Ерөнхийлөгч казах айлд зочлов

Ш.Ануар 1916 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн бөгөөд өдгөө 92 нас сүүдэр зооглоод байгаа юм. Ш.Ануар гуай төр засгаас наурызын баяраар өндөр хүндэтгэл үзүүлж, Төрийн тэргүүн гэрт нь морилон ирсэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлээд зочлон ирсэн хүмүүст миний насыг аваарай хэмээн ерөөсөн. Мөн тэрбээр батлан хамгаалах, зэвсэгт хүчний албанд 30 жил зүтгэж ажиллаж байснаа дурсан ярьж байлаа. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга сүүлийн жилүүдэд казах иргэдийн төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулздаг байсан бол энэ жилийн баяраар Ерөнхийлөгч нийслэлд амьдарч буй хамгийн өндөр настай казах иргэнийд зочлон ирсэн нь тун онцлог болоо гэдгийг онцлон хэлсэн.

(Нийгмийн толь 067/159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button