Монгол хүн сансрын уудамыг эзэлсний 26 жилийн ой тохиолоо

Сансрын хамтарсан нислэгийн үеэр манай улсын сансар судлалын эрдэм шинжилгээний ажлын эх суурь тавигдсан гэж үздэг бөгөөд 2001 онд Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 20 жилийн ойг Засгийн газрын шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Монгол, Оросын хамтарсан нислэг нь монгол хүн сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон, Ж.Гүррагчаа сансрын 101 дахь нисгэгч болсон байна.

Монгол Улсын иргэн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 25 жилийн ойг 2006 оны 3-р сард ёслон тэмдэглэсэн ба Ой Ойн арга хэмжээнд ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Д.Жанибеков нарын зургаан хүн урилгаар ирж оролцжээ.Өнгөрсөн зуунд манай улсын түүхэнд болсон гайхамшигт үйл явдлын нэг нь 1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн сансарт ниссэн явдал байлаа.

Өнөөдөр Монголын иргэн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 26 жилийн ой болох гэж байна.

Мөн Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, хөлгийн дарга Монгол улсын баатар, ЗХУ-ын хошой баатар сансрын нисгэгч В.А.Жанибеков нар түүхэнд үлдэх томоохон үйл явдлыг бүтээсэн баатрууд болсон.

Сансарт орон орны 400 гаруй хүн ниссэн бөгөөд тэрээр энэ тухай дурсахдаа Би Байконурын сансарт нисэх хөлгийн гарааны талбай дээр зогсож байна. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө Зөвлөлтийн иргэн Юрийн Алексеевич Гагарин санрын уудамд анх удаа эндээс дүүлэн гарчээ. Түүний сансарт нисэхийнхээ өмнөхөн хэлсэн үгийг би саналаа. Би тэр үгийг нь цээжээрээ мэднэ. Энэ үг энгийн мөртөө сэтгэлийн ямар их догдлол, ямар хугарч нугаршгүй итгэл зоригоор дүүрэн байна вэ! Одоо Тарнын голынхоо Хайлаастын буланд хаваржиж, хүү минийхээ ниссэн сансрын хөлгийг олж үзэх гэж одтой тэнгэрийг ширтэх аав, ээж, миний олон дүү нар, үеийн олон нөхөд, намайг энэ зэрэгтэй болгосон нам, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнээ би. Нэг минутын дараа бэлэн байдал зарлалаа! гэж нислэгийн удирдагч тайван нухацтай хэллээ. Хөлгийн дарга скафандрынхаа бээлийтэй гараар миний мөрийг дараад дуугүй толгой дохин инээмсэглэв. Москвагийн цагаар 17 цаг 58 минут болжээ. Цагийн зүү сүүлчийн секундүүдийг тоолж эхэллээ. Би дотроо тав, дөрөв, гурав, хоёр гээд тоолж байв. Подъём! гэсэн танил команд дуулдлаа. Пуужинт хөлөг маань доргилон, дороос битүү нүргэлэх дуу сонсогдлоо. До свиданье друзья! До скорой встречи! гэж би хэллээ. Газраас тасарснаас хойш 530 секундийн дараа СОЮЗ-39 хөлөг маань тойрог замд орлоо. Эх газрынхаа татах хүчнээс ангижран, хоёр хөлөөрөө газар гишгэдэгтээ мэдэрдэг тэр төрөлхийн дадсан байдлаа гэнэт орхин, сансрын хоосонд самран хөвж, хөлгийнхөө гэгээвчээр эх газраа хараад Цэнхэрхэн дэлхий минь гэж дуун алдах юутай гайхамшиг вэ! Газар минь! Газар минь! Дөчин минутын дараагаар үүр цайж эхлэх нь тэр. Эхлээд газрын өнөөх хагас дугуй хярхаг улаан шаргал хүрээ татна. Тэгснээ газрын тэр улаан шаргал титэм гал улаан хүрээ татан тэл тэлсээр солонгын долоон өнгө тэнгэрийн мандал өөд цацруулна. Гэтэл тэнгэрийн мандлын хормой тал ийнхүү улааран солонгорч байхад дээд тал нь гүн хар хэвээрээ одод гялбалзаж байна. Өдөр шөнийн зааг дээр явж байх нь энэ. Хөлөг маань тэр заагийг давангуут газрын хярхгийн улаан шаргал өнгө шингэн цэнхэр өнгөөр солигдоно. Yүнийг хараад л чухам Цэнхэрхэн дэлхий минь! гэж дуу алдалтай билээ. Нислэгийн дараа намайг МАХН-ын Төв Хорооны захиргааны хэлтсийн орлогч эрхлэгчээр томилсон. Энэ хэлтэс хүчний бүтцийг хариуцдаг байсан. Тэгэхэд цэргийн эх оронч хүмүүжлийн асуудлуудыг хариуцаж байсан. Миний бие МАХН-ын Төв хороонд хоёр жил ажилласан. 1983 оны гуравдугаар сард намайг Монгол улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн даргаар томилов. Шинэ томилгоог би сайшаан хүлээж авсан. Яагаад гэвэл би залуучуудтай ажиллах хүсэлтэй байсан.

