс бус дэлхий дахины төрт ёсыг хэдэн зуун жилээр засан тохинуулж чадсан суу билэгт гүн ухаантай, агуу их улс төрч, цэргийн суут жанжин л байсан юмсан.

Ийм агуу түүхт хүнийг эмс охидоор хүрээлүүлсэн жирийн нэгэн уйлхай хүүхэд шиг Япон эрээр дүрслэн харуулж буйг эхлээд хууртагдсан байлаа гэхэд эцэст нь өөрсдийн нүдээр үзсээр харсаар атлаа Засгийн газар нь алгаа тосон хүлээж авч байгаа нь харамсалтай яа.

Т.Од /olloo mn/

Тэмүжин идэр насандаа

Өүлэн эх

Бөртэ хатан

Хулан хатан /энэ кинон дээр Хулан цэрэг/

Есүхэй баатар Татаруудад хорлогдсон үед Тэмүжин уулзаж буй нь

Есүхэй баатар тэнгэрт одож түүний отог зардан бутарч буй нь

Мэргидүүд дайрч тулаан өргөж буй нь

Тэмүжин суманд дайруулж Хулан /цэрэг/ нулимс унагаж буй нь

Гэр орныг нь галан шатааж буй нь

Тулааны хэсэг /Хулан толгойлогч нь/

Тэмүжиний том хүү Зүч / Мэргидийн хүү хэмээгдэж үүнийгээ насан туршаа үүнийг л үгүйсгэх гэж амьдарсан/

Жамуха анд Тэмүжины гэрт зочилж буй нь

Тэмүжин гарт буй нөжийг харан ирээдүйг санаж буй нь

Их монгол улсаа байгуулан Их Эзэн Чингис хаан

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button