Ер нь бол би өөрийгөө жирийн л цэргийн хүн гэж боддог. Yндсэндээ миний хувь заяаг арми л шийдвэрлэсэн дээ хэмээсэн

Түүнд сансрын уудамыг эзэлж, гавьяа байгуулсаных ньтөлөө 1984 онд генерал цол олгосон ба зэвсэгт хүчинд генерал цолтой алба хааж байгаа хүмүүсээс хамгийн ахмад нь болжээ. 1996 онд тэр үеийн Батлан хамгаалах яамны сайд Жадамбаа түүнийг дуудаж, Батлан хамгаалах яаманд ажиллахыг санал болгосон. Цэргийн нисэх хүчний командлагчийн орлогчоор томилсон байна. Зургаан сарын дараа цэргийн нисэх хүчний штабын дарга болж, 2000 он хүртэл энэ албанд ажилласан ба 2000-2004 онд би Батлан хамгаалах яамны сайдаар ажилласан.

Орон орны сансрын нисгэгчидийн нэгдлийг албан ёсоор Сансрын нислэгт оролцогчдын холбоо гэж нэрлэдэг. Түүнийг дэлхийн 10 орны төлөөлөгчид 1985 онд Францад байгуулагдсан юм. Тэр үед дөнгөж 26 сансрын нисэгч тус холбооны гишүүн байлаа. Би тэр 26 хүний нэг байсандаа бахархдаг. Одоо манай холбоонд 400 гаруй сансрын нисэгч нэгджээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 шахам орон өөрсдийнхөө төлөөлөгчийг сансарт илгээгээд байна.

Тус холбоо бол маш сонирхолтой байгууллага. Яагаад гэвэл тэдэнд сансрын нислэгийн өөр өөрийн гэсэн туршлага байдаг. Жил бүр бид янз бүрийн оронд ээлж дараалан зохиогддог их хуралдаа цуглардаг ба мэргэжилтнүүд сансар судлалын талаар, голчлон сансрын шинжилгээ судалгааны гол гол үр дүн, өнгөрсөн жилийн ололт амжилтын асуудлаар сонирхолтой илтгэл тавьдаг ажээ.

Ийнхүү сансрын уудамд монгол хүн ниссэний 26 жилийн энэ оны өчигдөр боллоо. XX зуун хүн төрөлхтөн сансрыг судлан эзэмшсэн эрин үе болж түүхэнд орсон. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын сансрын хамтарсан нислэг энэхүү түүхэн үеийн гарамгай ололт, амжилтын нэг яахаас аргагүй мөн. Энэ нислэгийг Хүсэл зориг, Оюун ухаан, Найрамдал нөхөрлөлийн жигүүрээр биелүүлэсэн хэрэг болсон юм.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button